УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын шинэ жишиг

2021-07-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.ЗОТОЛ

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар  Дархан-Уул аймгаас сонгогдсон залуу гишүүн Г.Дамдинням тойргийнхоо асуудлыг төрийн бодлогын түвшинд шийдвэрлүүлэх,  олон нийтийн анхааралд хүргэснээр  хяналттай болгох зэргээр шинэлэг байдлаар ажиллаж ирсэн. Тэрээр УИХ-ын гишүүдийг араасаа дагуулах нэг бус шинэ жишиг тогтоох бололтой. Түүний нэг нь УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойшхи  нэг жилийн  ажлаа цахимаа  тайлагнасан нь юм.

 Түүний  хувьд өнгөрсөн нэг жилийн хугацаанд долоон  хууль, тогтоолын төсөл санаачлан боловсруулахын зэрэгцээ Дарханы зам, Дархан төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээний хэрэгжилт,  бүтээн байгуулалт, тариаланч ногоочид, бизнес эрхлэгчдийн  өмнө тулгамдсан гол асуудлуудыг Засгийн газар, УИХ-аар шийдвэрлүүлэх чиглэлд ажиллажээ.

УИХ –ын  БСШУС-ын байнгын хорооны даргаар сонгогдсоноор  соёлын салбарт анхаарч, сүүлийн 26 жил өөрчлөлт ороогүй байсан Соёлын тухай хууль, Киноны тухай хуулийг батлуулснаар төрийн бодлого, чиглэл тодорхой  болгосон.  Оюутолгойн түр хороонд ажиллаж  байгалийн баялгаа ард түмэнд өгөөжтэй хэлбэрээр хуваарилахад шийдэл олох чиглэлээр  ажиллаж ирсэн. Мөн  УИХ-ын чуулганаас гадна  зургаан байнгын, түр, дэд хороо болон 12 ажлын хэсэг, 15 парламентын бүлэгт харьяалагдахын зэрэгцээ нийт 800 гаруй албан хүсэлтийн хариуг холбогдох байгууллагад хүргүүлэн шийдвэрлэжээ.

Цар тахлын үед олон хүн цуглуулахгүй байх, уулзалт, хурал цуглаан хийхийг хориглосон үед  техникийн дэвшил ашиглан  цахим орчинд сонгогч, олон нийтэд нээлттэй хүргэсэн цахим тайланг хэн ч хаанаас ч үзэж танилцах, өөрийн  санал бодлыг  бичиж үлдээх боломжтой юм.

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын тайлантай танилцах линк:

https://online.flippingbook.com/view/75837528/

Эх сурвалж: www.polit.mn

Сайнаа
Болж бнашд залуу хүн гэсэндээ овоо дуугарч, хийж харагдах юм. Юм хийхгүй хүн муулуулах биш энэ мэт зоригтой дуугарч буй залуус л баалуулж харагдах юм. Зарим нь тайлан тавих бтугай нэр зүсээ ч мэдэгдүүлкүй байж бдаг УИХ-ын гишүүд бна цаана чинь
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

6 цаг 41 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

6 цаг 56 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

6 цаг 56 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

22 цаг 43 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

22 цаг 46 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин