NBA: Хагас зуун жил хүлээлгэсэн түүхэн аварга Милуоки бакс

2021-07-22
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Б.ДЭМБЭРЭЛНЯМ

Сагсан бөмбөгийн спортын дэлхийн хамгийн том лиг NBA-ийн аварга баг тодорлоо. Милуоки бакс баг 50 жил хүлээсэн хөгжөөн дэмжигчдийнхээ цангааг тайлж аваргын  цомыг өргөлөө.

2013 оны зургадугаар сарын 7: “НБА ДРАФТ” -ийн өдөр. Милуоки бакс нэгдүгээр тойргийн арвантавдугаар сонголтоор  Яаннис Антетекумнпог сонголоо.  2013-2014 оны улиралд Бакс 67 хожигдож лигийн сүүл мушгив.Ердөө долоон жилийн өмнө тэд лигийн сүүлийг мушгиж  байв.

2014-2017 он хүртэл тэд дөрвөн улиралд гурван удаа хасагдах шатанд шалгарсан ч эхний шатаа давж чадсангүй.

2017 онд Яаннис Антетекумнпо бүх одын тоглолтод анх удаагаа сонгогдож тухайн улирлын амжилт нь ахисан тоглогчийн шагналыг авсан нь бугануудын хувьд сайн мэдээ байв.Багийн эзэд түүнд итгэж багийн ирээдүйг даатгаж Яаннис дээр суурилсан багийг босгож эхэллээ. Дараа улирлын дундуур залуу холбогч Эрик Блэдсоег солилцоогоор авч бүрэлдэхүүнээ зузаатгасан ч хасагдах шатны эхний давааг давахад хангалтгүй байлаа.Багийн удирдлагууд ахлах дасгалжуулагч Жэйсон Киддийг ажлаас нь халав.

 2018 оны зун тэдний тоглолтын арга барил болон одоогийн сагсан бөмбөгт тохирохуйц шилдэг төвийн тоглогч Брүүк Лопезтой гэрээ байгуулж ирэх улиралтай золголоо.Улирлын эхэнд тэд варга авч чадаагүй шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөөд байсан шилдэг дасгалжуулагч Майк Будонхолзерийг авч чадсан.Шинэ улиралд бид шилдэг Баксийг харлаа. Антетекумнпо довтолгоонд зогсоогдошгүй байж, Крис Миддлетоны шидэлт улам найдвартай болж шинэ цэрэг Донте Дивичензо ч хамгаалалтад үр нөлөөгөө үзүүлж чадахаа харууллаа. Будонхолзер дасгалжуулагчийн удирдлаганд Буганууд 60 хожиж улирлын амжилтаар лигийг тэргүүлэв. Яаннис Антетекумнпо лигийн “үнэ цэнэтэй тоглогч” –оор тодорч, Майк Будонхолзер шилдэг дасгалжуулагч болж , Крис Миддлетон анхны бүх одын тоглолтондоо тоглосон ч тэд аварга болж чадсангүй. Бүсийн шигшээд Торонто Рэпторс багт ялагдлаа. Лигийг амжилтаараа тэргүүлсэн улирал бүтэлгүйтлээр өндөрлөв.

Дараа улирал тэд ахин лигийг тэргүүлсэн ч хасагдах шатанд хоёрдугаар шатыг давж чадаагүй.Миами хитийн бүсийн хамгаалалтыг сэтэлж чадахгүй тэдний улирал дууслаа.Энэ бүхний араас багийн ахлагч фэнүүдээс Яаннисд маш их шүүмжлэл ирж , зарим аналист , сэтгүүлчид түүнийг баг манлайлах ур чадваргүй , багийн ахлагчийн хувиар аварга авахгүй , багаасаа явж өөр одтой нийлж аваргын төлөө өрсөлдөх хэрэгтэй гэж бичиж байсан нь түүнд том цохилт болсон байх.Дундын зай болон торгуулийн шугамны араас шидэлтээ оруулахгүй бол түүнийг амархан зогсоож болохыг Хит, Рэпторс багууд харуулж түүний хувьд тоглолтоо өөр түвшинд аваачих шаардлагатай болов.

Улирлын амралтаар баксийн удирдлагууд багийн бүрэлдэхүүнд эрс шинэчлэлт хийж Эрик Блэдсое , Жорж Хилл нарыг явуулж Жрү Холидэйг авчирч, чөлөөт агентаас Бобби Портис , Торри  Грэйг, Брин Форбес нарыг эгнээндээ нэгтгэлээ.Гэхдээ Жрү Холидэйгээс бусад нь багт эерэг нөлөө үзүүлэх эсэх нь тодорхойгүй.

АВАРГА БОЛОХ НЬ ЦАГ НЬ БОЛСОН

2021 оны плэйоффын цувралын эхний шат Миами хитийн эсрэг Милуоки Бакс.Бакс өрсөлдөгч багаа дөрвөн тоглолтонд буулган авч өнгөрсөн ялагдлын хариугаа хатуухан авсан нь бахдам.Гэвч багийн гарааны шилдэг хамгаалагч Донте Дивичензог бэртэлд алдсан нь тун харамсалтай.Түүний хувьд улирал нь дуусчээ.

Хоёрдугаар шатанд Нэтсийн их гурвалын эсрэг учраа таарлаа.Энэ цувралыг зарим аналист , үзэгчид албан бус аваргын цуврал гэж нэрлэж байлаа.Сүпер тоглогчдын бүрдэлийн эсрэг драфтын баг гэсэн тулаан галзуу долоон тоглолт гарч Буганууд Нэтсийн улиралыг дуусгаж бүсийн шигшээд шалгарлаа. Бүсийн шигшээд залуу Хоксийг 2:1 харьцаатай илүүрхэж байлаа. Дөрөвдэхь тоглолтын гуравдугаар үед Яаннис маш ноцтой байдлаар хүнд бэртэл авч талбайг орхисон нь багийнхан болон фанатуудад бүх зүйл орвонгоороо эргэх шиг.Багийн ахлагчгүйгээр цувралыг үргэлжүүлэх болсон Буганууд хоёр хожиж 47 жилийн дараа аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо.Багийн бүх тоглогчийн хувьд анхны финал.

Сүүлийн 3 улиралд улирал болон плейоффын тоглолтонд   хамгийн олон удаа хожсон баг бол Милуоки Бакс.Энэ амжилт нь тэдний цаг болсныг нотлох шиг. Аваргын цувралд Яаннис эргэн багтайгаа нэгдсэн ч тэд эхний хоёр тоглолтонд ялагдал хүлээлээ. Хоёр дахь тоглолтонд Яаннис 40 оноо авсан ч баг нь хожигдсон. Финалд эхний хоёр тоглолтонд хожигдсон ч цувралд эргэн ирж аварга авсан тохиолдол өмнө нь гуравхан байдаг аж. Тэд түүхийн эсрэг.Яаннисийн эзэрхэг довтолгоо , үсрэлттэй шидэлт нь эсрэг багийн хамгаалалтыг няцааж эсрэгээрээ түүний гайхалтай хаалт цувралыг эргүүлсэн. Миддлетоны шийдвэрлэх мөчүүдэд оноог тэнцүүлсэн илүү гаргасан шидэлтүүд сагсан бөмбөгийн хорхойтон бидэнд өгч буй бэлэг мэт.

Багийн хамгаалалт , шилдэг довтолгоо , төгс ойлголцол ,хамтын хичээл зүтгэл тэднийг аварга цолонд хүргэлээ. Тэд уналт , сэргэлт бүхэнд хамт байсан 65 мянган дэмжигчдийнхээ өмнө аваргын цомыг өргөлөө.Хагас зуун жилийн хүлээлт.Ганган финал.Амттай хожил.Тэд аварга.

ГУДАМЖНЫ НАЙМААЧИН NBA-ИЙН АВАРГА

  Яаннис Антетекумнпо цагаач гэр бүлээс гаралтай. Амьдрахын тулд гэр бүлийн хамт гудамжинд шил , цүнх , цаг зэрэг ширхэгийн барааг зардаг байжээ.13 настайгаасаа сагсан бөмбөг тоглож , 18 насандаа NBA-д тоглогч болж чадсан.Анхны гэрээнийхээ бүх мөнгийг грек рүү гэр бүл рүү гээ явуулж байжээ.Таксины мөнгөгүй учраас тоглолтондоо гүйж ирдэг байсан гэж тэдний багийн хамтрагчид дурсчээ. Түүнийг хэн ч энэ түвшинд хүрнэ гэж төсөөлөөгүй.Лигт орсон эхний улиралдаа 6.9 оноо  дунджилж байлаа. Дутуу үнэлэгдэж явсан тэрээр финалын цувралд 50 оноо авч аварга боллоо. Нэг жилийн Плэй-Оффын турш 30+ оноо, 10+ самбар, 5+ дамжуулалт, 1 бөмбөг таслалт, 1 хаалт, 50+% довтолгоо дунджилсан түүхэн дэх анхны тоглогч, хаалт тоолж эхэлснээс хойш буюу 1974 оноос хойш Плэй-Оффын тоглолтод 50 оноо, 10 самбар, 5 хаалт гүйцэтгэсэн цор ганц тоглогч нь Яаннис боллоо.26 настай түүнд НБА-д авч үзээгүй шагнал гэж үгүй. НБА-ийн аварга , шигшээ цувралын үнэ цэнэтэй тоглогч , хоёр удаагийн улирлын үнэ цэнэтэй тоглогч, бүх одын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч , шилдэг хамгаалан тоглогч , амжилт нь ахисан тоглогч Яаннис Антетекумнпо.

ДУТУУ ҮНЭЛЭГДСЭН ТОГЛОГЧ

Крис Миддлетон 2012 оны драфтын 2-р тойргоор сонгогдож, илүү сайжрах шаардлагатай гэж үзсэнээр хөгжлийн лигрүү явж, тэндээсээ үргэлж дутуу үнэлэгддэг дундаж хэмжээний тоглогч болсон.Миддлетон ийнхүү багийн хоёрдахь лидерийн дүрээр финалд 24 оноо дундчилж Аварга болж чадлаа.

Эхний шатны эхний тоглолтонд Миамигийн эсрэг хийсэн хожлын шидэлт , Нэтсийн эсрэг 7 дахь тоглолтын нэмэлт цагт авсан оноо тэнцүүлсэн илүү гаргасан оноонууд гайхамшигтай.Том сэтгэл зүй том амжилт

                              ХҮНД СОРИЛТЫН АРД АМЖИЛТ НУУГДДАГ

Олон жил дундаж багуудад тоглож, Филли, Пеликансын хамтаар 4 удаа л Плэй-Оффт шалгарч байсан Холидэй. 2016 онд эхнэр нь тархины хорт хавдартай нь оношлогдож, мэс засал хийлгээд ердөө 7 хоногийн дараа хосууд охиноо өлгийдөн авч, Холидэй гэр бүлээ асрах, цаг заваа зарцуулахын тулд сагсан бөмбөгөөсөө хэсэг хугацаанд хөндийрч байлаа. Дутуу үнэлэгдсээр байсан ч эцэст нь тэр зөв багтаа, зөв үедээ ирж Аварга боллоо.

                       ЛИГИЙН ТҮҮХЭН ДЭХЬ ЦОР ГАНЦ АХ ДҮҮ ГУРВАН АВАРГА

Яаннис Антетекумнпогийн ах Танасис Антетекумнпо түүнтэй нэг багт хүчин зүтгэдэг билээ.Тэд өнөөдөр NBA-ийн аварга болсон бол тэдний дүү Костус Антетекумнпо өнгөрсөн жил Лос Анжэлес Лэйкэрс багийн бүрэлдэхүүнд аварга авч байжээ. Гудманд гутал , цүнх зарж байсан хүүхдүүд одоо дэлхийн сагсан бөмбөгийн ноён оргилд.Итгэмээргүй түүх.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

 

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

22 цаг 58 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

Өчигдөр 14 цаг 14 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

Өчигдөр 13 цаг 59 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

Өчигдөр 13 цаг 52 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Өчигдөр 13 цаг 42 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Өчигдөр 09 цаг 06 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

Өчигдөр 07 цаг 45 мин