Сүүлэн тосны “Сүүлхэн брэнд”

2021-06-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

А.ДОРЖХАНД

 

 Хонины сүүл нь уураг ихтэй тэр тусмаа монгол хүний биед нэн тохиромжтой бүтээгдэхүүн гэдэг. Тэгвэл энэ удаа сүүлэн тосоор гарын саван үйлдвэрлэж буй тухай хүргэж байна. Энэ бүтээгдэхүүнийг санаачлан хийж буй А.Ичинноров нь хүндийн өргөлтийн тамирчин бөгөөд Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат сумын начин цолтой. Хүндийн өргөлтийн түүний амжилтууд нь чамгүй их. Тэрбээр багасаа аливаа зүйлийг зохион бүтээх зүйлд сонирхолтой байсан бөгөөд дунд сургуульдаа Үндэсний телевизээс зохион байгуулсан “Залуу зохион бүтээгч 2012” уралдаанд “хөрзөн ховхлогч” бүтээлээр оролцож байжээ. Харин энэ сүүлэн тосоор савангаа бэлтгэхийнхээ хажуугаар найзтайгаа хамтран хийж эхэлжээ.

Бүтээгдэхүүнийхээ талаар А.Ичинноров “Энэ бүтээгдэхүүнийг хийх болсон шалтгаан нь бидний ихэнх нь ямар нэг зүйлийн харшилтай байдаг. Гарал үүсэл нь тодорхойгүй, химийн гаралтай бүтээгдэхүүн нь бага багаар биднийг аюулд хүргэж байгааг ажигласан. Өдөр тутмын амин хэрэгцээ болсон савангаа ядаж өөрийн гараар хийхийг хичээсэн. Эхлээд өөрийн гэр бүлийн хэрэглээ, найз нөхөд, ах дүү нартаа бэлэглэж байсан. Хүмүүс гарын тос хэрэглэхээ больсон, маш гоё байна, дахиад байгаа юу гэх сэтгэгдлийг сонсоод өөр олон хүний хэрэглээг хангаж болох юм байна гээд ихээр хийж эхэлсэн.

Манай бүтээгдэхүүн байгалийн гаралтай, хүний биед хор нөлөөгүй бүх насныхан хэрэглэх боломжтой саван юм. Найрлагад нь сүүлний өөх, оливын тос, шар буурцагны тос, наргил модны самрын тос ордог. Хонины сүүлний тос нь A, D, E, K витаминаар баялаг учир үрчлээ багасгаж, арьсны зөөлөн байдлыг хадгалдаг. Манай бүтээгдэхүүний онцлог бол бүх орцыг нь хүнсэнд хэрэглэдэг гэдгээрээ давуу талтай. Гарал үүсэл нь тодорхой бус зүйл байхгүй. Сүүлний өөхөө боловсруулахдаа бид хөдөө гэрээсээ авч халуун тогоон дээр шаргааж бэлтгэдэг. Савалгааны хувьд саван маань хатах тусам уусалт нь удааширдаг. Мөн хайрцаглана, цаас, гялгараар уутална гэхэд хог хаягдал их гарахаар байсан. Бид юу ч хийсэн ирээдүй хойчийнхоо эрүүл, жаргалтай амьдрах боломж, бололцоог булаах ёсгүй шүү дээ” гэж байлаа. Үүнээс гадна уг саван нь олон хэлбэр дүрстэй учир хэрэглэгчид өөрсдийн хүсч буй хэлбэр хэмжээтэй саванг сонгож авах боломжийг бүрдүүлсэн, шинэлэг байдлыг эрхэмлэн торон материалаар боосон нь анхаарал татаж байлаа. Үүгээр ч зогсохгүй “Сүүлхэн брэнд”-ийн хэрэглэгчид тороо савандаад нүүрний угаагч болгон ашиглаж байгаа гэвэ. Одоогоор 400 гаруй саван худалдаанд гарч дууссан ба дараагийн ээлжийнхээ саванг хийж байгаа аж.

 Одоогоор энэ бүтээгдэхүүн нь онлайнаар, хүргэлтээр зарагдаж байгаа юм байна. Мөн орон нутгийн захиалагчиддаа унаанд тавьж явуулдаг гэсэн. Энэ бүтээгдэхүүнийг хийхэд заавал том үйлдвэр, сая саяын ашигтай бизнес болгодоггүй гэж байсан. Гагцхүү энэ л бүтээгдэхүүнийг нь хүсдэг, эрүүл энх бяцхан  үрсийн хэрэглээ байх нь чухал гэдгийг онцлон хэлж байлаа. Нөгөө талдаа манай улсын хог хаягдлын багагүй хувийг хүнсний тэр дундаа өөх тосон хаягдал эзэлдэг. Өөх тосон хаягдал нь шим тэжээлгүй, үхмэл хөрсийг бий болгож, ургамал дахин ургах боломжгүй болгодог гэдэг. Тэгвэл энэ залуучууд үүнийг зөв зүйтэй ашиглан бидний гар дээр тавьж байна. Үндэсний гэх зүйлсээ сэргээх сэтгэл зүтгэл залуу хүн бүхэнд байгаасай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

12 цаг 52 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

12 цаг 56 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

12 цаг 58 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

13 цаг 1 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

19 цаг 48 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

19 цаг 53 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

19 цаг 53 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин