Д.Мандахнаран:Pfizer вакцин хүүхдүүдэд 100 хувийн дархлаа тогтоож байна

2021-06-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Дархлаа судлаач, хүний их эмч, доктор Д.Мандахнаран Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралд оролцож мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Вакцинжуулалт хийж байгаа улс орнууд тэр дундаа хөгжингүй орнуудад дархлаажуулалтад хамрагдсан насны бүлгийнхний өвчлөл, хүндрэл, нас баралт буурч байна. Гэтэл вирус вакцинжуулаагүй хэсэг буюу хүүхдээр дамжин халдварлах, тархах нөхцөл байдал үүсэж хүүхдийг вакцинжуулах асуудлыг хөндөж эхэлсэн. Хүүхдийг товлолын вакцинаар халдварт өвчнүүдээс хамгаалах аргыг улс орнууд түгээмэл хэрэглэдэг ч коронавирусын вакцинуудыг богино хугацаанд бүтээсэн учраас болгоомжилж байсан.  Pfizer вакциныг олон улс оронд хэрэглэж, судалгааны өгүүллүүд гарсаар байна. Үр дүнг харвал насанд хүрэгчдэд 95 хувь, хүүхдүүдэд 100 хувийн дархлаа тогтоож байгаа. Ингэхдээ насанд хүрэгчид болон хүүхдэд илрэх гаж нөлөө ижил байна.  АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв 2000 орчим хүүхдийг хамруулан судалгаа хийсэн. 12-15 насны 1005 хүүхдэд Pfizer вакцин хийгээд, 978 хүүхдэд вакцин хийлгүйгээр хэсэг хугацаанд ажигласан байна. Ингэхэд вакцин хийлгэсэн хүүхдүүдээс халдвар авсан тохиолдол огт гараагүй бол вакцин хийлгээгүй хүүхдүүдээс 16 нь халдвар авчээ. Үүн дээрээ үндэслээд 12-15 насны хүүхдүүдийг коронавирусын халдвараас 100 хувь сэргийлж байна гэж дүгнээд энэ насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр вакцинжуулах зөвлөмж гаргасан” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

1 цаг 25 мин
2026.11.13: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа. 

1 цаг 25 мин
Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

15 цаг 40 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

15 цаг 58 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

19 цаг 49 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

20 цаг 1 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

20 цаг 7 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13