АН хаашаа яваад байна вэ?

2021-06-24
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ч.ЗОТОЛ

 

Ерөнхийлөгчийн сонгууль болоод  өнгөрлөө. АН дахиад л  ялагдал хүлээв.  2016, 2020  оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд тахимаа өгсөн. Энэ удаа тав дахь сонгуульдаа тахимаа өгөв. Гэхдээ энэ удаагийн ялагдал нь нэр дэвшигчээс бус нам  доторх хагарал, зөрчилдөөнтэй нь холбоотой байлаа. Тодруулах юм бол 2024 оныг тооцоолж, намаа гартаа авах гэсэн  хуучин “бурхи”-нуудынх нь тавьсан урхи байсанд гол учир бий. Хэн гэдэг ч тодорхой. Намын даргын сунгаа, Ерөнхийөгчид нэр дэвшигчийг тодруулах хурал угтаад  экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АН-д  буцаж ирж намын гишүүнчлэлээ сэргээсэн.  Бие дааж нэр дэвшин УИХ-ын гишүүн болсон Н.Алтанхуяг нь эргээд ирсэн.  Ингэхдээ  С.Ганбаатарыг хөтөлж авчирсан. УИХ-ын дарга асан, намын экс дарга З.Энхболд ч  далдаас зүгээр байгаагүй дуулдсан. “Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэгчээр  бүрэн эрх нь дуусгавар болж  буй Ерөнхийлөгч Х.Баттулга ч дараагийн нүүдлээ тооцоолчихсон хөшигний араас намын дотоод руу оролцож байсан гэх. Олон сонирхлын огтлолцож буй цорын ганц цэг нь С.Эрдэнэ гэдэг хүнийг АН-аас холдуулах байсан гэж байгаа.   Тэгэхээр  С.Эрдэнэ  Төрийн тэргүүний сонгуульд  эрх баригч том хүчин  МАН,  гадны томоохон дэмжлэгтэй “Зөв хүн электорат эвсэл”, тэднээс нэр дэвшсэн  хоёр нэр дэвшигчээр  зогсохгүй  Ардчилсан нам дотроос    өөрийг нь  эсэргүүцэж,   эрх мэдлийн төлөө  нийлсэн  том “нэгдэл”-тэй ганцаараа шахам өрсөлдсөн. Ялангуяа Ардчилсан нам дотроос эрх мэдэл горилж, С.Эрдэнээг зайлуулахыг хүсч байгаа нөхдүүд нэр дэвшигчээ хамгийн шившигтэйгээр ялагдуулж, нэр нүүргүй болгон гутааж зайлуулахыг туйлаас хүсч дороо дэвхцэж, сонгуулийн хэд хоног нойргүй хонож  байсан гэдэг. Төв талбайд Н.Алтанхуягаар удирдуулж, дээрээс том  дэмжлэгтэйгээр өлсгөлөн зарласан УИХ-ын нэр бүхий гишүүд л гэхэд сонгогдсон тойргууд дээрээ очиж С.Эрдэнээг эсэргүүцэх аян зарласан. Иргэдтэй хийх уулзалт, мөрийн хөтөлбөр танилцуулах цуглааныг нь хэн тасалдуулж, үймээн самуун дэгдээж байсан бэ гэвэл тэдний гар хөл бологчид. АН-аас сонгогдсон зарим   УИХ-ын гишүүн аймаг, суман дахь  АН-ынхаа байрыг цоожилчихсон, “Цагаан сонгууль хий” хэмээн тулгаж,  жирийн гишүүд нь учраа олохгүй, нэр дэвшигчээ дэмжих, зохион байгуулалтад орж чадахгүй байгаагаа илэрхийлж байсан.  Эцэст нь  С.Эрдэнэ биш АН л  ялагдав. Хаа ч очиж ардчиллын шуурган дундуур асаалттай танк шиг сөрж ирсэн, улс төрийн тэмцэлд хат суусан хувь хүн С.Эрдэнийн ноён нуруу хугарсангүй сонгуулийн ард гарлаа.

 АН-ынхан сонгуулийн маргаашаас  л энэ  ялагдлын хариуцлагыг  хэн  хүлээх вэ, албан тушаал хүлээлцэх ёстой, тамга тэмдгээ өг  гэх мэтчилэн  үг хэл гарч буй сурагтай. Гэтэл намынх нь дотоодод  бодит байдал ийм байхад  чухам хэн нь  хариуцлага хүлээх ёстой вэ гэдэг сонин. Улс төрийн жишгээр бол Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлыг нэр дэвшигч бус  нам нь хүлээдэг. Тэгэхээр нам минь гэж  наалдаж ирчихээд эргээд намаа  ялагдуулсан   эксүүдийнх нь  “нэгдэл”  нь яах бол. Хэн хэрхэн хариуцлага тооцох юм бол тэдэнд. Уг нь АН-ыхан энэ асуудалдаа л анхаарлаа хандуулмаар.

Саяын сонгуулиар бүх зүйл түмний нүдэн дээр болж өнгөрсөн. Хэнд ч ойлгомжтой, нийтээрээ  ийн дүгнэж, ингэж л ярьж байна.  Ийм байтал жирийн үед “Намаа шинэчилнэ, цэвэрлэнэ” гэж жагсч, цуглаж, хэвлэлийн хурал хийгээд байдаг Ардчилсан намын  өөрсдийгөө  нэр алдартай,  ухаантай, боловсролтой гээд байдаг  залуус таг чиг. Уг нь одоо л тэдний дуу хоолойгоо өргөж байх ёстой цаг үе  нь байлтай. Үүнээс юу харагдаж байна вэ гэвэл, АН-ын залуус бүгд “цүнх баригч”  л юм байна. Цүнхийг нь бариад дагаж гүйдэг, далбаан дор нь том дуугардаг лидерүүд  сүүдэрт нуугдчихсан учраас дагаад таг чиг болсон бололтой. Өмнө нь хийгээд байсан хэвлэлийн хурал, энд тэнд “цод, цод” дуугарч өгдөг ярилцлага нь дагуулж гүйдэг даргынх нь л өгсөн үүрэг  даалгавар байж. Түүнээс намаа шинэчлэх, цэвэрлэх, шударга ёс тогтоох гэгч нь хоосон  “дүрэмдлэг” юм байна. Зүй нь дагаж гүйдэг даргыгаа уурлахаар уурыг нь гаргах гэж үзүүлдэг “саатуулах тоглоом” л юм даа.

 Энэ бүхнээс харахад АН хаашаа нүүж яваа нь тодорхойгүй байна. Олзоо барихаар ангайлдан давхиж яваа цөөвөр чонын сүрэг шиг эрх мэдлийн төлөө яахаас ч буцахгүй болсон “эксүүдийн нэгдэл”  гээч нь  2024 оны сонгуульд нэгийгээ удирдагч болгож,  улмаар Ерөнхий сайдаар сонгож,  2027 онд бас нэг нь Ерөнхийлөгч болж  жаргалын   алимыг тал талаас нь хазах тухай зураг зураад сууж байна гэцгээх юм.  Өнөөдөр   намын ажил, алба хашиж буй хэсэг нь  “Социализмын эсрэг тэмцэнэ” уриатай хэвлэлийн хурлууд хийж өөрсдийн  байгааг, АН амьд гэдгийг  илтгэх маягтай. Аль аль нь АН хэмээх сөрөг хүчний том намын тухайд  нэг л биш харагдана.  Уг нь 2016 оноос хойшхи сонгуулиудад ялагдсан шалтгаан,  үр дүнг нэгтгэж дүгнээд, намынхаа ирээдүйг   том зургаар харж байж л  АН урагшаа явах бус уу. Бас АН-ын залуус  бусдаар тэжээлгэж бус тархины дасгал хийж чангарвал яасан юм бэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.24 ПҮРЭВ № 126 (6603)

 

vanga
eruul galzuu ni medegdehgui hun dee
сан
эрдэнэ дарга эр хүн шиг хүндээ.
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

7 цаг 33 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

7 цаг 48 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

7 цаг 48 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

23 цаг 35 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

23 цаг 38 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин