Хаврын чуулганаар 50 хуулийн төсөл хэлэлцэх байсан ч тал хувийг нь л батлав

2021-07-19
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийгээд удаагүй байна.  Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу анх удаа ажлын 75-аас дээш  өдөр хуралдсан чуулган болсон. Мөн цар тахлын нөхцөл байдалтай уядлуулан парламент цахимаар хуралдан, шийдвэрээ гаргаж байв.

 

Бие даасан 16 хууль баталж, 84 төсөлд нэмэлт өөрчлөлт оруулжээ

 

Хаврын чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаан 34 удаа хуралдаж, бие даасан хууль 16, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 84, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль найм, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль гурав, УИХ 52 тогтоол, 163 хууль тогтоомж баталсан байна.  Парламентын спикер  Г.Занданшатар чуулганы хаалтын үеэр “Энэ удаагийн чуулган цөөнхийн төлөөлөл Б.Пүрэвдорж гишүүний тодорхойлсончлон хүний эрх ардчиллыг бэхжүүлсэн чуулган боллоо.  Цаашид идэвхтэй мөрдөгдөж буй 400 гаруй хуульд хүний эрхийн талаас үнэлгээ хийж, хэрэв эдгээр хуульд ямар нэгэн байдлаар хүний эрхийг зөрчсөн зүйл, заалт байвал даруй өөрчлөн шинэчлэх нь ирэх намрын чуулганы томоохон зорилт байх болно” гэсэн юм.

 

50 хуулийг батлахаар төлөвлөөд байв

 

Өнгөрсөн нэгдүгээр сард парламент “Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолыг баталсан.  Үүнд, Ерөнхийлөгчөөс тав, УИХ дахь МАН-ын бүлгээс 81, АН-ын бүлгээс 17, Засгийн газраас 80, есөн Байнгын хорооноос 66, УИХ-ын гишүүн Т.Доржхандаас найм, УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тав буюу 263 хууль, тогтоолын төслийг тусгуулах санал ирүүлсэн байна. Эндээс Төрийн байгуулалтын байнгын хорооноос давхардсан болон заавал хэлэлцэх шаардлагатай 50 төслийг тусгаж, парламент хаврын чуулганаар батлахаар товлоод байв. Гэсэн ч зарим хуулийн төслүүдийг хойшлуулсан юм.

 

Батлагдаж амжаагүй хуулийн төслүүд

 

Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан хаврын чуулганы хүрээнд заавал батлах шаардлагатай хуулийн төслүүдийн жагсаалтаас  харвал бараг 50 хувийг нь баталж чадаагүй байна.  Тухайлбал,

1. Ерөнхийлөгчийн тухай шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл

2. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төсөл;

3. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

4. Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл

5. Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

6. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

7. Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

8. Судалгааны их сургуулийн тухай анхдагч хуулийн төсөл

9. Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

10. Эрдэс баялгийн ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл

11. Хүнд үйлдвэрийн тухай анхдагч хуулийн төсөл

12. Уул уурхайн нөхөн сэргээлтийн тухай анхдагч хуулийн төсөл

13. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

14. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл

15. Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийнтөсөл

16. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

17. Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

18. Шилэн дансны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

19. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

20.  Кибер аюулгүй байдлын тухай анхдагч хуулийн төсөл

21. Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

22. Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

23. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

24. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

25. Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

26. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэргийг баталж амжаагүй байна.  Өөрөөр хэлбэл, хаврын чуулган 50 хувийн үр дүнтэй болж өндөрлөлөө.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.19 ДАВАА № 139 (6616)

 

2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Тэгвэл өчигдөр МАН-ын бүлэг хуралдсангүй,ха

8 цаг 54 мин
ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонто

8 цаг 54 мин
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

8 цаг 54 мин
Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу? 

2025 оны 7-р сарын 1. Засгийн Газрын зүгээс төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг хориглосон хуулийг санаачлан, яаралтай горимоор УИХ-д өргөн барьж, батлуулснаас хойш хэ

17 цаг 36 мин
Нүүрс тээврийн зогсонги байдалтай холбоотой асуудлыг яаралтай шийдвэрлэхийг хүслээ

Нүүрс тээврийн жолооч нар эрх нь зөрчигдөж буй асуудлаар мэдээлэл хийлээ.

22 цаг 26 мин
Голомт банк БНХАУ руу гүйлгээ хийх хамгийн өргөн боломжийг санал болгодог

Голомт банк харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн олон улсын төлб

22 цаг 37 мин
Бие хамгаалагчдын мэргэжлийн хөгжил, эрх зүйн орчныг хэлэлцэнэ

Монголын Бие хамгаалагчдын Хүндэт академи, Монголын бие хамгаалагчдын Шадар хамгаалалтын холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

23 цаг 13 мин
Ард нийтийн санал асуулаг хөдөлгөөнийг үүсгэн байгуулах их хурал арван нэгдүгээр сарын 26-нд  болно

Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнөөс тавтын  зохион байгуулалт хийх,  ерөнхийлөгчийн  сонгуультай холбоотой асуудлаа

23 цаг 14 мин
Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусгалгүй, өөрийн хүсэлтээр Төрийн тэргүүний албан

Өчигдөр 06 цаг 00 мин
Ч.Мөнхзул: Сэргээгдэх эрчим хүчээс эдийн засгийн үр өгөөж хүртэх боломжтой

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг сана

Өчигдөр 06 цаг 00 мин