ТАЗ: Албан тушаалын шаардлага хангаагүй, зөрчил бүхий томилогдсон хүмүүсийг ажлаас чөлөөлнө

2021-07-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Төрийн албаны зөвлөлөөс УИХ-ын 2021 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолд тусгагдсан болон өргөн баригдсан зарим хууль, тогтоомжуудад эрхлэх асуудлын хүрээнд санал боловсруулах  таван  ажлын хэсгийг байгуулжээ.  Ажлын хэсгүүд Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль, Төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай хууль, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд өгөх саналыг боловсруулж, хууль санаачлагчдад саналыг уламжлах юм. 

Мөн төрийн албаны шинэтгэлийг эдийн засгийн аргаар хөгжүүлж, төрд учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, хүний нөөцийн аудит, хяналт шалгалтыг эрчимжүүлэх, тухайн албан тушаалын болзол шаардлагыг хангасан боловч, ажлын байранд тэнцэхгүй, ажилдаа үр дүн гаргаагүй, тухайн албан тушаалын болзол шаардлагыг хангаагүй зэрэг зөрчил бүхий томилогдсон хүмүүсийг албан үүргээс чөлөөлөх хүртэл ажлыг шуурхай зохион байгуулж, хэрэгжилтийг хангахыг төрийн бүх шатны байгууллагын удирдлагуудад зөвлөмж болголоо.

Эх сурвалж:www.polit.mn 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

9 цаг 57 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

10 цаг 15 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

14 цаг 6 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

14 цаг 18 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

14 цаг 24 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2026-11-13