С.Энхболд:Маш хүнд өвчтөнг эмчлэх дүнг 7.7 сая төгрөг болж шинэчилсэн

2021-06-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

УИХ-ын чуулганаар КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуралдаанаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд COVID-19 халдвартай өвчтөнүүдэд зарцуулах шинэчилсэн төсвийн талаар мэдээллээ.

Тэрбээр "Анх батлагдсан найман сая төгрөг нь 28 хоногийн  эрчимт эмчилгээний ор хоногийн тооцоолол юм. Эмнэлзүйн шинж тэмдгээс шалтгаалан тохируулсан үнийн тарифыг батлуулсан. Одоо өвчтөний биеийн байдал хөнгөн бол 1 сая 50 мянган төгрөг, хүндэвтэр хүнд 3.5 сая төгрөг гэх мэт ангиллуудыг гаргаж батлуулсан. Үүнд дахин нэмэлт өөрчлөлт оруулан,  эмийн зардлыг шинэчилж өмнө нь маш хүнд өвчтөн 4.3 сая төгрөгөөр эмчлүүлж байсан бол одоо шинэ тарифаар 7.7 сая төгрөг болж шинэчилсэн.Үүнд эм, эмнэлгийн хэрэгсэл, эрчимт эмчилгээний зардал, эмч ажилчдын цалин багтсан.Монгол Улсад эрчимт эмчилгээний 340 эмч, нийт сувилагч 13 мянга, эмч 11 мянга гээд улсын хэмжээнд эмнэлгийн 57 мянган ажилтан бий. Тэд үнэхээр туйлдаж, нөхцөл байдал хэцүү байгаа.Манайд амьсгалын эсмо аппарат гурав бий, дахин нэгийг авч ирж байна. Аппаратад ороход нэг хүнд 35 сая төгрөг зарцуулдаг" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

Zochin
Hun emchilj chadahgui ami nasiig ni hunuusun bol tsaling ni hasaj hariutslaga tootsdog bolgooch. Mash olon hunii altan ami hohirch baina. Hariutslaga haana baina. Has barsan irgediin ar gert nuhun tulbur uguuch.
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

7 цаг 31 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

7 цаг 46 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

7 цаг 46 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

23 цаг 33 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

23 цаг 36 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин