В.Путин хувийн эрх ашгаа чухалчлахгүй байхыг анхаарууллаа

2021-06-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин  олон улсын аюулгүй байдлын талаар хэлэлцсэн Москвагийн IX чуулганы үеэр бусад орон хувийнхаа ашиг тусын тулд тэнцвэрийг өөрчлөхийг зөвшөөрөхгүй гэж анхааруулжээ. Мөн ОХУ дангаараа батлан хамгаалах, цэрэг армийн хувьд давуу байдлыг эрэлхийлэхгүй. Ялангуяа асуудалтай байгаа стратегийн тогтвортой байдалд бүр бага давуу талтай болох аргыг хайхгүй гэж мэдэгдсэн байна. Тэрээр дэлхийн тавцанд зарим эерэг шинж тэмдгийг үл харгалзан геополитикийн хямрал нэмэгдэх хандлагатай байгаа болон  олон улсын хуулийн тэгш бус байдал үргэлжилж байгааг анхааруулжээ. Энэ ч утгаараа  хувийн ашиг сонирхлоо дэмжихийн тулд  хүч хэрэглэх  оролдлого тасрахгүй байгаа болон бусдын хөрөнгөөр аюулгүй байдлаа бэхжүүлж байгаад санаа зовж байна гэв. Түүнээс гадна түүний санааг зовоож байгаа өөр нэг хүчин зүйл нь  ОХУ-ын хилийн ойролцоо НАТО-гийн цэргийн ангиуд хүчин чадлаа зузаатгасаар байна.  Олон орны цэргийн энэ эвсэл ОХУ-ын зүгээс тавьсан мөргөлдөөнийг бууруулахын тулд саналыг шалгахаас татгалзсан нь түгшүүр төрүүлж байна гэж үзжээ. Владимир Путин “ОХУ түүхэн, соёлын болон хүмүүнлэгийн уусашгүй харилцаатай хөрш орнуудын хөгжил болон аюулгүй байдлыг хариуцахаа хэзээ ч мартаагүй. Бидний зорилго бол  бүс нутгийн мөргөлдөөнийг бууруулах, энхтайван болон  манай тивийн  тогтвортой байдалд хувь нэмрээ оруулах явдал юм” гэж мэдэгдсэн байна. Харин ОХУ-ын ерөнхий штабын дарга Валерий Герасимов “ОХУ  цэргийн түрэмгийлэл халдлагад хариу өгөхийн тулд цөмийн зэвсэг ашиглах эрхтэй болохыг сануулжээ. Мөн Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу “Куба, Никарагуа болон Венесуэл улстай  цэрэг технологийн салбарт хамтран ажиллах” болсныг онцлов. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш  олон талт үзлийг дэмждэг болон  энхтайвныг сахиулах ажиллагаанд оруулж байгаа хувь нэмэр, цар тахалтай хийж байгаа дэлхий нийтийн тэмцэлд гаргасан хүчин чадлыг дэмжиж байгаагаа мэдэгджээ. Мөн Москвагийн аюулгүй байдлын чуулган нь энхтайван, аюулгүй байдалд  учирч байгаа заналхийлэлтэй бүгд хамтран тэмцэх нэг боломж болохыг онцолжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.25 БААСАН № 127 (6604)

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

5 цаг 5 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

5 цаг 22 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

9 цаг 13 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

9 цаг 25 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

9 цаг 31 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин