АН-ын нэрийг дуудлагаар худалдчих

2021-06-16
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Эсэргүүцэл үгүй бол ямар ч хүч сулардаг, мөхдөг гэхэд болно. Түүн лүгээ өнөөдөр Монголын улс төрд дангаар ноёрхож буй МАН-ыг сөрөх хүчин хэрэгтэй.

Уг нь энэ орон зайд нэг нам байлаа. 1990-ээд оноос хойш бий болсон ардчилсан тодотголтой таван нам нэгдэж, 2000 онд АН-ыг үүсгэж байв. Энэ нам 2012-2016 онд төр барьсан. 2016 онд ялагдсан. Нам унасан. Тэр цагаас хойш боссонгүй. Уналтынх нь эхэн үед 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль таарч одоогийн Ерөнхийлөгч гарч ирж байв.

Түүнээс хойш дөрвөн жил өнгөрлөө. Энэ хооронд 2020 оны сонгууль тохиов. Дахиад л навс ялагдав. Сая Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. АН арайхийж “цагаан санал”-ын дээр гарав.

АН ингэж унаад, өнөөдөр сөрөг хүчний орон зай онгойж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын дээр гарсан ХҮН-ыг энэ орон зайг нөхөх үү гэдгийг ярьж байна.

Тэр нам барахгүй л дээ. Нам нэртэй, гэхдээ хэт хөнгөхөн, шоуны төдий үйл ажиллагаа эрхэлдэг нь олон үйл баримтаар нотлогдсоор ирсэн юм.

Тэгэхээр “таньдаг чөтгөр” АН-аас өөр энэ орон зайг ойрын үед нөхөх нам байхгүй. Үүнийг экспертүүд баталгаатай гээд байгаа юм.

Харамсалтай нь, АН-ынхны өөрсдийнх нь хэрүүл зодоон дараалсан ялагдлуудыг намдаа авчирлаа. Одоо энэ нам байх эсэх нь ч яригдаад эхэллээ.

Ер нь бол АН-ын хуваагдал бол нэр бүхий хэдхэн хүнтэй холбоотой. Нэг хэсэг нь ил гарч тоглодог. Нөгөө хэсэг нь далд байдаг.

Нэгэнт зарлагдсанаар бол экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр АН-ыг хагалсан гэдэг. Нээрэн ч, хоёр АН-ыг энэ хоёр эрхмийн ойрын хүмүүс авчихаад байна. Хэд хоногийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийн маргааш АН-аас мөн л хоёр тусдаа мэдэгдэл хийсэн. Нэг нь сонгуулийн дүнг зөвшөөрч, нөгөөх нь “...АН оролцоогүй” гэсэн.

Одоогоор энэ хоёр АН-ыг ажиглавал экс Ерөнхийлөгчийн буюу “С.Эрдэнийн” гэдэг нь харьцангуй цул байгаад байна. Дотроо хөл толгойгоо олчихсон бололтой юм. Харин одоогийн Ерөнхийлөгчийн буюу “Ц.Тувааны” гэж байсан АН нэлээд хөдөлгөөнтэй байна. О.Цогтгэрэл нь Ерөнхийлөгч Х.Баттулгаас салж тоглоод нутаг нугаа бараадсан сургийг улс төрийн хүрээнд сонгуулиас өмнө ярьж эхэлсэн. Ерөнхийлөгч ч түүний багт найдахаа больж, Ерөнхийлөгчөөс бууж байгаад АН-ыг авахын төлөө өөрөө шууд “ажиллах”-аар болсон гэх мэдээлэл байна.

Энэ хоёр АН-аас гадна “шинэ АН”-ынхан бас гарч ирэх болов. Хэд хоногийн өмнө “Ц.Тувааны АН” хавьд явж байсан И.Мөнхжаргал, О.Алтангэрэл нар хэвлэлийн хурал хийж байна. “...Ах нар, албан тушаалтнууд хол бай” гэв. Хоёр гурван хоногийн өмнө Б.Пүрэвдорж, Х.Тэмүүжин, З.Нарантуяа нар “...100 мянган гишүүний гарын үсэг цуглуулж намаа аварна” гэж ярилаа. Бас АН-ын хэрүүлд МАН буруутай гэж байх юм.

Эднээс гадна Э.Бат-Үүл, Д.Сосорбарам нар АН-аа, ардчиллаа яриад явдаг. Энэ бүхнээс “...Аль нь АН вэ” гэдгийг олон нийт ойлгохоо больчихсон. Тэр байтугай АН-ын гишүүд өөрсдөө ч ойлгодоггүй. Ерөөсөө л баахан жоомнууд байшингаа шатаачихаж байгаа юм.

Анх байгуулагдсан нам, дараа нь бий болсон фракцууд гээд тоолох юм бол олон бүлэглэл энд байдаг. Эрх ашиг нь бялууг хэрхэн хуваахаас л хамаарч хангагддаг.

Томхон зүсэм хүртэхийг бодоцгоодог. Хэзээ ч бие биеэ хүлээн зөвшөөрдөггүй. Нэг нь товойгоод гараад ирвэл дарах гээд дайрчихна. Тэгсэн атлаа сиамын ихэр шиг хувь заяа нь АН гэдэг нэг нэрийн дор явж байдаг. Ингэдэг л нам байсан. Энэ нь явсаар намаа ийм болголоо л доо.  

Яг өнөөдрийн байдлыг нь харвал АН-ынхан нэгдэж нийлээд явах шинж алга. Хууль шүүхээр зохицуулах гээд бүр бүтэхгүй. Харин ганц л арга харагдаж байна. АН гэдэг нэрийг нь автомашины дугаарын дуудлага худалдаа шиг юм зохион байгуулж байгаад зарчих. Гэхдээ дуудлага худалдаанд АН-нхныг л оруулах хэрэгтэй. Хэн нэг нь аваг. Мөнгөө оруулчихсан хүн чинь дампууруулна гэж байхгүй. Өөр гарц үнэндээ алга.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.16 ЛХАГВА № 120 (6597)

 

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

7 цаг 32 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

7 цаг 47 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

7 цаг 47 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

23 цаг 33 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

23 цаг 37 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин