Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон шийдвэрийг ил тод мэдээлэх хэрэгтэй гэв

2021-06-22
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.САРУУЛ

 Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас дэвшүүлсэн “Их сэргэлт” санаачилгын хүрээнд төрийн байгууллагуудаас олгодог тусгай зөвшөөрөл, тодорхойлолт, лавлагаа зэрэг зөвшөөрлүүдийн тоог бууруулах, тэдгээрийг олгох үйл явцыг хөнгөвчлөх Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэн батлах саналыг гаргасан.

УИХ-ын дарга Г.Занданшатар саяхан бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалтынхаа үеэрээ Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн батлахад анхаарал хандуулахаа илэрхийлсэн бөгөөд энэ дагуу УИХ дахь Зөвшөөрлийн хуулийн төслийн ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, тус ажлын хэсгийн даргаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг томилогдоод байгаа юм.

Энэ хүрээнд МҮХАҮТ-аас Зөвшөөрлийн хуулийн хэлэлцүүлгийг бизнес эрхлэгчид болон мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг оролцуулан зохион байгуулсан юм.

Хэлэлцүүлгийн эхэнд Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийг танилцуулж, оролцогчид хуулийн төсөлтэй холбогдуулан санал хүсэлтээ хэллээ. Энэ үеэр Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Д.Наранпүрэв "Бид олон улсын аюултай ачаа тээвэрлэх тухай хэлэлцээрт нэгдэж орохоор бэлдэж байгаа. Хэрвээ уг конвенцид нэгдэж орвол заавал тээврийн байгууллагын оролцоо шаардлагатай болно. Гэтэл БОАЖЯ тээвэрлэлт хийх зөвшөөрлийг өгөх нь мэргэжлийн бус байгууллага эрхийг нь өгч байна гэсэн үг. Тиймээс заавал тээврийн яамтай хамтарч зөвшөөрлийг өгч байх нь чухал.Энгийн зөвшөөрөл дээр олон улсын жолоодох эрхийг Цагдаагийн газар өгөхөөр тусгасан байна. Энэ нь буруу. Учир нь Олон улсын жолоочдын нийгэмлэг гэж байдаг. Тухайн нийгэмлэгийн гишүүн байгууллага нь олон улсын жолоодох эрхийг өгдөг. Манай улсаас олгосон жолооны үнэмлэх нь олон улсад хүчин төгөлдөр үйлчилдэггүй. Мөн хуулинд байдаггүй хэрнээ салбаруудад сайдын тушаалаар гаргасан зөвшөөрлүүд их байдаг. Үүнийг хэрхэн зохицуулах нь тодорхой бус байгаа. Үүнийг илүү тодорхой болгох зайлшгүй шаардлагатай байна" гэлээ. 

“Траст трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сансармаа "Зөвшөөрлийг бид хамгийн хурдан, хүнд сурталгүйгээр авах нь чухал байдаг. Гэвч хуулийн төсөлд баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор тусгай зөвшөөрөл олгох талаар шийдвэр гаргахаар заасан. Үүнд ажлын эсвэл хуанлийн эсэх талаар тодорхой заагаагүй байна. Ажлын 30 хоног гэвэл нийтдээ 50 хоногийн хугацаанд тусгай зөвшөөрлийг шийдвэрлэхээр байна. Иймд хугацааг нь илүү тодорхой болгох шаардлагатай. Бас өргөдөл гаргагчийн өргөдлийг амаар авч гарын үсэг зуруулах тухай заасан. Зөвшөөрлийг олгосон, сунгасан, хүчингүй болгосон зэрэг шийдвэрүүдийг олон нийтэд үндэслэлийг ил тод байдлаар гаргах хэрэгтэй. Мөн түүнчлэн татварын өргүй байх талаар заасан байна. Гэвч хугацаа хэтэрсэн өр, энгийн өр гэсэн ойлголтын зөрүү байдаг. Тиймээс хугацаа хэтэрсэн татварын өргүй гэж зааж өгнө үү гэж хүсмээр байна" гэв. 

Мөн Япон улсад хүнсний салбарын зөвшөөрлийг олгох ажлыг мэргэжлийн холбоод нь гүйцэтгэдэг. Холбоо нь мэргэжлийн бүхий л зааварчилгаа, зөвлөгөөг өгдөг. Тиймээс бусад орны туршлагыг харгалзан төрийн ажил үйлчилгээг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх талаар заалтууд тусгаж хуулийн эрс шинэчлэл хийх хэрэгтэй байна. Тиймээс үүн дээр анхаарч үзэн зөвшөөрлийг эргээд олгож эхлэх, заавал мэргэжлийн байгууллага бус мэргэжлийн холбоод олгож явах хэрэгтэй.  Бас нэг удаагийн шинжтэй үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл авах биш энгийн зөвшөөрөл авахаар хуульчилж өгөх хэрэгтэй байна. Хуулийн төсөлд Зөвлөл байгуулах тухайд үйл ажиллагааны хүрээ, хязгаарыг тодорхой зааж өгөх саналтай байна.Мөн Зөвшөөрлийн тухай хуулийн төслийн бусад хуулийн хэм хэмжээтэй харьцуулан, нийцүүлэх байдлыг давхар харах хэрэгтэй. Зөвшөөрлийн лавлагааг олгохдоо 3-5 өдрийн дотор олгохоор заасан байсан. Нэгэнт зөвшөөрөл олгочихсон байгаа нөхцөлд лавлагаа шууд өгдөг байдлаар оруулах хэрэгтэй гэсэн саналуудыг хэллээ. 

Эх сурвалж: www.polit.mn

Солонгосын Ерөнхийлөгчөөс бид юутай үлдэв?

Солонгосын Ерөнхийлөгчөөс бид юутай үлдэв?

6 цаг 52 мин
Аялагчдад барьсан АҮЭБЯ-ны “сюрприз”

Аялагчдад барьсан АҮЭБЯ-ны “сюрприз”

7 цаг 51 мин
Намрын чуулганы “улс төрийн хэрүүл”-ийг Эпштэйний файл, шүүгчийн тусгай саналаарх сонсгол өдөөх үү

Намрын чуулганы “улс төрийн хэрүүл”-ийг Эпштэйний файл, шүүгчийн тусгай саналаарх сонсгол өдөөх үү

Өчигдөр 10 цаг 55 мин
“Хамгийн нөлөөтэй улстөрч С.Цэнгүүн, таалагддаг нь У.Хүрэлсүх” гэжээ

“Хамгийн нөлөөтэй улстөрч С.Цэнгүүн, таалагддаг нь У.Хүрэлсүх” гэжээ

Өчигдөр 10 цаг 53 мин
Улсын заан Д.Алтанцоожид хүндэтгэл үзүүлэх наадам ирэх сарын 15-17-нд Хэнтийд болно

Улсын заан Д.Алтанцоожид хүндэтгэл үзүүлэх наадам ирэх сарын 15-17-нд Хэнтийд болно

Уржигдар 11 цаг 12 мин
Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулийн “сэдэв” нь авлига, амьжиргааны өртөг байх уу

Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулийн “сэдэв” нь авлига, амьжиргааны өртөг байх уу

Уржигдар 11 цаг 11 мин
АН-ын дарга асан Лу.Гантөмөр Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж эхлэв үү

АН-ын дарга асан Лу.Гантөмөр Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж эхлэв үү

2026-07-13
“Г.Занданшатарын 45.5 хувийн дэмжлэг бол рейтинг биш, Ерөнхийлөгч болох баталгаа бүр биш”

“Г.Занданшатарын 45.5 хувийн дэмжлэг бол рейтинг биш, Ерөнхийлөгч болох баталгаа бүр биш”

2026-07-13
Д.Трамп АНУ-ын Тусгаар тогтнолын өдрөөр В.Путин руу залгасны учир

Д.Трамп АНУ-ын Тусгаар тогтнолын өдрөөр В.Путин руу залгасны учир

2026-07-13
Тавын даваа эхэллээ

Тавын даваа эхэллээ

2026-07-12