Олимпийн эрх өвөртөлсөн ахлагч бүсгүй

2021-07-08
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.АНХ-УЧРАЛ

 

Олимпийн тэнгэрт эх орныхоо тугийг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэн, алдар нэрээ дуудуулах нь тамирчин хүн бүрийн мөрөөдөл. Энэ л мөрөөдлийнхөө үзүүрээс атган, чөлөөт бөхийн спортын 62 кг-ийн жинд эх орноо төлөөлөх эмэгтэй тамирчнаар ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчин, ОУХМ, дэд ахлагч Х.Болортуяа тодорлоо.

Тэрээр өнгөрсөн тавдугаар сард Болгар улсын нийслэл Софид болсон олимпийн наадмын бөхийн төрлүүдийн эрх олгох тэмцээнд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртсэнээр ийнхүү болзлоо хангаад байна. Чөлөөт бөхийн спортоор хичээллээд 10 гаруй жил болж байгаа түүнд анх Б.Идэрсайхан багш нь барилдах санал тавьснаар тамирчин болох замнал нь эхэлжээ. Тэрээр  “Анх бөхийн мэхнүүдээ Б.Идэрсайхан багшаараа заалгаж, бөхийн спорттой танилцаж байлаа. Энэ сайхан спортоор хичээллэх, амжилт гаргахад гол түлхэц болсон хүн бол багш маань. 2018 оноос хойш буюу улсын шигшээ багийн тамирчин болсноор Ө.Ууганбаяр, Б.Баттулга, Ц.Баярсайхан багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна. Багш нартаа үргэлж талархаж явдаг” гэлээ.

Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрж, өссөн түүний анхны тэмцээн ч эх нутгаасаа эхэлж, аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медалийг 2009 онд хүртсэн түүхтэй. Түүнээс хойш  2019 онд насанд хүрэгчдийн Улсын аварга болж, Дэлхийн аварга шалгаруулах 2018, 2019 оны тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан.

    Бөхийн удамгүй ч гэсэн түүний аав бөхөд хайртай. Тийм ч учраас охиноо бүхий л талаар дэмжин, тусалдаг найдвартай ар тал. Анх барилдаж эхэлсэн цагаас л аав, ээж нь түүний сонголтыг хүндэтгэн, спортын ертөнцөд сүүн мялаалга өргөн, охиноо тамирчин болгожээ. Хувийн зардлаар тэмцээн, уралдаанд оролцуулж, хамтдаа хичээсэн тэдний амжилт ч талаар болоогүйг Х.Болортуяа өдгөө амжилтаараа бататгаж явна. Амьдралаас авч болох онцгой мэдрэмжүүдийн нэг нь ялалт. Ялалт байгуулж, медалийн тавцанд зогсох хүртэл маш их хөлс, хүч шавхагддаг учраас тэрээр ингэж тодотгосон байх.

 Дэлхийн аварга шалгаруулах 2018, 2019 оны тэмцээнүүдэд 65 кг-ын жинд барилдаж байсан бол өнгөрсөн оноос жингээ буулган, 62 кг-ын жин буюу олимпийн жинд барилдаж эхэлсэн. Их спортод бэлтгэлээ нэг л өдөр алгасвал хэд илүү зүйлээр хоцрох гээд байдаг. Тиймээс бэлтгэлээ тогтмол хийж, амрах цагтаа сайн амрах хэрэгтэй. Зөв амралтыг хүртэл бэлтгэлд тооцдог гэж тамирчин бүсгүй бэлтгэлийнхээ талаар хууч хөөрлөө.

Хүн бүрт л шантрах үе байдаг. Түүнд ч мөн адилхан. Гэхдээ тэрээр би шантраад суух хүн мөн үү гэж өөрөөсөө асууж, өөрийгөө хурцалж, зоригжуулдаг гэнэ. Үнэхээр ч тэмцээнээс тэмцээн, бэлтгэлээс бэлтгэлд хүч, хөдөлмөр, цаг хугацаагаа зарцуулдаг түүнд шантрах зав бараг олддоггүй биз ээ.

Өмнөө тавьсан зорилготой, түүндээ хүрэх их тэмүүлэлтэй түүний мэргэжил сэтгүүлч. Тэрээр 2017 онд “Их Монгол” дээд сургуульд сэтгүүлч мэргэжлийг эзэмшсэн бол өдгөө “Рояал Акeдeми” олон улсын сургуульд төрийн удирдлагаар магистрантураар суралцаж байна.

 2017 оноос хойш Онцгой байдлын албыг сурталчлах, нэрийг нь дуурсгах үүрэгт “томилогджээ”. Энэ тухайгаа тэрээр “Анх хурандаа Г.Эрхэмбаяр аварга надад итгэл хүлээлгэн тамирчнаар авч байсанд үнэхээр баярлаж явдаг. Хамт олны уур амьсгал сайхан хэрнээ хариуцлагатай, дэг журамтай байхыг надад зааж ирсэн. Бэлтгэл хийх бүхий л бололцоог минь хангаж өгдөг спорт хорооныхоо удирдлага, хамт олонд талархаж явдгаа илэрхийлмээр байна” хэмээн даруухан инээмсэглэснийг нь дамжуулж байна. 

 Аливаа зүйлд тууштай байхыг спорт цаанаасаа шаарддаг. Тууштай байна гээд болохгүй байгаа, буруу хийгээд байгаа зүйлээ үргэлжлүүлээд байх нь бас зөв биш. Ухаалгаар тууштай хөдөлмөрлөх нь түүний баримталдаг зарчим. Түүн дээр нэмэх нь сахилга бат. Сахилга бат бол чи дуртай, дүргүйгээсээ үл хамааран өөрийн зорилгот ажлаа хийсээр байх чадамж  юм. Тамирчин хүн бүр Олимпийн аварга болох гэж л бэлтгэлээ хийж өөрсдийгөө сайжруулдаг. Энэ тэмцээн нь миний оролцож болох хамгийн том тэмцээн. Үүнээс илүү тэмцээн гэж байхгүй учраас юу сурсан, юу чаддагаа ашиглаж урдах өрсөлдөгчдөө ялж аварга болохыг л зорьж бэлтгэл сургуулилтаа хийж байгааг ч тэрээр онцоллоо.

 Бусдын л адил аав, ээжийн охин, найз нарынхаа анд нөхөр нь. Харин дэвжээн дээрээ бол хэний ч өмнө сөхрөхгүй зоригтон бөх.  Эмэгтэй хүнийхээ хувьд даруухан Болороо. Түүний найзууд нь ихэнх нь бөх. Зовлон, жаргалаа мэддэг, бие биенээ сайн ойлгож, дэмждэг болохоор түүнд найзуудтайгаа харьцахад, бас амжилт гаргахад ойрхон байдаг гэж хуучилсан. Токиогийн тэнгэрт төрийнхөө далбааг мандуулж, алдар нэрээ дуурсгах аян замд нь амжилтын дээдийг хүсье Онцгой бүсгүй минь.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.8 ПҮРЭВ № 137 (6614)

 

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

1 цаг 29 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

7 цаг 2 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

13 цаг 20 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

13 цаг 20 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин