Хятадад хүчтэй аадар орж 10 гаруй мянган хүнийг нүүлгэлээ

2021-07-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ЯЛГУУН

Аадар бороо хүчтэй орсны улмаас Хятадын төв хэсэгт үер болж, хүмүүс гэрээсээ гарч, өртөө, зам усанд живжээ. Хенань мужийн 10 мянга гаруй хүнийг хоргодох байранд нүүлгэн шилжүүлж, үер эхэлснээс хойш 12 хүн нас барсан тухай хотын захиргаа мэдээллээ.

94 сая орчим хүн амьдардаг Хэнань муж усанд автаж, арав гаруй гол замууд хаагдаж, нислэгүүд цуцлагджээ. Үерлэхэд олон хүчин зүйл нөлөөлсөн тэр дундаа уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй дулаарч, хэт хур тунадас орох болсон гэж судлаачид үзжээ.

Нийгмийн сүлжээн дэх зургуудад бүхэл бүтэн гудамжууд живж, машин, хог хаягдал  урсдаг үерийн усанд урсаж байгааг харуулав.

Хэнань мужийн Луянг хотын далан нурж болзошгүй гэж тус албаныхан мэдээллээ. Цэргүүдийг энэ бүсэд байрлуулан засах ажиллагаанд  дайчилжээ.

Аврагчид олс ашиглан хүмүүсийг аюулгүй газар руу татаж байгаа бол бусад нь галт тэргэн дээр зогсож, уснаас дээш гарахыг хичээж байна. "Би багаасаа Зэньжоуд амьдарсан. Өнөөдрийг хүртэл ийм хүчтэй аадар бороо орж байгааг хэзээ ч харж байгаагүй" гэж 56 настай зоогийн газрын менежер Ван Гуйронг Ассошиэйтэд Пресс агентлагт ярьжээ.

Зэньжөү хотод сүүлийн гурван хоногт орсон хур тунадасны хэмжээ жилийн турш орох хэмжээтэй ижил байна гэж мэдээлэв. Ойрийн өдрүүдэд аадар бороо тус бүс нутагт  удаан үргэлжлэх төлөвтэй байгааг цаг уурчид мэдээлжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Тэдэнд ойлгох багш, дэмжих орчин л хэрэгтэй

Хүүхэд бүрийн тэгш суралцах эрхийн төлөө гарын үсгээ зураарай Хүүхэд бүр сургуулийнхаа хаалгаар инээмсэглэн орж, бусдын адил сурч хөгжих эрхтэй.

2 цаг 26 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

2 цаг 56 мин
А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

3 цаг 0 мин
Төсвийн хуулийн онцлох заалтууд

Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны ул

10 цаг 11 мин
2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Намын бүлгүүд өчигдөр хуралдаж, тодорхой асуудлаар шийдвэр гаргалаа. Улс  төрийн мэдэгдлүүдийг онцлон хэн юу хэлснийг тоймлон хүргэж байна.

10 цаг 11 мин
Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа

Дэлхийн банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч

Өчигдөр 15 цаг 55 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томиллоо

Өчигдөр 14 цаг 12 мин
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.11.13: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа. 

Өчигдөр 06 цаг 00 мин