Нийслэлд дахин тав хоног аадар бороо орно

2021-06-11
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Улаанбаатарынчууд бол хамгийн “зовлонтой” хүмүүс. Өглөө ажилдаа явахаар гэрээс гарах үед тааралдах хөглөрсөн их хог, замын түгжрэл, агаарын бохирдол, үмхий үнэр, эвдэрхий зам гээд л үй олон асуудал дунд л нийслэлийнхэн амьдардаг. Сүүлийн хэдэн өдөр үргэлжлэн орсон бороо энэ “зовлон”-гийн тоог нэгээр нэмлээ. Бороо их орохоор зам усанд автаж, гарах гарцгүй болдог нь шинэ асуудал биш. Зун бүр л нийслэлчүүд уртын харайлтын “тэмцээн”-д албан шахалтаар оролцож, хэн сайн харайсан нь ажил, амьдралаа залгуулдаг жамтай. Ерөнхийлөгчийн сонгууль хэмээн завгүй байх үед энэ асуудал сөхөгдсөн учир бид анзаарсангүй. Харин өчигдрөөс иргэд нүдээ нээж, бодит нөхцөл байдлыг дэлгэж эхэллээ.

Бидний хамгийн эхэнд очсон газар бол Баянзүрх дүүргийн XXVI  хороо буюу олонхийн нэрлэж заншсанаар Баянмонгол хороолол юм. Тус хорооны зам бүхэлдээ усанд автаж, явган хүн байтугай жижиг суудлын тэрэг явахад хүндрэлтэй  болсон байх агаад замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж, түгжрэл үүссэн дүр зураг угтлаа. Баянмонгол хорооллын баруун талын замын уулзвар дээр хөрсний ус сорох машин ирсэн байхаас гадна замын лаг шаврыг Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын мэргэжилтнүүд цэвэрлэж байв. Гэвч өмнөх борооны усыг нь цэвэрлэж амжаагүй байтал дахин бороо орсны улмаас нөхцөл байдал хүндэрч, усыг нь тийм хурдан хугацаанд сорох боломжгүй болжээ. Тиймээс явган иргэдийн зарим нь хөлдөө гялгар тор углаж зарим нь тоосго эгнүүлэн тавьж зам гарч байлаа.

 

Ус зайлуулах хоолой ачааллаа дийлэхгүйд хүрчээ

 

Мөн Сонгинохайрхан дүүргийн XX хороо, хуучнаар 22-ын товчооны урд байрладаг айл өрхүүд лхагва гаригт гэрээсээ орж, гарч чадахаа болиод байв. Тус хороо хэдэн өдөр үргэлжлэн орсон борооны улмаас усанд автсан юм. Үүнээс гадна Нарны зам дагуу Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц, Нарны замаас урагш төмөр замын дээгүүр, Махатма Гандигийн гудамж руу холбосон авто зам, Нарны замаас урагш Баянмонгол хороолол руу холбосон нүхэн гарцуудыг зорчих боломжгүй гэсэн шалтгаанаар энэ сарын 9-нд хаасан. Эдгээр газрууд усанд автаж, явган хүн байтугай автомашин зорчих боломжгүй болсон юм. Энэ талаар Геодези, усны байгууламжийн газар “Сүүлийн өдрүүдэд бороо их орсны улмаас Сэлбэ, Дунд голын усны түвшин нэмэгдэж, үерийн түвшинд хүрсэн. Энхтайваны гүүрний нүхэн гарцын тухайд усаа гол руу шахдаг. Гэвч усаа шахдаг голынх нь түвшин нэмэгдсэн учир одоогийн нөхцөл байдал үүсээд байна. Өөрөөр хэлбэл, нүхэн гарц усаа шахаж чадахгүй байна. Манай байгууллага яаралтай арга үүсээд буй нөхцөл байдлыг хэвийн болгоно” гэв.

Их хэмжээний усанд автсаны улмаас зарим хорооны зам эвдэрсэн гэсэн мэдээллийг иргэд бидэнд өгсөн юм. Энэ талаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайханаас тодруулахад “Борооны уснаас үүдэн зам эвдэрсэн гэсэн мэдээлэл бидэнд одоогоор ирээгүй байна.  Нийслэлийн автозамын ачааллыг бууруулах зорилгоор долоон байршилд түр зам байгуулсан. Үүний хоёр нь Дунд гол дагуу байрладаг. Сүүлийн өдрүүдэд орсон борооны улмаас Дунд голын усны түвшин нэмэгдсэн учир урсацыг нь сайжруулах зорилгоор замуудыг сэтэлж, усыг нь урсгаж байгаа. Ингэснээр усны түвшин багассан. Дунд голын ай савын үерийн хэмжээ нэмэгдэж,  борооны усны шугамнууд дүүрсэн, ус зайлуулах хоолой ачаалал ихтэй учраас ус зам дээр гарч ирээд байгаа.Тиймээс Онцгой байдал, Геодези, усны байгууламжийн газрын албан хаагчид сүүлийн хэдэн өдөр 24 цагаар ажиллаж байна” гэсэн  тайлбарыг өглөө. Аль ч нам төрийн эрхэнд гарч, ямар ч хүн сонгогдсон бороо орохоор л хот даяараа үерт автдаг эмгэнэлт төрхтэйгээр л хэдэн арван зуныг нийслэлчүүд үдэж байна. Хэзээ бид уртын харайлтын “тэмцээн”-ий бэлтгэлээ зогсоож, бороо орохоор  тоосго, гялгар уут авч явахаа больтлоо хөгжсөн хотод амьдрах юм бэ.

Улаанбаатарт ирэх долоо хоногийн лхагва гариг хүртэл үе үе усархаг бороо орно гэж Цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлээд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.11 Баасан № 117 (6594)

 

иргэн
ХУЛГАЙЧ УЛСТӨРЧдийн зам -н төсөвөөс идсэний АЧ
Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

11 цаг 0 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

11 цаг 17 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

15 цаг 8 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

15 цаг 20 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

15 цаг 26 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2026-11-13