О.Цогтгэрэл:Захиалгаар АН-аас дэвшсэн нэр дэвшигч болон түүний багийнхан хариуцлага хүлээх ёстой

2021-06-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 Тэрбээр “Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө. Үүнтэй холбогдуулан албан ёсны Ардчилсан намын байр суурийг илэрхийлж байна. Сонгуулийн дүнгээс харахад МАН-аас нэр дэвшигч үнэмлэхүй ялалт байгуулсан байна.Харин  АН-аас нэр дэвшигч энэ сонгуульд түүхэн доод буюу 5-6 хувийн санал авсан нь бид бүгдэд амаргүй байна.Бид ардчилалд хайртай Монголын ард түмэн, АН-ын гишүүд, дэмжигчдээсээ уучлал хүсэх ёстой. Албан ёсны нэр дэвшигчээ тодруулж, нэр төртэйгөөр энэ сонгуульд оролцох боломж бидэнд байсангүй. Гишүүд, дэмжигчдээс бус дээр байгаа бид бүгдийн үл ойлголцлоос болж ийм нөхцөл байдалд хүрсэн. Дараагийн нөхөн сонгуулийн өмнө энэ бүхэнд дүгнэлт хийх ёстой.Ерөнхийдөө энэ удаагийн сонгуулийг дүгнээд хэлэхэд Хятад маягийн сонгууль руу орчихлоо. Өөрөөр хэлбэл, бүхэл бүтэн төрийн аппараттай бусад намууд өрсөлддөг болж байна. Ийм зам руу Монгол Улсыг хөтөлж байгаа нь харамсалтай.Захиалгаар АН-аас дэвшсэн нэр дэвшигч болон түүний багийнхан хариуцлага хүлээх ёстой.Бид бүхэн энэ сонгуулийн дараа урагшаа харж, олон ажил хийнэ. Удахгүй болох хоёр нөхөн сонгуульд одооноос бэлдэж ажиллах болно" гэв.

 Эх сурвалж:www.polit.mn 

 

 

Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

4 цаг 9 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

4 цаг 14 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

4 цаг 14 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

19 цаг 42 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

23 цаг 2 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин