Шалтгаан нь шагнал байжээ

2021-06-16
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Дэлхий дахинаа коронавируст цар тахал тархсанаас хойш манай улсын Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын албаны хамтарсан тандалтын баг ажиллаж байгаа юм.

Тус багийн судлаачид нөхцөл байдалд дүгннэлт хийснээ Засгийн газар, Онцгой комисст танилцуулж, цаашид авах арга хэмжээг тодорхойлдог.

Тандалтын баг энэ удаад коронавирусын халдвар сүүлийн 20 гаруй хоногт огцом нэмэгдсэнд судалгаа хийж, дүгнэлт гаргасан байна.  Судлаачдын дүгнэснээр коронавирусын энэхүү огцом тархалт нь төрийн шагнал гардуулсан үйл явцаас болжээ.

Сүүлийн 20 гаруй хоногт Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн 16 мянган одон медаль гардуулжээ. Үүний 11 мянга нь "Алдарт эхийн одон" байжээ. Үлдэх дөрвөн мянга нь бусад цол медалиуд юм байна.  Шагнал хүртэгсдийн 8700 нь одон медаль гардсаныхаа дараа дайллага цайллага хийжээ. Тэндээс коронавирусын халдвар огцом тарсан байгаа юм.

Ер нь бол одон медаль бүрийн ард дайллага цайллага болж, олуулаа цуглаж халдвар хамгааллын дэглэм зөрчсөн нь халдвар тархалтын үндэслэл болжээ. Үүний улмаас вакцин хийлгээгүй хэсэгт хүчтэй нөлөө үзүүлж, халдварыг 1.5 дахин нэмэгдүүлсэн байна. ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр энэ талаар “...Халдвар авч байгаа 10 хүн тутмын ес нь вакцингүй буюу өдөр бүрийн халдварын тохиолдлын 90 хувь нь вакцинаа хийлгээгүй иргэд байна. Сүүлийн гурван өдөр халдвар авсан 6600 гаруй хүний 6000 нь буюу 90 хувь нь вакцины хоёр дахь тунг хийлгээгүй, огт хийлгээгүй, нэг дэх тунг хийлгэсэн , хүнд өвчтэй буюу дархлаа сул хүн, хүүхдүүд байна.Харин хоёр дахь тунг тариулаад 14-өөс дээш хоносон иргэд хамрын ханиад мэт халдвар авч эрсдэлээс бүрэн хамгаалагдаж байна” гэв.

Улмаар шагналын дундуур сонгууль залгаж, орон нутагт тархах үндэслэл болсон гэж дүгнэлтэд дурдсан байна.

Өдгөө манай улсын хүн амын 30 хувь нь бүрэн вакцинд хамрагдсан. Харин үлдсэн 70 хувь нь эмзэг, тэр дундаа хүүхдүүд байгаа юм.

Тодруулбал, коронавирусын халдварын тархалт нь 47 мянган жирэмсэн эхчүүдэд цохилт болж очсон байна. Одоогоор халдвар авсан хүмүүсийн 25 хувь нь шинж тэмдэггүй. Үлдсэн 75 хувийг эмчилж хамгаалах шаардлагатай. Харин 0.55 хувьд хүндрэл үүсч болзошгүй байгаа ажээ.

Түүнчлэн олон давхар судалгаа, мэдээллээр вакцины үр дүнд эргэлзэх шаардлагагүй болох нь тогтоогджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.16 ЛХАГВА № 120 (6597

Б.БАЯР

 

 

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

7 цаг 31 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

7 цаг 46 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

7 цаг 46 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

23 цаг 33 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

23 цаг 36 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин