Л.Халтар сайдын Ажлын албанаас мэдэгдэл гаргажээ

2021-06-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын Ажлын албанаас мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд “Сүүлийн үед Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хүү Нямдоржийн “Ай Ти Би” компани Замын-Үүдэд монополь тогтоожээ гэх утга бүхий худал ташаа мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр удаа дараа түгээж байгаад харамсаж дараах мэдэгдлийг гаргаж байна.

“Өдрийн сонин”-ы 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №112 дугаарт “Замын -Үүдийн боомт дээр дарга нарын хамаарал бүхий компани л тээвэр хийж байгаа гэж жолоочид дуу нэгтэй ярьдаг гэв” гэсэн гарчигтай мэдээлэлд “ ... Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар тус асуудлыг газар дээр нь очиж шийдвэрлэх ёстой ч, түүний хүү Х.Нямдоржийн “Ай Ти Би” тээвэр зуучийн компани Замын-Үүдэд монополь тогтоосон байж болзошгүй нөхцөл байдал үүсчээ” гэж, мөн “24 цаг“ сайтад “Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хүүгийн “Ай Ти Би” компани Замын-Үүдэд ноёрхолоо тогтоожээ” гэсэн гарчиг бүхий мэдээлэлд “... Гэтэл түүний хүү Нямдоржийн тээвэр зуучийн компани Замын -Үүдэд ноёрхолоо хэдийнээ тогтоосон гэдгийг жолооч нар хэлж байна. Тус компаниар л үйлчлүүл. Эс бөгөөс хувь заяагаа дага гэх тохуурхсан үг гарсан гэх ... ” зэрэг илтэд худал, үндэслэлгүй мэдээлэл гаргаж байна.

Гэтэл Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хүү Нямдоржийн нэр дээр тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг “Ай Ти Би” гэх компани бүртгэлгүй болохыг улсын бүртгэлийн нэгдсэн сан болох “burtgel.gov.mn” болон “opendatalab.mn” мэдээллийн сайтаас харж болно.

Иймд илт худал мэдээллийг олон нийтэд тарааж байгааг шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн алба, Авилгатай тэмцэх газарт хандах болсныг мэдэгдэж байна.

Мөн нэр барьж, залилан мэхэлсэн үйл ажиллагааг хэсэг этгээд төрийн эрх мэдэл бүхий хүмүүстэй хуйвалдан явуулж байж болзошгүй тул эдгээр хүмүүсийн луйврын үйл ажиллагааг илчлэхэд тусалж хамтран ажиллахыг мэдээлэл гаргаж байгаа хүмүүсээс хүсэж байна” хэмээн дурджээ.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин