Нийтийн тээвэр, гудамж, талбайг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэйгээр тоноглоно

2021-06-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэхээр холбогдох сайд нарт үүрэг, чиглэл өглөө.

Тухайлбал, 2022 оноос шинэ хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж батлуулах

Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчийг үе шаттай бэлтгэх

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй ажлын байрны төлбөрийг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зарцуулах

Төрийн бус байгууллагатай хамтран ажилд зуучлах, мэргэжлийн сургалтад хамруулах, мэргэшүүлэх, суралцах орчин бүрдүүлэх, суралцагчдын тоог нэмэх

Хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэлтийг сайжруулах

Боловсролын цогц үйлчилгээ нэвтрүүлэх

Орон сууцжуулах дэд хөтөлбөр хэрэгжүүлэх

Нийтийн тээвэр, барилга байгууламж, гудамж, талбай зэргийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй хэлбэрээр тоноглох, тохижуулах

Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангаас дэмжлэг үзүүлэх зэргийг хэлж болно.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулах ёстой. Ажиллуулаагүй тохиолдолд тодорхой хэмжээний төлбөр төлдөг билээ. Харин Ерөнхий сайд төрийн байгууллагууд төлбөр төлөх бус, ажилд авахад түлхүү анхаарахыг чиглэл болгож, аж ахуйн нэгжүүдийг уриаллаа.

Мөн Ерөнхий сайд нийгмийн хамгаалал, хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр “Түгээмэл хөгжил бие даан амьдрах төв”-ийн тэргүүн Ч.Ундрахбаярыг ажиллуулж, сарын дотор орон тооны зөвлөхийн албан тушаалд томилох болжээ.

Монгол Улсад 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг бөгөөд энэ нь хүн амын 3.2 хувь гэсэн үг юм. Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 13,629 иргэн хөдөлмөр эрхэлдэг байна. Ирэх оноос Улаанбаатар хот, Архангай, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Ховд, Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвүүд ажиллаж эхлэх юм.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12