“Шатахууны үнийг хүчээр барих боломжгүй болсон”

2021-07-06
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ТӨГС

 

Гурав хоногийн өмнө “АИ-92” авто бензиний үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдсэн.  Гаалийн ерөнхий газрын мэдээгээр өнгөрсөн онд 1.4 сая тонн газрын импортоор орж иржээ. Харин энэ оны эхний зургаан сарын байдлаар 689 мянга гаруй газрын тосны бүтээгдэхүүн манай улс импортолсон байна. Тэгвэл дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өссөөр байгаа учраас манай улсад шатахууны үнэ нэмэгдэхээс өөр аргагүй боллоо гэсэн тайлбарын Ашигт малтмал, газрын тосны газраас өгч байна. Тодруулбал АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Манай улсын хувьд шатахууны жижиглэнгийн үнэ гадаад зах зээл дэх газрын тосны үнэ, ам.долларын ханш, шатахууны хил үнээс шууд хамаардаг. Шатахуун импортлогч компаниудтай хамтран өргөн хэрэглээний АИ-92 шатахууны үнийг өсгөхгүй, тогтвортой байлгах талаар арга хэмжээ авсаар ирсэн.  Өнгөрсөн оны гуравдугаар сараас импортын шатахууны үнэ буурч орж ирсэн үеэс эхлэн гурван удаа шатахууны жижиглэнгийн үнийг 380-570 төгрөгөөр бууруулсан. Мөн оны зургаадугаар сараас дэлхийн зах зээл дээрх үнэ өнөөдрийг хүртэл байнга өсөлттэй байсан хэдий ч улсын хэмжээнд АИ-92 төрлийн автобензиний жижиглэн борлуулалтын үнийг 2020 оны тавдугаар сараас хойш, Улаанбаатар хотод 1450 төгрөгөөр, орон нутагт 1480-1670 төгрөгөөр тогтвортой барьж ирсэн. Олон улсын зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт нь шатахууны үнэ нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн. Хэрэв төр засгаас шатахууны үнийн өсөлтөд хатуу арга хэмжээ авбал шатахууны хомсдолын асуудал үүснэ. Түүнчлэн компаниуд үүдээ барьж, импорт буурна гэсэн үг. Засгийн газраас зүгээс одоогийн байдлаар онцгой байдлын албан татварын үнийг хөнгөлсөн байгаа. Цаашид яах талаар хэд хэдэн хувилбарыг яам, агентлагийн зүгээс судалж байна. Нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Найман сарын хилийн үнийг харж байна. Тухайн сарын газрын тосны үнээс хамаарч шатахууны үнэ өсөх, буурах нь шийдэгдэнэ. Өнөөдөр шатахуун импортлогч компаниуд АИ-92 автобензинийг литр тутамдаа 2000 орчим төгрөгөөр худалдан авч 1750 төгрөгөөр хэрэглэгч нарт зарж байна” гэсэн тайлбарыг өглөө.

Түүнчлэн газрын тосны үнэ 2021 оны нэгдүгээр сараас өсөлттэй байгаа ба олон улсын шинжээчдийн байгууллагаас “Goldman Sachs” энэ оны дунд үеэс газрын тосны үнэ 70 ам.долларт, харин “JPMorgan” оны эцэст 100 ам.долларт хүрч өсөх төлөвтэй гэж таамагласан талаар мэдээлсэн юм. Хэрэв ОПЕК+-ийн орнууд газрын тосны олборлолтоо нэмэгдүүлж, ираны хориг арга хэмжээ цуцлагдаж, газрын тосны томоохон оролцогч орнуудын эдийн засаг тогтворжвол шатахууны үнэ манайд буурах боломжтой гэнэ. Энэ салбарын зах зээл тодорхойгүй  хэвээр байгаа тул үнэ өссөн ч удаан хугацаанд тогтвортой байна гэсэн үг биш. 2020 оны хямралаас өндийж байгаа зэх зээлийн эрэлт хэвийн болох ч энэ онд хямралын өмнөх түвшнээс доогуур байна гэж ОПЕК үзэж байгааг тэрбээр нэмж хэллээ.

2021       нэгдүгээр сараас долдугаар сар хүртэл газрын тосны бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр тогтмол өсөлттэй явж ирсэн.  Тухайлбал өнөөдрийн байдлаар,ОХУ-д АИ-92 автобензиний литр тутмын үнэ 1950 төгрөг, БНХАУ-д АИ-92 автобензиний литр тутмын үнэ 2887 төгрөг байна. Он гарснаас хойш БНХАУ-д зах зээлд нь 12 удаагийн үнийн өсөлт явагдсан гэсэн гадаад зах зээлийн мэдээ байна. Манай улс энэ оны зургаадугаар сарын 29-ний байдлаар улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний ердийн хэрэглээний 31 хоногийн нөөцтэй байгааг хэллээ. Тодруулбал, 80 автобензин 58 хоног, АИ-92 автобензин 31 хоног, дизелийн түлш 31 хоног, ТС-1 онгоцны түлш 15 хоногийн нөөцтэй байгаа юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.6 МЯГМАР № 135 (6612)

 

В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтыг дэлхийн хэвлэлүүд хэрхэн дүгнэв?

Гурван их гүрний удирдагч анх удаа гурван талт уулзалт хийж, энх тайвны тухай хамтарсан тунхаглал гаргасан

2 цаг 1 мин
Монгол–Оросын хэвлэл мэдээллийн форум хиймэл оюун ухаан, мэдээний шинэ формат, соёлын онцлогийг хэлэлцэв

Монгол, Оросын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнү

7 цаг 6 мин
Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

Тэднийг гурван бүлэгт хувааж болно. Геополитикчид (ихэнх нь барууныг баримжаалдаг бөгөөд одо

13 цаг 34 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө өөрийн хүсэл

13 цаг 34 мин
Д.Ариунсайхан: Хүүхдийн эрүүл мэндийн төлөө “Lumi care” эмнэлэг үзлэг, зөвлөгөөгөө үнэгүй хүргэдэг

НҮБ-аас 1959 оны энэ өдөр Хүүхдийн эрхийн тухай тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг

13 цаг 34 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Өчигдөр 16 цаг 51 мин
Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Өчигдөр 14 цаг 25 мин
Н.Ариунболд: Шахмал түлшний аюулгүй байдалтай холбоотой зөрчилд үйлдвэрлэгчээс нөхөн төлбөр шаардах боломжтой

Шахмал түлшний угаарын хийн хордлого ба хохирогчдын эрхийн талаар өмгөөлөгч Н.Ариунболдтой ярилцлаа. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн хаврын морин уралдааныг сэргээн з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

Өчигдрийн улс төр Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлээр эхэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхи

Өчигдөр 06 цаг 00 мин