Г.Соуфгэйте: Ялагдах нэг өдөр байхад, ялах нэг өдөр ирдэг юм байна

2021-07-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Данийн тоглолт 2018 онд,  Хорваттай хийсэн тоглолтыг санагдууллаа. Москвад зохиогдсон Дэлхийн АШТ- ий хагас шигшээд нэмэлт цаг сунгаж, 2:1 -ээр Хорватад хожигдож, яг Данийн тоглогчдын адил нүдэндээ нулимстай, сэтгэлдээ гуниг тээн нутаг буцаж байсан санаанд орлоо. Ялагдах  нэг өдөр байхад ялах нэг өдөр ирдэг юм байна.

Хүнд тоглолт боллоо. Евро-2021-д анхны гоолоо алдлаа. Нэхэгчийн байр сууринаас тоглолтыг үргэлжлүүллээ. Стерлинг өөрөө гоол оруулаагүй ч, хоёр гоолын суурийг тавьж , Английн багийг финалд шалгарахад гол нөлөө үзүүллээ.

Түүний довтолгоо нь Данийн хамгаалагчийг авто гоол хийхэд хүргэж, харьцаа  1:1 болж тэнцсэн бол,  нэмэлт цагт түүнийг унагаснаар 11 метрийн торгуулийн цохилтыг багтаа авчирсан. Торгуулийн цохилтын талаар шүүмжлэл өрнөж байна. VAR үзээд, шүүгчдийн гаргасан шийдвэр. Тэр шийдвэрийг л бид дагасан. Зургаан тоглолт хийлээ. Бүх тоглолтонд Стерлинг маш чухал үүрэг гүйцэтгэлээ. Багийн тоглолт ч сайн байлаа.

Одоо биднийг шийдвэрлэх финалын тоглолт хүлээж байна. 55 жилийн дараа Английн баг  анх удаа тив, дэлхийн хэмжээний том  тэмцээний финалд шалгарлаа.

Бидний өрсөлдөгч Итали бол Европын төдийгүй, дэлхийн топ баг. Сүүлийн жилүүдэд Италийн багийг хэрхэн ялах тухай бодол л толгойд эргэлдэх болсон. Бодсон, төлөвлөсөн зүйл бий. Италитай хийх Евро-2021-ийн  финалын тоглолтыг тэсэн ядан хүлээж байна гэж Английн дасгалжуулагч, Английн хөлбөмбөгийг шинэчлэгч гэгдэж буй Г.Соуфгэйте ВВС-спортод тоглолтоо дүгнэж хэллээ.

Эх сурвалж: www.control.mn

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

Тэднийг гурван бүлэгт хувааж болно. Геополитикчид (ихэнх нь барууныг баримжаалдаг бөгөөд одо

2 цаг 46 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө өөрийн хүсэл

2 цаг 46 мин
Д.Ариунсайхан: Хүүхдийн эрүүл мэндийн төлөө “Lumi care” эмнэлэг үзлэг, зөвлөгөөгөө үнэгүй хүргэдэг

НҮБ-аас 1959 оны энэ өдөр Хүүхдийн эрхийн тухай тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг

2 цаг 46 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

15 цаг 54 мин
Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

18 цаг 20 мин
Н.Ариунболд: Шахмал түлшний аюулгүй байдалтай холбоотой зөрчилд үйлдвэрлэгчээс нөхөн төлбөр шаардах боломжтой

Шахмал түлшний угаарын хийн хордлого ба хохирогчдын эрхийн талаар өмгөөлөгч Н.Ариунболдтой ярилцлаа. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн хаврын морин уралдааныг сэргээн з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

Өчигдрийн улс төр Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлээр эхэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхи

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг олонх дэмжиж, чуулганд танилцуулахаар боллоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг олонх дэмжиж, чуулганд танилцуулахаар боллоо

Уржигдар 14 цаг 30 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг парламент “дэнсэлнэ”

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйгаа мэдэгдлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин