Буриадад коронавирусын гурав дахь давалгааны гол онцлогийг нэрлэлээ

2021-06-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Энэ удаа коронавирусээр ойролцоогоор 100 жирэмсэн хүн өвджээ.

Коронавирусын гурав дахь давалгаа өөрийн гэсэн онцлогтой байна. Энэ тухай Буриадын ЭМЯ-ны сайд Евгения Лудупова хэллээ.

-Энэ удаагийн давалгааны онцлог бол жирэмсэн хүмүүс өвдөж байна. Ойролцоогоор 100 хүн хяналтанд; төрөх эмнэлэгт нэмж нээсэн ковидын тасагт 35 өвчтөн байна. Жирэмсэн эмэгтэйчүүдийн коронавирусын эмчилгээ нь өөрийн онцлог шинж чанартай бөгөөд онцгой анхаарал шаарддаг тул бид хоёр долоо хоног хянадаг гэж сайд тайлбарлажээ. Гурав дахь давалгааны өөр бас нэгэн онцлог нь залуу хүмүүс их халдвар авч байгаа явдал юм.

-Өвдөж байгаа хүмүүсийн тал нь залуучууд байна. Энэ удаагийн давалгаагаар 50:50 хувьтай байгаа. Залуучууд ойлгохгүй, итгэхгүй, дэглэм барихгүйн улмаас өвдөж байна. Тиймээс харилцаа холбоогоо хязгаарлахыг хүсэж байна. Хүмүүс маск зүүхгүй өндөр настануудтай уулзаж байна гэж сайд сэрэмжлүүлжээ.

Мөн түүний хэлсэнээр гурав дахь давалгаа “гэр бүлийн” шинж чанартай байна.

-Энэ давалгааны үеэр гэр бүлээрээ их өвдөж байна. Эрүүлийг хамгаалахын ажилтнууд маш их ажиллаж байгаа, дархлаажуулалт эрчимтэй хийгдэж байна. Сая ялалтын баярын амралтаар иргэдийг вакцинаа хийлгэ гэж их уриалсан ч, цөөн хүн хамрагдсан. Бүх эмнэлгийн байгууллагад ажилласан ч, дархлаажуулалтад хамрагдсан хувь бага байна. Одоо аж ахуйн нэгжээр явна” гэж Буриадын сайд хэлжээ.

Евгения Лудупова вакцингүй иргэд их өвдөж байгаа гэдгийг бас онцолсон байна. Вакцин хийлгэсэн хүмүүсийн 1% нь өвдсөн ба тэд хөнгөн өвдөж, хяналтад байгаа гэсэн байна.

-Өвчлөл харамсалтай нь буурахгүй байна... Бид идэвхтэй ажиллаж байгаа, орны фонд бэлдэж байгаа ч, томуугийн улирал болж байгаа учраас харамсалтай нь энэ тоо буурахгүй байна. Хүүхэд, томчуудын томуугийн дуудлага их байна. Ихэнх томуутай хүмүүст шинэ коронавирусын халдвар илэрч байгаа. Эдгээр  нь бүгд вакцинд хамрагдаагүй иргэд юм гэж ЭМЯ-ны сайд тайлбарлалаа.

Тэрээр иргэдийг вакциндаа хамрагдахыг уриалсныг www.baikal-daily.ru мэдээлсэн байна.

Буриадад одоо вакцинжуулалтыг эрчимжүүлэхийн тулд эмнэлгийн ажилтнууд айл гэрээр явж байгаа аж. Вакцин хийлгэсэн хүмүүсийн 1% нь өвдсөн ба хөнгөн хэлбэрээр өвдсөн тул бүгд гэрийн хяналтанд байгаа бөгөөд эмнэлэгт бол вакцин хийлгээгүй, өндөр настай, дагалдах өвчтэй хүмүүс хэвтэн эмчлүүлж байна.

“Байкал- Daily”-ийн мэдээлж буйгаар, сүүлийн үед коронавирусын өвчлөл огцом өсч байна. Сүүлийн 24 цагийн дотор Буриадад 112 тохиолдол бүтргэгджээ. Буриадын Засгийн газраас коронавирусын 3 дахь давалгаа эхэлсэн гэдгийг  тавдугаар сарын 21-нд зарласан билээ. Тодруулбал, Буриадын тэргүүн Алексей Цыденов “Халдарын гурав дахь давалгаа эхэллээ. Одоо цаашид өссөөр байх болно. Якутад хөл хорио тогтоосон байгаа. Гурав дахь давалгаа ирсэн гэдгийг бүгд ойлгож, үүнтэй тэмцэх хэрэгтэй” гэж тухайн үед мэдэгдэж байсан юм.

Эх сурвалж: www.polit.mn

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

Тэднийг гурван бүлэгт хувааж болно. Геополитикчид (ихэнх нь барууныг баримжаалдаг бөгөөд одо

6 цаг 5 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө өөрийн хүсэл

6 цаг 5 мин
Д.Ариунсайхан: Хүүхдийн эрүүл мэндийн төлөө “Lumi care” эмнэлэг үзлэг, зөвлөгөөгөө үнэгүй хүргэдэг

НҮБ-аас 1959 оны энэ өдөр Хүүхдийн эрхийн тухай тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг

6 цаг 5 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

19 цаг 13 мин
Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

21 цаг 39 мин
Н.Ариунболд: Шахмал түлшний аюулгүй байдалтай холбоотой зөрчилд үйлдвэрлэгчээс нөхөн төлбөр шаардах боломжтой

Шахмал түлшний угаарын хийн хордлого ба хохирогчдын эрхийн талаар өмгөөлөгч Н.Ариунболдтой ярилцлаа. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн хаврын морин уралдааныг сэргээн з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

Өчигдрийн улс төр Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлээр эхэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхи

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг олонх дэмжиж, чуулганд танилцуулахаар боллоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг олонх дэмжиж, чуулганд танилцуулахаар боллоо

Уржигдар 14 цаг 30 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг парламент “дэнсэлнэ”

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйгаа мэдэгдлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин