ЗГ:Насанд хүрсэн иргэдээ жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулна

2021-06-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны шийдвэрийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцуулав.

Тэрбээр "Засгийн газрын хуралдаан өнөөдөр 08:00 цагт эхлэн үргэлжилж байна. Одоогоор гарсан шийдвэрүүдээс танилцуулж байна.

  1. Иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн эрт үзлэгт хамрагдах боломжоор хангах хөтөлбөр боловсруулах чиглэлийг Эрүүл мэндийн сайдад өглөө. Монгол Улсын хувь нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны шалтгаант өвчин. Мөн хоёрдугаарт хавдар байна. 2010 онд хорт хавдрын 4000 гаруй тохиолдол илэрсэн бол 2020 онд 6000 гаруй болж нэмэгдсэн байна. Шинээр оношлогдсон хорт хавдрын 70 гаруй хувь нь хожуу үедээ оношлогдож байгаа. Иймд насанд хүрсэн иргэдээ жилд нэг удаа эрүүл мэндийн эрт үзлэгт хамруулахаар төлөвлөж байгаа юм. Иймд эрүүл мэндийн эрт оношилгоо, үзлэгт хамрагдах үндэсний хөтөлбөр боловсруулах үүргийг  Эрүүл мэндийн сайдад өглөө. Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлыг гаргах бүрэн боломжтой гэж Эрүүл мэндийн сайд үзэж байна.  
  2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шийдэх багц бодлого, үүрэг чиглэлийг сайд нарт өглөө. 
  3. Нийслэл хотод тулгамдсан асуудлыг цогцоор шийднэ. Тавдугаар сарын 10-нд Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж, асуудлуудыг цогцоор нь хэлэлцсэн. Мөн сүүлийн сар гаруйн хугацаанд Засгийн газрын тэргүүн болон холбогдох албаныхан нийслэлийн зургаан дүүрэгт ажилласан. Дүүргүүдэд ажилласан тэмдэглэлүүдийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэнэ.
  4. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг Сангийн яамнаас танилцууллаа. Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 62132 ажлын байрыг хамгаалсан байна. Өнөөдрийн байдлаар 11193 зээлдэгч зээл авсан. Ерөнхий сайд шаардлагатай гэж үзвэл эх үүсвэрийг гурван их наяд болгон нэмэгдүүлэх боломжтой тухай чиглэл өгсөн" гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

саяхан
2026.11.13: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа. 

саяхан
Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

14 цаг 16 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

14 цаг 34 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

18 цаг 25 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

18 цаг 36 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

18 цаг 42 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13