АН-ын бүлгийн гишүүд Ерөнхийлөгчид бараалхжээ

2021-06-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд  Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэж, амжилт хүсчээ.
Уулзалтын үеэр АН-ын бүлгийн гишүүд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Улс төрийн намуудын тухай хуульд оруулах өөрчлөлтөд онцгой анхаарах, уг хууль нь улс төрийн намуудын төлөвшил, улмаар Монгол Улсын хөгжил, тогтвортой байдалд чухал нөлөөтэй болохыг онцолсон байна. Түүнчлэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Ерөнхийлөгчийн байр суурийг сонсчээ.

Мөн эмэгтэйчүүдийн эрх, улс төрийн оролцоо, хөрш орнуудтай харилцах харилцаа, ковидын нөхцөл байдал, цар тахалтай тэмцэж буй эмч нарын цалин хангамж, үндэстний цөөнхийн талаар төрөөс баримтлах бодлого зэрэг асуудлаар УИХ дахь АН-ын гишүүд санал бодлоо илэрхийлж цаашид Төрийн тэргүүнийг эдгээр асуудалд онцгой анхааран хамтран ажиллахыг хүсчээ.

Бүлгийн дарга Д.Ганбат "АН 30 жилийн турш ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, шударга ёс, тэгш эрхийг бэхжүүлэх, хамгаалахын төлөө ажиллаж ирсэн. Цаашид ч үйл ажиллагаагаа тууштай үргэлжлүүлэх тул Монгол Улсын Ерөнхийлөгч энэхүү үнэт зүйлийн төлөө дэмжин хамтран ажиллахыг хүсье" гэжээ. Түүнчлэн хэзээ хэзээнээс хүнд цар тахлын энэ цаг үеийг эв нэгдэлтэй байж давж гарна гэдгийг онцолсон байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АН-ын бүлгийн гишүүдэд талархал илэрхийлж, улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнол, эв нэгдлийн төлөө улс төрийн намууд, түүний дотор МАН болон АН эв нэгдэлтэй хамтран ажиллах шаардлагатай байгааг онцлон дурджээ. Мөн “Миний бие Төрийн тэргүүний хувьд эв нэгдлийг эрхэмлэн ажиллана. Цаашлаад парламент, хуулийн засаглалыг бэхжүүлэхийн төлөө УИХ дахь хоёр намын бүлэгтэй хуулийн хүрээнд хамтран ажиллана” гэсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn 

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

7 цаг 32 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

7 цаг 47 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

7 цаг 47 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

23 цаг 33 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

23 цаг 37 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин