У.Хүрэлсүх 68 хувь, Д.Энхбат 20 хувь, С.Эрдэнэ зургаан хувийн санал авчээ

2021-06-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

 Б.ОД

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнгийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос танилцууллаа.

 Энэ талаар СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Сонгуулийн санал авах 2087 хэсгийн хороо ажиллалаа. Мөн гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэдийн саналыг Сонгуулийн ерөнхий хороонд зөөвөрлөн авчирч, саналыг тоолж, баталгаажууллаа. Гадаад дахь сонгогчдын саналыг тоолсон хэсгийг оролцуулбал улсын хэмжээнд нийт 2088 хэсэгт саналыг тоолсон гэсэн үг. 22:00 цагийн байдлаар 1216246 иргэн саналаа өгснөөр ирц 59.35 хувь болсон.Сонгогчдын нэрийн жагсаалтад 2049379 иргэн бүртгэгдсэн. МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх 823326 иргэний санал буюу сонгогчдоос 67.76 хувийн дэмжлэг авсан. Харин АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ 72832 санал 5.99 хувийн дэмжлэг, Зөв ХҮН Электорат эвслээс нэр дэвшсэн Д.Энхбат 246968 санал буюу сонгогчдоос 20.03 хувийн дэмжлэг авсан. Харин 71937 иргэн саналаа тэмдэглэлгүйгээр хуудсаа уншуулсан.Бүх хэсгийн хороодод гар тооллого буюу хяналтын тооллого хийгээд дууссан. Гар тооллогын дүнг маш сайн нягтална.Санал хураалтын дүнг эцэслэн хянаж, холбогдох материалтай баталгаажуулан тулгаад, Сонгуулийн ерөнхий хорооны хурлаар хуулийн дагуу хэлэлцэх ёстой. СЕХ-ны хурлаар дүнг хэлэлцээд албан ёсоор баталгаажуулж байж, сонгуулийн албан ёсны дүн болно.Ингээд нийтэд мэдээлэх бөгөөд УИХ-д өргөн барина. Хуулиараа санал хураалт явагдаж дууссанаас хойш 10 хоногийн дотор УИХ-д санал хураалтын дүнг өргөн барих учиртай. Бид энэ хугацаанд багтаана. Сунжруулж, удаахгүйг хичээнэ. Мөн яаравчилж, хөнгөн хандахгүй. Бүх зүйлийг нягтална” гэж ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 14 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 цаг 32 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

7 цаг 23 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

7 цаг 34 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

7 цаг 40 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин