“Leaderships forum”: Худалдааны салбарын дижитал шилжилтийн экспертийн эшлэлүүд

2021-06-09
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ТАМИР

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа худалдааны салбарын борлуулалт, захиалга, түгээлтийн салбарт ухаалаг систем рүү шилжүүлсэн Odo.Order-ийн үүсгэн байгуулагч Ч.Машнууцсүхийг урьсан. Түүний худалдааны салбарын дижитал шилжилтийн талаар хэлсэн онцлох эшлэлийг хүргэж байна.

- Монголд бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахад үнэтэй байдаг. Шалтгаан нь тэр бүтээгдэхүүнд орох өртөг өндөр байдаг. Ямар ч сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээс хэрэглэгчийн гар дээр шууд очдоггүй. Нэн ялангуяа өргөн хэрэглээний барааны хувьд түгээгч, борлуулагчаар дамжиж байж хэрэглэгчдэд ойр дэлгүүр, мухлагууд руу түгээгддэг.

- Улаанбаатар хотод байгаа 6000 гаруй цэгээр долоо хоногт нэг удаа орж захиалга авдаг байхын тулд 100 гаруй борлуулагч хэрэгтэй болох нь. Ямар ч компани ийм олон хүн ажиллуулах боломжгүй бөгөөд том компаниуд үндсэндээ нийт борлуулалтын цэгийн 30 хувь, жижиг компаниуд 70-90 хувийг хаяж байна. Тэгэхээр үйлдвэрийн хүчин чадлаас бус борлуулагчдын тоо, бүтээмж, түгээлтийн машины тооноос болж борлуулалт хязгаарлагдаж байна гэсэн үг.

- Өнөөгийн дэлхийд цахим холбоосгүйгээр бизнес илүү хөгжих, илүү өрсөлдөх, илүү бүтээмж гаргах ямар ч боломжгүй. Зардал хэмнэх, бүтээмж нэмэгдүүлэх, цаг хугацааг товчлох зэрэг нь зөвхөн цахим холбоос үүсгэсний үр дүнд л үүсдэг үзэгдэл болоод байна.

- Ганцхан татсан шугам хоолойгоор биш зүг бүрд хаа сайгүй хил хязгааргүй тэлэх чөлөөт урсгалын загвар буюу хэн хэдэн харилцагчтайгаа цахимаар холбогдсон, тэрхүү цахим холбоосоо хэр өгөөжтэй ашиглаж байгаагаар нь компаниудын өрсөлдөх чадвар, борлуулагчийн бүтээмж хэмжигддэг болж байна. Цахим холбоосыг зөв ашиглаж чадсан компани нь цар хүрээгээ улам тэлж, борлуулалтаа нэмэгдүүлж, бүтээмжээ нэмж, зардлаа бууруулж улам хүчирхэгжих болж огт ашиглаж чадаагүй нь хөгжлийн тойргийн гадна үлдэнэ.

- Яагаад заавал нэгдсэн цахим холбоос вэ гэхээр түүний чадамж нь ашиглаж байгаа талуудын том жижгээс бус тооноос хамаарч өсдөг. Нэг компани ашиглавал бүтээмжээ нэг дахин өсгөнө, хоёр компани хамт ашиглаж эхэлбэл аль аль нь бүтээмжээ гурав дахин өсгөнө. Холбоос ашиглагч талууд ихсэх тусам өгөөж, бүтээмж нь геометр прогрессоор өсч байдаг зүй тогтолтой.

- Нэгдсэн систем нь том жижиг бүх компанийн асуудлыг шийдэж, бүх талд ашиг, өндөр бүтээмж авчирна. Хотын захын хэрчсэн гурилын жижиг цех ч бай, аймаг суманд байдаг талх нарийн боовны үйлдвэр ч бай, Монголын тэргүүлэх борлуулалт түгээлтийн компанитай холбоосын хувьд нэг ижил чадамжтай болно.

- Борлуулагчийн бүтээмжийг 10 дахин нэмэх, борлуулалтын зардлыг 10 дахин бууруулах, захиалга авах цаг хугацааг 10 дахин хэмнэх нэгдсэн цахим холбоос "odo" юм.

- Олон улсад түгээлтийн зардал 4-8 хувь байдаг. Харин Монголд энэ зардал 18-25 хувь байдаг. Тэгэхээр тэр бүтээгдэхүүний өртөг өндөр болоод, тэр өртгийг нь эцсийн хэрэглэгч төлж байдаг. Өмнө захиалга, түгээлт, дэлгүүрийн кассын програмууд бүгд хаалттай буюу зөвхөн компани дотроо л ашигладаг, харилцагчидтайгаа холбогддоггүй бүтээмж муутай шийдэл байлаа.

- Нийслэл болон хөдөө орон нутагт маш олон ЖДҮ эрхлэгчид байгаа. Эдгээр ЖДҮ эрхлэгчид борлуулалтын менежергүйгээр 21 аймаг болон хөдөө орон нутгийн дэлгүүрүүдтэй харилцах боломжтой болж байгаа юм. Компьютер хүний хэрэглээг хялбарчилж, одоогийн төвшинд хүрэхэд 40 жил шаардагдаж байсан бол худалдааны салбарын дижитал шилжилт таван жилийн дараа гэхэд эдийн засгийн бүтээмжгүй, үргүй зардлыг танана.

- Улс орон даяар худалдааны цахим шилжилтэд шилжихээс өөр аргагүй.  Тэгж байж үйлдвэрүүд өндөр бүтээмжтэй ажиллана гэсэн үг. Хүний ажлын бүтээмжийн чадамжаар хязгаарлагдаж байвал энэ цахим шилжилт биш болчхоод байгаа.

Эх сурвалж: www.polit.mn

 

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

5 цаг 2 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

5 цаг 15 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06