Хэрэглэсэн шилээ буцаагаад

2021-07-09
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.ЭНХДӨЛГӨӨН

 

Манай улс шил шилэн бүтээгдэхүүнээ бараг 100 хувь импортоор авдаг. Үүнээс жилд дунджаар 319000 тонн шилний хаягдал үүсч байна. Гэтэл шил нь байгаль орчинд хаягдсан тохиолдолд дор хаяж 1000 жилийн хугацаанд шингэн, хөрсийг элэгдэлд оруулах хор хөнөөлтэй учраас хаягдал шил дэлхий дахины тэмүүлж байгаа ногоон эдийн засгийн чухал хэсэг болно гэгдэж буй юм.

Айл бүрт л хаяж  болохгүй, ашиглагдахгүй шил их бага хэмжээгээр цугласан байдаг. Үүнийг дахин ашиглах боломж байна уу гэсэн санал, хүсэлтийг үндэслэн хэрэглэсэн шилийг дахин ашиглах шийдвэр гаргасан байна. Тиймээс жилд хаягдаж, байгальд хөнөөл учруулдаг тэр их шил, нөөц боломжийг ашиглахаар шийдвэрлэж “Газар шим” үйлдвэр  хэрэглэсэн шилээ буцаагаад худалдах боломжийг хэрэглэчиддээ олгож байна.

Тиймээс бид “Газар шим” үйлдвэр шилийг хэдэн төгрөгөөр үнэлж, ямар шаардлага тавьж байгаа талаар сурвалжиллаа. Эднийх энэ оны зургадугаар сараас эхлэн Улаанбаатар хотод байрлах хоёр  нэрийн дэлгүүр дээрээ хэрэглэсэн шилийг эргүүлэн худалдаж авдаг болсон. Гэхдээ зөвхөн өөрийн нэрийн  үйлдвэрийн шил байх, шошгыг хуулж цэвэрлэсэн, хагарсан, цуурсан, сэтэрсэн гэмтэлгүй байх, угааж цэвэрлэсэн зэрэг дөрвөн шаардлагыг тавьж байгаа аж. Ингэхдээ 550 мл-ийн шилийг 70 төгрөг, 720 мл, 900 мл-ийн шилийг 100 төгрөг, 1680 мл-ийн шилийг  300 төгрөгөөр үнэлэн авч мөнгийг бэлнээр нь өгч байна. Өөрөөр хэлбэл, хэрэглэсэн чанамалын шилээ гамтай эдэлж чадвал хэмжээнээс нь хамаарч 70-300 төгрөгөөр буцаан худалдах боломжтой.

Энэ талаар “ГБТ трейдинг” компанийн борлуулалтын супервайзер Ц.Эрдэнэбаяр мэдээлэл өгөхдөө “Бид хоёрдогч түүхий эд авах цэгүүдээс мэдээлэл авч, судалгаа хийсний үндсэн дээр дээрх үнийг тогтоосон. Хэрэглэсэн шилийг дахин ашигласнаар оролцогч тал бүр өгөөж хүртэх, шилны импортыг багасгаж гадагш чиглэх валютын урсгалыг бууруулах ач холбогдолтой. Мөн мэдээж байгаль, хүрээлэн буй орчинд эерэгээр нөлөөлөх зэрэг олон давуу талтай” гэлээ.

Харин хэрэглэгчдээс буцаан тушаасан шилийг гурван дамжлагаар угааж цэвэрлэж,  усаар зайлж, хатаах бөгөөд өндөр даралтын уураар цельсийн +100 градуст ариутгах юм. Иргэд хэр их шил өгч байгаа талаар “Газар шим” нэрийн дэлгүүрийн худалдагч Ц.Туяацэцэг  “Дөрвөн төрөл нийлээд өдөрт дунджаар 10-50 ширхэг орж ирдэг. Ихэвчлэн 550 мл-ийн шил байдаг” гэсэн юм.

Шилээ тушаах хэрэглэгчдийн идэвх их байгаа учраас “Газар шим” үйлдвэр орон нутаг дахь өөрсдийн гэрээт салбаруудаар дамжуулан хэрэглэсэн шил авах ажлыг тун удахгүй зохион байгуулахаар болжээ. Мөн цаашид хоёрдогч түүхий эд авах цэгүүд, харилцагч дэлгүүрүүдээр дамжуулан авч шил авах цэгүүдээ нэмэгдүүлэх юм байна.  Уншигчдадаа мэдээлэл хүргэхэд, шил авах нэрийн дэлгүүрүүд Баянгол дүүрэг, аравдугаар хорооллын автобусны буудлын чанх урд, Баянзүрх дүүрэг, Жанжин зах дотор байрлаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.9 БААСАН № 138 (6615)

 

10 р хороололд авч байгаа цэг байна уу
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин