Замын-Үүдийг “цэвэрлэх” АТГ, ТЕГ, ЦЕГ-ын ажлын хэсгийг томилжээ

2021-07-06
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Замын-Үүд дэх завхрал албан ёсоор Засгийн газрын анхаарлын төвд оров бололтой. Өөнгөрсөн долоо хоногт Зам-Үүдэд ажилласан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ долоо хоногийн эхний өдөр Засгийн газрын ээлжит бусаар хуралдуулж энэ “сэдэв”-ийг хэлэлцжээ.

ХЗДХ-ийн сайдаар ахлуулж, АТГ, ТЕГ, ЦЕГ, МХЕГ зэрэг хууль хяналтын байгууллагууд багтсан том хэмжээний шалгалтын ажлын хэсгийг Замын-Үүдэд томилсон байна. Энэ ажлын хэсэг Замын-Үүдийг “ухна”.

Үүнээс гадна Ерөнхий сайдыг Замын-Үүдэд очиход үүсээд байсан хилийн наадах, цаадах ачааны тэрэгнүүдийн бөөгнөрөл, Эрээний боомт дээр гацчихсан Монголын бизнес эрхлэгчдийн захиалгатай барилга, барилгын материал, хүнс, гэр ахуй болон өргөн хэрэглээ бүтээгдэхүүн, үйлдвэрийн тоног төхөөрөмж,  сэлбэг, багаж хэрэгсэл, бодис, төрөл бүрийн түүвэр ачаа, шуудан, сайжруулсан түлшний бэхжүүлэгч зэрэг ачаа барааны “гацаа”-тай холбоотой асуудлууд яригджээ.

Ер нь бол Замын-Үүдэд байдал хүндэрчихсэн.  Энэ талаар боомт дээр үүрэг гүйцэтгэж буй хил, гааль, мэгэжлийн хяналтынхан хийгээд салбарын яамны дарга нар “...Байдгаараа ажиллаж байна” гэх тайлбарыг хийж буй юм. Харин тэндхийн тээврийн жолооч нар “...Тээвэрлэлт хийх зохицуулалт байхгүй, олон хоног дараалалд зогсох, дамжлага их байгаагаас орлогогүй болж байна” гэцгээв.

Ерөнхий сайд боомтын ажлын хэсгийг шинээр байгуулж, “...30 хоногийн хугацаанд боомт дахь нөхцөл байдал сайжрахгүй, ажил эрчимжихгүй бол албан тушаалтнуудад хариуцлага тооцож, солих хүртэл арга хэмжээ авна” гэчихээд иржээ.

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас томилсон хууль хяналтынхны шалгалтын баг өнөөдөр Замын-Үүдэд нэн шаардлагатай. Цаашлаад ийм хяналт шалгалтад Гашуунсухайт боомтыг ч хамруулах хэрэгтэй юм. Кёкүшюзаны алдарт 30 сая ам.долларын хэрэг чинь Гашуунсухайттай холбоотой гэсэн мэдээлэл бий.

Нэмээд “Цагаан хад”-ыг анхаарах шаардлагатай. Гаалийн хяналтын бүс гэдэг бас л асуудал байдаг. Хамгийн гол нь эдгээр боомтод “тусгаар тогтносон” эдийн засгийн дүрэм үйлчилдэг болоод лав 20 жил болчихсон. Энэ утгаараа Замын-Үүд, Гашуунсухайт боомтод маш том авлигын сүлжээ тогтчихсон.

Замын-Үүдийн гааль, мэргэжлийн хяналтыг онцгойлон авч үзэх хэрэгтэйг эх сурвалжууд хэлж байна. “...Оросыг ухвал татар” гэдэг шиг Замын-Үүдийн байцаагч нарыг “ухвал” хэн нэгэн УИХ-ын гишүүн, сайд, агентлагийн дарга, дээрээс нь авлигын үйлдлүүд гарч ирнэ.

Амралтын өдрөөр баривчлагдсан генералын араас бас л Замын-Үүд дэх сүлжээ гарч ирэх бололтой юм.

Тэрчлэн энэ сүлжээгээ тасралтгүй ажиллуулахын тулд бий болгосон олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл, гаальтай машин зэргийн арыг сайн “харах” хэрэгтэй.

АТҮТ-өөс олгодог олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл гэж юм бий. Мөн ч их авлигын эх үндэс болсон эд дээ. УИХ-ын гишүүн “А” гэдэг эмэгтэнй энэ С зөвшөөрлөөс болж эрүүгийн хэрэгт орооцолдчихоод байж л байна. АТҮТ-өөс байсгээд л нэг хэлтсийн дарга “С зөвшөөрлийн хэрэг”-ээр шоронд ордог, ял авдаг. С зөвшөөрөл дагасан авлига хэдэн жилийн өмнөөс эхэлсэн. Одоо ч бий. Тэрийг Улаанбаатараас удирддаг шинэ, хуучин дарга нар бий гэдэг. Бас АТҮТ-ийн одоогийн даргыг энэ асуудлаар маш сайн шалгах шаардлагатай.

За, гаальтай машин бол олон жил яригдсан. Авлигын том “машин” даа. Бүгд мэддэг. Гэхдээ ямар ч дарга, сайд цэг тавьж, зогсоож чадаагүй өнөөдрийг хүрсэн.

Цаашлаад төмөр замын тээврийн асуудал бас энд хамаарна. Хэний, ямар компанийн ачаа хилээр саадгүй нэвтэрдэг вэ. Хэн энэ бүхнийг шийддэг вэ. Яг үнэндээ төмөр замын хариуцсан албан хаагч бол юу ч мэдэхгүй. Үүний араас бас л улстөрч гарч ирнэ.

Ийм олон чиглэлээр хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулбал, боомтын гацааны бодит шалтгаан ил болно доо. Бас “маажсан” болгоны араас нам нэгтнүүд цухуйхыг үгүйсгэхгүй. Харин энэ Засгийн газар тэр “эрсдэл”-ийг давж, Замын-Үүдийг “цэвэрлээд”, Монголын худалдааны хамгийн том хаалгыг “нээж”, чадвал ард түмэн алга таших болно.

Тэртэй тэргүй та бидний амьдрал Замын-Үүдээс, бас Гашуунсухайтаас хамаардаг болчихсон нь гарцаагүй үнэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.6 МЯГМАР № 135 (6612)

 

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

3 цаг 18 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

8 цаг 30 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

8 цаг 30 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

8 цаг 30 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

18 цаг 58 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

19 цаг 17 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

22 цаг 24 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09