Монголыг дэлхийд түүчээлсэн 100 жил буюу МОНЦАМЭ

2021-07-20
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.УЯНГА

 

“Дэлхийг Монголд-Монголыг Дэлхийд” уриатай Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн түүхт 100 жилийн ой  тохиож байна. 1921 оны гуравдугаар сарын 19-нд “Монголчуудын бослого” гарчигтай мэдээ хилийн чанадад “МОНТА” гэсэн эх сурвалжтайгаар анх цацагдсанаар МОНЦАМЭ агентлаг байгуулагдах эхлэл тавигдсан түүхтэй. Монголчууд эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж, боссон тухай өгүүлэх энэхүү товч мэдээ МОНЦАМЭ агентлагийн төдийгүй манай орны гадаадад мэдээлсэн анхны хэвлэлийн мэдээ болж, ЗХУ-ын “Правда” сонины 68 дахь дугаарт хэвлэгджээ. Улмаар 1921 оны долдугаар сарын 19-нд Засгийн газрын зургадугаар хурлаар Дотоод хэргийн яамны харьяанд “Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо”-г албан ёсоор байгуулсан нь өнөөгийн МОНЦАМЭ агентлаг төдийгүй, Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт шинэ хуудас болсон юм. Энэ үеэс хойш МОНЦАМЭ агентлаг Монголыг олон улсад сурталчлах үүргээ нэг зууны турш амжилттай биелүүлжээ.

Өнөөдрийн байдлаар, орос, хятад, япон, англи хэлээр болон босоо монгол бичгээр долоо хоног тутмын сонин гаргахаас гадна таван хэлээр өдөр тутмын мэдээллийн “www.montsame.mn” цахим хуудсыг ажиллуулж байгаа нь Монголдоо анхдагч юм. Мөн улирал тутмын “Mongolia Today” сэтгүүлийг эрхлэн гаргахаас гадна англи, орос хэлээр “МОНЦАМЭ Daily news”, “МОНЦАМЭ новости” товхимолоо уншигчдад  хүргэж байна. Мөн 21 аймаг болон Москва, Бээжин хотод байнгын сурвалжлагч томилж, улс орноо гадаадад таниулан үнэн бодит мэдээ мэдээллээр хангах үүргээ нэр төртэй биелүүлж байна. Тус байгууллага Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын мэдээллийн агентлагуудын нэгдсэн төв ОАНА-ын гишүүнээр элсэж, бусад агентлагуудтай тогтмол мэдээлэл солилцдог. Тухайлбал, ОХУ-ын ТАСС, Риа-Новости, Их Британийн Ройтерс, БНХАУ-ын Синьхуа, БНСУ-ын ЁНАП, БНТУ-ын Анадолу, Казахстан улсын Казинформ зэрэг агентлагийг нэрлэж болох юм. Мөн Монгол Улсад болж буй үйл явдлын тухай мэдээ мэдээллийг өдөр тутам ОАНА-ын мэдээллийн нэгдсэн сан www.oananews.org цахим хуудсанд нийлүүлж байна.

Тэгвэл түүхт 100 жил нь тохиож байгаа МОНЦАМЭ агентлагийн хамт олонд гадаад, дотоодын төлөөлөгчид болон уншигчдаас баярын мэндчилгээ илгээсээр байна. ОХУ-ын ТАСС, Россия, БНСУ-ын Ёнап, Японы Киодо цүүшин,  БНКУ, Иран, Турк, Азербайжан улсын мэдээллийн агентлагууд болон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс баярын мэндчилгээ илгээжээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлэхдээ Зуун жилд нэг улсад ганцхан удаа тохиох энэхүү ховорхон боломжийг бодит үйл хэрэг болгон хэрэгжүүлж, улс үндэснийхээ гайхамшигт түүх соёл, уламжлал, ардчилсан шинэ Монгол орны хөгжил дэвшлийг дэлхийн дахинд таниулан сурталчилахад танай байгууллага төр, түмнийхээ нэгэн адил ажил хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ бодитой хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглэлээ.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээндээ,

“Монголын сэхээтнүүдийн сор болсон сэтгүүлч, орчуулагч, уран бүтээлчид гар нийлэн ажилладаг мэдээллийн МОНЦАМЭ агентлаг нь улс орныхоо түүхийн он дарааллын бичгийг туурвин бүтээх, дэлхийтэй Монголоо мэдээллээр хангах гүүр нь болсоор ирснийг 100 жилийн ойн энэ өдөр бахархан тэмдэглэхэд таатай байна.  Хүн төрөлхтөний соёл иргэншлийн түүхэнд Монголоор нэрлэгдсэн хувь нэмэр оруулж, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоон байгуулж буй монгол түмнийхээ он цагийн шаштир түүхийг туурвин, дэлхий нийтэд түгээн сурталчлахад мэдээллийн МОНЦАМЭ агентлаг цаашид ч онцгой чухал үүрэг гүйцэтгэсээр байх нь дамжиггүй.

Монгол Улсын шинэхэн түүхийн эхний алхамтай хамт үйл ажиллагаагаа эхэлсэн мэдээллийн МОНЦАМЭ агентлаг шинэ эринд төр түмэндээ болон  дэлхий дахинд үнэн бодит, шуурхай мэдээлэл түгээж, үндэсний өв соёлоо сурталчлах таниулах нэр төртэй ажил үүргээ цахим техникийн хурдаар буухиалан гүйцэтгэж, дотоод, гадаадын хэрэглэгчдийн бат найдвартай түнш байх болно гэдэгт итгэл дүүрэн байна. Та бүхний бодит, шуурхай мэдээлэл, хариуцлагатай, ёс зүйтэй сэтгүүл зүйн үлгэр жишээ болсон үйл ажиллагааг Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал ямагт дэмжиж ажиллах болно. Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн хамт олны Монгол хэмээх нэрийг мэдээллийн урсгалаар дамжуулан дэлхийд дуурьсгах эрхэм хүндтэй, нэр төртэй үйл хэрэгт амжилт хүсэж, үгийн шидээр үйлсийн сайныг бүтээх үзгэн хөлөг тань шандастай байхын ерөөл өргөн дэвшүүлье” гэжээ.

Агентлагийнхаа 100 жилийн ойн баярт мөчийг уншигчидтайгаа хуваалцаж “МОНЦАМЭ бол орчин цагийн Монгол Улсын түүхэн дэх анхны байгууллагуудын нэг юм. Орчин үеийн Монгол Улсын он тооллын түүхэнд тод томруунаар бичигддэг 1921 оны Ардын хувьсгалын анхны ялалтын мэдээг МОНТА буюу МОНЦАМЭ бичсэн юм. Энэ цаг үеэс эхлэн МОНЦАМЭ агентлаг  Монгол Улсыг дотоодод төдийгүй гадаад ертөнцөд сурталчлах үндсэн үүрэгтэйгээр ажилласаар ирлээ. Ялангуяа МОНТА-г МОНЦАМЭ нэрээр шинэчлэн зохион байгуулсан 1957 оноос хойш Монгол Улсын гадаад сурталчилгааг түлхүү хийж, монгол хэлээр төдийгүй англи, орос, хятад, япон хэлээр Монголын тухай мэдээллийг тасралтгүй түгээсээр ирсэн байгууллага юм. Тиймээс МОНЦАМЭ бол Монгол Улсын дуу хоолой болж, өнгөрсөн 100 жилийн түүхээ үдсэн төдийгүй ирэх зуунд хөл тавьж байгаа орчин цагийн мэдээллийн орчинд хамгийн их эрэлт хэрэгцээ бүхий байгууллагуудын нэг гэж болно. Өнөөдрийн МОНЦАМЭ агентлагийн хамт олон Монгол Улсыг дотоод, гадаадад сурталчлах үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна. Өнгөрсөн 100 жилийн түүх болон шинээр эхэлж буй эрин үе бол нийт МОНЦАМЭ-чүүдийн бахархал, тэмүүлэл болсон он жилүүд юм” гэж МОНЦАМЭ-ийн захирал Б.Ганчимэг мэндчилгээндээ дурджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.20 МЯГМАР № 140 (6617)

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

4 цаг 18 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

10 цаг 36 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

10 цаг 36 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин