Л.Оюун-Эрдэнэ:Наадмаар хоёр тун вакцинд хамрагдсан гадаадын иргэдийг хүлээж авна

2021-06-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Богдхан” төмөр замын ажлын явцтай танилцлаа. "Чингис хаан" олон улсын нисэх буудлыг  ирэх сарын 4-ний өдөр нээхээр ажиллаж байгаа юм.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Үндэсний их баяр наадмын үеэр гаднаас ирэх жуулчдыг хүлээж авах нөхцөл боломжийг хангаж өгөх хэрэгтэй байна. Коронавирусын эсрэг хоёр тун вакцинд хамрагдсан гадаадын иргэдийг хүлээж авъя. Шаардлагатай бол манай улсад ирээд вакцинд хамрагдаад, тусгаарлагдаж болно гэж байгаа юм. Тиймээс долоодугаар сарын 4-н гэдэг хугацааг олон улсад зарлах хэрэгтэй” гэв.

 ИНЕГ-ын даргын тушаалаар 34 хүний бүрэлдэхүүнтэй Шуурхай удирдлагын төв ажиллаж  "Буянт-Ухаа" нисэх буудлыг "Чингис хаан" нисэх буудал руу нүүлгэх ажлыг хариуцах юм байна. Шинэ нисэх буудал долоодугаар сарын 4-нд нээлтээ хийгээд тухайн өдрийн 11:40 цагт Улаанаабаатар-Токио-Улаанаабаатар чиглэлийн нислэг хийхээр төлөвлөжээ. Мөн уг нислэгтэй зөрүүлээд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгийг хүлээн авахаар бэлтгэл хангаж буйгаа танилцууллаа. Харин долоодугаар сарын 4-нөөс өмнө "Буят-Ухаа" олон улсын нисэх буудалд байгаа агаарын хөлгүүдийг шинэ нисэх буудал руу нисгэж, байрлуулах аж.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

19 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

22 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

27 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

7 цаг 15 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

7 цаг 20 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

7 цаг 20 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

22 цаг 48 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин