Боловсролын үнэлгээний төвийн барилгыг эсэргүүцэн жагсав

2021-07-20
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

Монгол Улсын Консерваторийн багш, төгсөгч болон сурагчид сургуулийн хашаанд Боловсролын үнэлгээний төвийн барилга барихыг эсэргүүцэн өчигдөр жагсаал хийлээ. Жагсагчдын түр хорооноос сургуулийн хашаанд стандартын шаардлага хангасан 650 хүүхдийн хичээлийн байр болон циркийн барилгыг гэрээнд анхлан заасны дагуу барихыг БШУЯ-наас байсан юм.

Энэ талаар Монгол Улсын Консерваторын эрдмийн зөвлөлийн гишүүн, ардын багш М.Цэрэндорж “Энэ оны тавдугаар сарын эхээр сургуулийн талаас Монгол Улсын Консерваторийн захирал Ц.Пүрэвхүү, Коллежийн захирал Оюунтуяа, сургуулийн үл хөдлөх хөрөнгийн асуудал эрхэлсэн нягтлан бодогч Батдэлгэр болон миний бие, нөгөө талаас Боловсролын сайд Л.Энх-амгалан, сайдын ерөнхий зөвлөх болон холбогдох дөрвөн хүн гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээнд сургуулийн төв байрны ард байрлах цайны газрын байрнаас үргэлжлүүлэн бүх анги нь наран талруу харахаар байрлалтай 640 хүүхдийн стандартын шаардлага хангасан 18 ангитай хичээлийн байр, циркийн сургуулилт хийх байр болон Боловсролын үнэлгээний төвийн байр барихаар тусгасан. Хамгийн гол барилга нь 640 хүүхдийн хичээлийн байр, циркийн барилга, үлдсэн жижиг талбайд Боловсролын үнэлгээний төв барихаар тохиролцсон ч одоо шинэ хичээлийн байр баригдах байршлыг өөрчилж хуучин хичээлийн байрнаас үргэлжлүүлэн барихаар болж хамгийн гол,том талбайд Боловсролын үнэлгээний төв баригдаж, циркийн барилга баригдахааргүй болсныг эсэргүүцэн жагсаж байна. БШУЯ-наас яам анх танилцуулсанаараа гол барилгаар хичээлийн байр, циркийн байрыг барьж, үлдсэн жижиг талбайд Боловсролын үнэлгээний төвийн байраа барихыг шаардаж байна” гэв.

Монгол Улсын Консерватори нь төрийн өмчийн дээд сургууль бөгөөд улсын хэмжээнд мэргэжлийн хөгжимчин, бүжигчин, дуучин, циркчин бэлтгэдэг ганц сургууль юм. Нийт 1200 гаруй сурагч, 200 гаруй нарийн мэргэжлийн багш нар ажилладаг энэ сургуулийн хэмжээнд хичээлийн байр, мэргэжлийн сургуулилт хийх байр, талбай хүрэлцээгүй байдаг байна.

Монгол Улсын Консерваторийн удирдах зөвлөлийн гишүүн, цохивор хөгжмийн багш Б.Зоригт “Боловсролын яам нийт багш нарт мэдээлэл өгөөгүй, өгөхийг хориглосон байсан. Энэ талаар Ч.Тунгалаг багш сургуулийн бүх багш нарт мэдээлэл хүргэх хэрэгтэй гэж анхааруулахад цааш түгээхгүй шаардлагагүй, барилгаа эхлүүлсний дараа багш нар өөрсдөө ойлгоно гэх мэтчилэн хэлж байсан. Бидний зүгээс сургуулийн хашаанд зориулалтын дагуу л барилга барихыг шаардаж байна. Гэтэл Боловсролын үнэлгээний төв барих гэж байна” гэдгийн онцолж байлаа. Одоогоор Монгол Улсын Консерваторийн хашаанд Боловсролын үнэлгээний төв барихыг эсэргүүцэж, газрыг сургуулийн зориулалтын хичээлийн байр, барилга барихыг дэмжиж 1200 гаруй хүн гарын үсгээ зуржээ.

Тэгвэл сайд Л.Энх-Амгалан жагсагчдын түр хороотой өчигдөр мөн уулзсан юм. Тэрээр “Боловсролын яам Монгол Улсын Консерваторийг кампус хэлбэрээр хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг гаргахаар тавдугаар сард хамтарсан ажлын хэсэг гарч ерөнхий төлөвлөгөө хийгдэн Нийслэлийн засаг даргын захирамжаар батлагдсан. Үүний дагуу 650 хүүхдийн ашиглалтын хугацаа дууссан сургуулийг хөгжмийн сургуулийн стандартаар шинээр барихаар төлөвлөсөн. Мөн цаашид зориулалтын урлагийн болон спорт заал, номын сан, багш хөгжлийн төв зэргийг шинээр барихаар төлөвлөсөн байгаа. Мөн Боловсролын Үнэлгээний төв барих газарт Циркийн сургууль барих төлөвлөгөөтэй байсан. Гэвч Дашчойлин хийдийн хажуу дахь циркийн сургуулийн алдагдсан газрыг  Боловсролын яам бүрэн шилжүүлэн өөрсдийн газарт нь хоёр тэрбум төгрөгөөр циркийн сургууль барихаар болсон” гэлээ.

Боловсролын үнэлгээний төвийн шинээр баригдах барилга нь өнгөрсөн дөрөвдүгээр сард ШУТИС-ийн хичээлийн дөрөвдүгээр байрыг нурааж оронд нь баригдах мэдээлэл цацагдаж сургуулийн багш, сурагчид эсэргүүцсэнээр асуудал намжиж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.20 МЯГМАР № 140 (6617)

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

7 цаг 21 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

7 цаг 39 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

11 цаг 30 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

11 цаг 41 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

11 цаг 47 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин