Ч.Өнөрбаяр: Энэ ялагдал АН-д их эвлэрэл, ялалтыг авчирна

2021-06-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.ЗОТОЛ

АН сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, Үндэсний бодлогын хорооны гишүүн О.Магнай нар энэ үеэр байр сууриа илэрхийлсэн юм.

Ардчилсан сонгууль  бол  улс төрийн намуудын хоорондох тэгш шударга өрсөлдөөнд  суурилан явагддаг.  Харамсалтай нь энэ тогтолцоо алга болж, төр ба нам гэсэн нэрэн дор  сонгууль хийдэг боллоо.  Ардчилсан сонгууль хэлбэр төдий болжээ.  2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намын /МАН/ сонгуулийн үр дүнг бусад намууд хууль ёсны болгож харагдуулдаг зүйл бий болсон байна. Үүнийг цаашид өөрчлөхгүйгээр 2024 оны шударга сонгуулийн тухай яриад хэрэггүй гэж АН-ынхан мэдэгдэв.

Ч.Өнөрбаяр хэлэхдээ “ Их ялагдлын дараа их эвлэрэл рүү явдаг манай намын түүх бий. 1992 онд ялагдаж,  1996 онд эвсэл болоод ялалт авчирсан. Өнгөрсөн 2000 онд УИХ-д нэг суудалтай байсан бол дараа  нь эвсэл болж ороод хамтарсан Засгийн газар байгуулж байсан. Цаашид УИХ-д суудалтай намуудаас гадна Ардчиллын төлөөх намуудтай нэгдэнэ.  АН  ардчилал, хувь хүний эрх чөлөө, үнэт зүйлийнхээ төлөө тууштай тэмцэнэ. АН-ын шинэчлэл үргэлжилнэ. АН шинэ цаг үед нийцэж өөрчлөгдөх ёстой. Улс төрийн зах зээл рүү  ажиллаж сонгогчдын итгэл үнэмшлийг татах ёстой гэж харж байна. Нөгөө талаас Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн нийт сонгогч гишүүдэд талархал илэрхийлье. Ялагдал гэдэг их ялалтын эхлэл. Харин ч энэ удаагийн сонгууль ардчилсан тогтолцоонд аюул учруулсан гэдгийг бодитоор мэдрүүллээ.  АН улам шинэчлэгдэж, хүчтэй болж бусад улс төрийн намуудтай нэгдэх ёстой юм байна” гэв. Харин Үндэсний бодлогын хорооны гишүүн О.Магнай “Өнгөрсөн хугацаанд МАН-ын 100 жилийн ой гэсэн нэрийн дор иргэдэд мөнгө тараасан. Сүүлд малчдад 100 мянган төгрөг тараасан. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнөөс 2.5 их наяд  төгрөгийг иргэдэд тараасан. Ерөнхийдөө МАН төсвийн мөнгөөр төрийн сонгуулийг худалдаж авсан үйл явц боллоо” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

zochin
AH aliigaa aldjee UIH-n songuulid ch yalalt baiguulj chadaagui Erdeniig orsolduuleed uls toriin karier ni duussan gedgiig ni oilguulaad ogloo doo ard tumen
zochin
Battulga 2017 ond 100.000 togrog taraaj baij arai gej garch irsen Hurelsuh heden ug heleed l tasarhai garch irlee Onorbayraa ard tumen sohor bish bolsoon Elbegdorjiin ugend hoshgirhoo bolison shuu buu anduur
zochin
AH udahgui ustaj alga bolno
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

12 цаг 39 мин
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

14 цаг 10 мин
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

15 цаг 15 мин
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЗОГСООЛОО

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЗОГСООЛОО

15 цаг 25 мин
М.Р.Каримсаков: Манай зах зээлд төмс дутагдалтай байгаа

М.Р.Каримсаков: Манай зах зээлд төмс дутагдалтай байгаа

15 цаг 25 мин
Н.Учрал: Төр апп хөгжүүлэхгүй, хувийн хэвшлийг дэмжсэн нээлттэй бодлого баримтална

Ерөнхий сайд Н.Учрал Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх Үндэсний зөвлөлийн энэ жилийн анхны хуралдаанд оролцлоо.

22 цаг 23 мин
“Усны олон улсын байгууллага” байгуулах ерөнхийлөгч К.Токаевын санаачилгыг Монгол Улс дэмжинэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны анхны Төрийн айлчлалаа Төв Азийн бүс нутаг дахь манай улсын ан

22 цаг 23 мин
Би улстөрч болох гэж энд орж ирээгүй

Би улстөрч болох гэж энд орж ирээгүй

Уржигдар 18 цаг 53 мин
Б.Найдалаа: Шууд эрчим хүчний үнэ нэмэх нь гэж ойлгож болохгүй

Б.Найдалаа: Шууд эрчим хүчний үнэ нэмэх нь гэж ойлгож болохгүй

Уржигдар 18 цаг 43 мин
Буриадын Их сургуульд фото зургийн үзэсгэлэн нээгдлээ

Буриадын Их сургуульд фото зургийн үзэсгэлэн нээгдлээ

Уржигдар 18 цаг 40 мин