Британийн гранпри: Газар доргиосон мөч “Формула-1”-ийн түүх болно

2021-07-22
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Г.МИЧИДМАА

 

Хемилтон Британийн гранпри тэмцээнд түрүүлснийхээ дараа Верстаппены тэмцээний оноог найм болгож бууруулав. Британийн гранпри бол нэрт “Формула-1”  2021 оны уралдаанд спортын түүхэнд ноцтой  осол тохиолдож  газар доргиосон мөч байв. Хоёр өрсөлдөгч уралдаанч осолдож нэгэнд нь өндөр хурдны осол, нөгөөд нь гайхамшигт ялалт авч ирж өшөө хорсол, шийтгэл үүсгэв.

Макс Верстаппен хэлэхдээ Левис Хамилтоныг өрсөлдөгч нь эмнэлэгт хэвтэж байхад ялалтаа тэмдэглэж байгаа нь хүндэтгэлгүй хэрэг гэжээ. Левис Хамилтон Верстаппений талаар санаа зовж байгаагаа илэрхийлсэн боловч огт уучлал гуйгаагүй бөгөөд голланд залууг хэт уурлахгүй байхыг суралцах хэрэгтэй гэсэн утгатай үг хэлжээ. Мөн, Верстаппений багийн ахлагч Кристиан Хорнер Хамилтоныг цөхөрсөн алхам, мэргэжлийн бус алдаа гаргасан гэж буруутгасан байна.

Левис Хамилтон Твиттер хуудсандаа мэдэгдэхдээ “Өнөөдөр бол энэ спортын аюулын анхааруулгатай өдөр байлаа. Гайхамшигт өрсөлдөгч Максдаа сайн сайхныг хүсч байна. Би үргэлж сайн гэхдээ шударга уралдана. Манай баг уралдаанд зориг, тууштай байдлаа харуулж чадсан. Эх нутгийн үзэгчдийнхээ өмнө ялалт байгуулна гэдэг бол миний мөрөөдөл” гэжээ. 

 

Юу болсон бэ?

 

Ийм байдал үүсгэсэн алхамыг тайлбарлахад маш цогц байна.  Хоёр уралдаанч “Формула-1” –ийн түүхэн дэх хамгийн дээд хурдаар ширүүхэн уралдаанаа эхэлж хагас тойргийн дараа л Копс буланд онхолдов. Бямба гарагийн Спринт уралдаанд (100км-ээс богино зайны уралдаан) Мерседес гарааны урдах байрлалаас эхэлсэн боловч сулхан эхлэлээс болж удалгүй байраа алдав. Мерседес буюу Левис нь эхний булан Эбби-г Верстаппенээс илүү дээр уралдаж өнгөрөв. Гэвч Верстаппен хоцролгүй гадна тойргоор хурдалсаар дараагийн буланд дотор тойрогт орж ирэв. Зөөлөн булан болох гурав, дөрөв дэх эргэлтэн дээр тэр хоёр тэмцэлдсээр  Хамилтон өөртөө Веллингтон шулуун дээр хамгийн давуу байрлалд авч ирсэн. Тэрээр хол түрүүлж явж байсан боловч Брүкланд буланд холуур тойрсноосоо болж нэлээн зайг алдсан. Долоо дахь эргэлт Луффейлд руу өмнөх шигээ явсаар эргэх үедээ Верстаппены  Улаан Бух машиныг Хамилтон дотогш шахан Копс булан руу хурц өнцгөөр ойртож байв. Үүнээс болж Верстаппен тэр хоёр мөргөлдөхөд ойрхон байгаа учир Хамилтон бага зэрэг хурдаа хассан боловч гадуур тойргоор Верстаппен орж ирэх үед хоёр машин шүргэлдэж Верстаппен тойргоос гадагш шидэгдсэн байна.

 

Хариу үйлдэл

 

Хорнер маш их уурлав. Тэрээр “Тэр Макс руу дэндүү их хурдаар дайрсан. Энэ үйлдэл хэзээ ч зөв байгаагүй” гэж хэлэв. Хорнер үүнийг дурьдаагүй ч гэсэн Верстаппен уралдаандаа 33 оноогоор түрүүлж явсан. “Тэр үүнийхээ төлөө зөвхөн торгууль төлсөн. Энэ нь маш утгагүй. Макс маргааш өдөр нь амьд ирэхгүй ч байж болох байсан. Азаар эвдсэрсэн машин, хөхөрсөн уралдаанчтай л үлдлээ” гэв.

 

Шүүгчид юу хэлэв?

 

“Формула-1”-ийн дүрмийн дагуу бол эргэлзээ маш их байгаа хэдий ч Хамилтонд тийм ч давхцах ойртолт байгаагүй бөгөөд Верстаппен бага зэрэг ухарч хоёр уралдаанчид буланг аюулгүй өнгөрөх зайг өгч болох байсан гэж дүгнэжээ.

 

Энэ нь уралдаанд хэрхэн нөлөөлөх вэ?

 

Дараа нь юу болох нь осол шигээ л сонирхолтой зүйл. Гэхдээ Хамилтон Верстаппенд ил, далд утгатай хүндхэн мэдэгдлүүдийг өгсөн. Энэ бол тэдний дундах анхны мөргөлдөөн байлаа. Гэхдээ Верстаппений хувьд уураа гаргаж, түрүүлэх гэсэн анхны тохиолдол биш ажээ. Өмнөх Имола, Портимоа, Барселоно дахь уралдаанд Верстаппен дайрах болон хамгаалахдаа маш ширүүн байсан бөгөөд тэр бүрт Хамилтон ухарч мөргөлдөхөөс сэргийлж байжээ.  Харин энэ удаад тэгээгүй.  Хамилтон хэлэхдээ “100 хувь нэг хүний буруутай осол гэж үгүй. Хоёр эсвэл олон хүний нийлбэр байдаг. Энэ тохиолдлоос бид хоёрт хоёуланд нь сурах зүйл байгаа” гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.22 ПҮРЭВ № 142 (6619)

 

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

1 цаг 54 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

1 цаг 54 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

1 цаг 54 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

12 цаг 23 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

12 цаг 41 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

15 цаг 48 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

21 цаг 7 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

21 цаг 20 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09