Монголчууд ковидгүй зуныг хүсэхгүй байна

2021-06-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Засгийн газар иргэдэд ковидгүй зуныг амласан. Гэтэл цар тахлын халдварын тоо буурах нь битгий хэл 24 цагт 2000 давлаа. Мөн халдвараас болж алтан амь үрэгдсэн харамсалтай мэдээтэй өглөөг угтдаг боллоо. Мэдээж нийтийн эрүүл мэндийг хамгаалах нь төрийн үүрэг. Төр иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахад маш сайн анхаарч ажиллах учиртай. Тиймээс халдварын тархалтыг хумих А, Б, В гээд хэд ч хамаагүй маш  сайн төлөвлөгөө боловсруулж хамаг сайнаараа хичээж ажиллах ёстой юм. Тэгвэл нөгөө талаас халдварын хамаг бурууг төрд үүрүүлэхээс урьтаж иргэд ухамсар, хариуцлагаа эргэж харах цаг иржээ.

Цар тахал тархчихаад байхад вакцинд найдаж хэдэн арав, зуугаараа зугаалж цэнгэж, баярлаж наадаж байна. Хамгийн наад зах нь вакцины дархлаа бүрэн тогтоогүй байхад маскаа тайлж олноороо цугларах нь эрсдэлтэйг ухамсарлах хүн цөөн байгаа нь харамсалтай. Мөн сүүлийн сар шахам өдөр алгасахгүй одон, медаль тарааж, орон нутагт сонгуулийн уулзалт хийсны гор энэ өдрүүдэд гарч байна. Сүүлийн гурав хоногт л гэхэд номын худалдаа хэссэн хүмүүс төв талбайгаар дүүрэн байх жишээтэй. Дэглэм зөрчиж ажиллаж байгаа караоке, баар ч цөөнгүй байгаа нь нууц биш. Амралтын өдрүүдэд бөөнөөрөө голын эрэгт найрлана. Ийм дүр зураг, үйлдэл хаа сайгүй байгаа нь  Монголчууд өөрсдөө ковидгүй зуныг хүсэхгүй байгааг харуулж байна. Тиймээс шоуны арга хэмжээгээ зогсоож иргэд ухамсар, хариуцлагатай байхгүй л бол төрийн албан хаагчид өдөр шөнөгүй ажиллаад ямар ч үр дүн гарахгүй.

Эх сурвалж: www.polit.mn

 

худлаа л иргэд иргэд гэх юм хятад вакцин ямар ч үр дүнгүй болох нь илт харагдаж байхад цаашид 3,4,5,6 дахь тун хийнэ гэвэл мал шигл хийлгээд магтан дуулаад байх уу иргэд биш сонгуулиар тараасан л даа угтаа бол ухаж ойлгож бичээч
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

7 цаг 32 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

7 цаг 47 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

7 цаг 47 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

23 цаг 34 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

23 цаг 37 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин