Т.Доржханд:Манай эвслийн 1.2 тэрбум төгрөгийн зардлыг гадаадад байгаа монголчууд шилжүүлсэн

2021-06-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Хөдөлмөрийн үндэсний намаас ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

 ХҮН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбатын сонгуулийн ерөнхий менежер, УИХ-ын гишүүн Т.Доржханд "Энэ удаагийн сонгууль ямар нэгэн байдлаар бие биенээ харлуулж гүтгээгүй болон зардал багатай сонгууль болсон нь онцлог байлаа.Нийгмийнхээ хүлээлтийг хүлээн авч хамгийн олон санал авсан МАН-ын дарга У.Хүрэлсүх танд баяр хүргэж, амжилт хүсье. Монгол төрийн эрхэм хүндтэй энэхүү албыг зургаан жил нэр төртэйгээр хашна гэдэгт итгэж байна. Мөн бидэнтэй өрсөлдсөн АН-ын дарга С.Эрдэнэ танд мөн талархлаа илэрхийлж цаашдын ажил амьдралд тань сайн сайхныг хүсье. Энэ удаагийн сонгуульд гурван нэр хүндтэй эрхэм өрсөлдсөний нэг нь Дангаасүрэнгийн Энхбат байлаа. Бидэнд итгэж саналаа өгсөн 246955 сонгогчдоо нэр дэвшигчийнхээ өмнөөс болон ХҮН болон "Зөв ХҮН электорат" эвслийнхээ өмнөөс талархлаа илэрхийлж байна. 2020 оны сонгуульд оролцож байхад Хөдөлмөрийн үндэсний намд 209 мянган иргэн саналаа өгсөн байдаг бол нэг жилийн дараа 250 мянга болжээ. Өөрөөр хэлбэл бидний дэмжигчдийн тоо өссөн хэвээр байна. Бид цаашид ч Монголын улс төрд шинэ салхийг салхилуулах, эрүүл улс төр авч ирэх, зөв хүмүүсийг нэр дэвшүүлэх болно гэсэн итгэл үнэмшлийг энэ удаа ч мөн авч чадлаа.Манай нэр дэвшигч нэлээд олон хэсэгт ялалт байгуулсныг цохон тэмдэглэе. Ялангуяа гадаадад байгаа Монголчууд их идэвхтэй оролцлоо. Нийт өгсөн саналын 75.4 хувь нь "Зөв ХҮН электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбатад өгсөн байна. Манай эвслийн хувьд 1.2 тэрбум төгрөгийн зардал гаргасан. Энэ бүх мөнгө хандиваар бүрдсэн бөгөөд гадаадад байгаа Монголчууд шилжүүлсэн” гэж ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

23 цаг 51 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

23 цаг 54 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

23 цаг 57 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин