Хотын хууль хотын гишүүдийг “чагнаж” байна

2021-06-30
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Хотын дарга Д.Сумъяабазар “Хотын хууль” буюу Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг барьж гүйсээр УИХ-аар хэлэлцүүлээд эхэллээ.

Хотын дөрвөн ч даргын зүтгээд амжуулаагүй Хотын хууль ийн өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны босгыг давлаа.

Хот хууль шинэчлэгдэнэ гэдэг том ажил. 1994 онд Н.Багабанди гуайг УИХ-ын дарга байхад батлагдсан багавтархан хууль одоо хэрэгжиж байгаа. Гэхдээ энэ хууль XXI зуун гараад 231 жил болчихсон, хүн амынх нь талаас илүү нь ирээд суучихсан, төртэй юутай хээтэйгээ төвлөрчихсөн нийслэл Улаанбаатар хотын эрх зүйг зохицуулах чадамжаа алдчихсан байв.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанэд оролцсон гишүүдийн 67.7 хувийн саналаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг дэмжжээ.

Хуралдааны үеэр Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “...Нийслэлийн эрх зүй, эдийн засаг, татвартай холбоотой асуудлууд орхигдсоор ирсэн. 1994 онд нийслэлийн хүн ам 600 мянга байхад үйлчилж байсан хууль хүн ам хоёр дахин өссөн ч хэвээр байна. Улаанбаатар хотод түгжрэл, агаар, хөрсний бохирдол гээд тулгамдаж байгаа олон асуудал бий. Эдгээр асуудлыг цогцоор нь шийдэхийн тулд эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлагатай” гээд “...Хэсэгчилсэн инженерийн дэд бүтэц гэдэг осолтой. Нэг газар осол гарвал нийслэл тэр чигээрээ зогсоно. Үүн дээр салбарын яамны байр суурийг хэрхэн тусгасан бэ” гэдгийг сонирхсон байна.

Багануур дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “...Улаанбаатар хоттой холбоотой асуудалд онцгой ач холбогдол өгч, төсөв, санхүүг шийдэж, хууль, эрх зүйн орчинтой холбоотой асуудлыг оруулж ирж байгаад талархаж байна. Нийслэл хотын тулгамдсан асуудлыг зөвхөн улс, нийслэлийн төсвөөр шийдэх боломжгүй. Тиймээс өнгөрсөн хаврын чуулганаар баталсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар нийслэл, аймгуудад үнэт цаас гаргах, концессын гэрээ хийх эрхийг олгосон нь зөв зүйтэй. Цаашид Улаанбаатар улсын төсөв харалгүйгээр байгаа өмчөө ашиглаж мөнгө босгох, тулгамдсан асуудлаа шийдэх боломж энэ хуулиар үүснэ гэж харж байна” гэв.

Мөн Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн С.Одонтуяа “...Энэ хууль 2008 оноос хойш яригдаж байгаа. Дүүрэг, нийслэлийг хөгжүүлэхэд эрх зүйн орчин байхгүйгээс ажил явдаггүй, урагшилдаггүй. Иймээс хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжиж байна” гээд хот төлөвлөлтийн хариуцлагыг хүлээх механизм хэрхэн хуульд туссаныг асуусан. Үүнд Хотын дарга Д.Сумъяабазар “...Улаанбаатар хотын төлөвлөлт алдагдсан. Үүнийг цэгцлэх гэж эрх зүйн зохицуулалтыг оруулж ирж байгаа. Хот төлөвлөлтөд онцгой анхаарна. Хууль батлагдвал хотод байх ёстой стандарт, хэм хэмжээг тогтооно” гэжээ.

Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “...Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэхийг дэмжиж байна. Нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд тус хуулийн төслийг хэлэлцэх явцад онцгой анхаарч, ажлын хэсэгт орох саналтай байна” гэв.

Хан-Уул дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Доржханд “...Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа. Хотынхоо асуудлыг ярьж байгаа тул ямар агуулгаар хотоо хөгжүүлэх хэрэгтэй вэ гэдэг дээр товчхон санал хэлмээр байна.  Монголчууд цөөхүүлээ, өргөн уудам тал нутагтай боловч ганц асуудал нь дэд бүтэц. Үүнтэй холбоотойгоор инженерүүдийн зүгээс байнга тавьж буй зүйл нь “Улаанбаатар хотын нягтаршил ихтэй газар өндөр байшин битгий бариулаач ээ, шууд хориглооч ээ” гэж байгаа. Энэ зохицуулалтыг хуульдаа тусгамаар байна. Ногоон байгууламж, сургууль, цэцэрлэг, хүүхдийн талбайгаас бусад газарт хотоо тэлье. Тэлэхдээ дэд бүтцийг нь л оруулна. Цэвэр, бохир ус, зам талбайг нь л оруулдаг олон улсын жишиг байна. Олон улсын жишиг шиг санхүүгийн механизм руу орж, хотоо тэлэх, дагуул хот бий болговол боломж нь бий. Хотын төвдөө, нягтаршил ихтэй газар өндөр байшин барихгүй, зөвхөн ногоон байгууламж байгуулах хэрэгтэй. Мөн жуулчдад түүхээ зарахын тулд өв соёлоо хадгалж, хамгаалах бодлогуудыг хуульд тусгаарай” гэжээ.

Мөн Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “...Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж байгаа. Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой гэсэн заалтыг тус хуульд тусгах хэрэгтэй. Мөн аккумлятор, автомашины тос, масло солихтой холбоотой хөрсний бохирдолд анхаарах шаардлагатай. Баянзүрх дүүрэгт “Да хүрээ” зах байдаг бөгөөд эргэн тойронд нь аж ахуй нэгжүүд иймэрхүү үйлчилгээ үзүүлдэг хүнд металлаас шууд хамааралтай хорт хавдрын өвчлөл их байдаг. Тиймээс хөрсний бохирдолтой холбоотой стандартчилал, заалтыг харах хэрэгтэй” гэв.

Дараагийн даваа нь УИХ-ын нэгдсэн чуулган болж байна. Харин чуулган дээр хотоос сонгогдсон гишүүдийн дуу хоолой ямар байхыг “Хотын хууль” чагнаж байна.

Тойрог бүрт, дүүрэг болгонд, гудамж бүхэнд асуудал бий. Тэдгээрийн олонх нь энэ хуулийн төсөлд багтсаныг төсөл боловсруулагчид олон удаа ярьсан даа. Маш их судалгаа, ажил өрнүүлсэн гэдэг. Харин эрхэм гишүүд хэр зэрэг мэддэг вэ. Мэддэг бол төрийн энэ хуульд хэрхэн санал, байр суурь болгож оруулах вэ. Ийм байр сууринаас нийслэлийн иргэд анхаарч байх шиг байна. Нийслэлчүүдийн олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандаж ирүүлсэн сэтгэгдэл, байр сууринаас харагдаад байгаа юм. Энэ нь сонгосон түшээдээ дүгнэх нэг том тест гэж харж буй бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.30 ЛХАГВА № 130 (6607)

 

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

6 цаг 43 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

6 цаг 58 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

6 цаг 58 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

22 цаг 44 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

22 цаг 47 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин