СЕХ:Хяналтын камерын админ эрхийг улс төрийн намууд болон ажиглах байгууллагуудад өгсөн

2021-06-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн 15:00 цагийн байдлаарх санал хураалтын ирцийг мэдээлэх үеэр СЕХ-ны Хууль зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ санал хураалтын явцад гарсан зөрчлүүдийн талаар тайлбар өглөө.

Тэрбээр "Санал авах байруудад байршуулсан хяналтын камерыг сонгогчийн сонгох эрхэд халдаж болзошгүй өнцгөөр тааруулсан байна гэсний дагуу камерын байршлыг заслаа. ХУД-ийн зарим хэсгийн хороодод санал авах байрны ариутгал хийхдээ үйл ажиллагааг нь бүрэн зогсоож, бүх хүмүүсийг гаргаж ариутгал хийж байсан. Энэ тал дээр анхаарах талаар дүүргийн мэргэжлийн хяналтад зөвлөмж хүргүүлсэн. 729 хяналтын камерыг бүх хэсгүүдэд онлайнаар холбож ажиллуулж байгаа. Хяналтын камерын админ эрхийг улс төрийн намууд болон ажиглах байгууллагуудад өгсөн. Үүнтэй холбоотой гомдол ирсэн. Санал авах байрны багтаамжаас шалтгаалаад сонгогчийг саналаа нууцаар гаргах эрхэд нь халдсан байж болзошгүй байрлалд хэсгийн хорооны бүрэлдэхүүн ажиллаж байна.Гомдол мэдээллээ эхний ээлжид нягталж шалгах шаардлагатай байна. Жишээлбэл, өглөө санал авах байранд хавтсыг ашиглуулахгүй байна гэсэн гомдол ирсэн. Шалгахад, зөвхөн нэг сонгогч би энэ хавтсыг ашиглахгүй гэж хэлсэн байсан. Санал авах байрны хаяг, байршлын мэдээлэлтэй холбоотойгоор СЕХ-нд 450 орчим мэдээлэл ирсэн. Сонгогчийн лавлах 1800-2800 дугаараас санал авах байрны хаяг, байршлын талаар тодруулах боломжтой. Бодлогод залуусын хяналт төрийн бус байгууллагаас долоон төрлийн багц мэдээллийг СЕХ-нд ирүүлсэн" гэв. 

 Эх сурвалж:www.polit.mn

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

9 цаг 51 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

10 цаг 9 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

14 цаг 0 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

14 цаг 12 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

14 цаг 18 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2026-11-13