Н.Алтанхуягийн 17 жилийн дараа АН руу хийж буй дайралт нь  “цагаан сонголт”

2021-06-08
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

Н.Алтанхуягийг хальт харвал, цагаандуухан задгай нөхөр. Гэхдээ тийм биш. Шулуухан хэлэхэд шантаажны улс төрийг хамгийн сайн хийдэг. Түүгээрээ “гол зогоож” ирсэн хүн бол Н.Алтанхуяг л даа.

Өөрөө гомдвол, жоомоо биш байшингаа шатаахыг илүүд үздэг. “...Байшин шатаана” гэвэл түүний хүсэл биелдэг болохоор тэр. Сурчихсан юм. Харин нөгөөдүүл нь эс тоовол Н.Алтанхуягийн хариу үйлдэл АН-д халтай төгсдөг.

Ер нь бол АН-ынхан нийтээрээ бол Н.Алтанхуягийн энэ байдлыг анзаардаггүй гэхэд болно доо. АН гэж 2000 онд таван намынхан нийлсэн болохоор л Н.Алтанхуягийн энэ араншин дарагдсаар ирсэн юм. Өөрөөр хэлбэл, энэ намд тав, түүнээс олон фракц байх ёстой гэсэн АН-ын сэтгэл зүй байдаг юм.

Харин хөшигний ард нуугдаж үлдсэн олон үнэний нэг нь Н.Алтанхуягийн маш тооцоотой улс төрийн наймаа гэх үү, шантааж гэж болохоор үйлдлүүд юм. Түүхчлээд жагсаавал их боловсронгуй болсон нь харагдана.

Нэг жишээ хар даа.  “...Н.Алтанхуяг яагаад “Алтангадас” фракцаа үүсгэсэн бэ” гэж асуу. Хариулт нь “...Тэр үед Н.Алтанхуяг АН-д гомдчихсон” гэж гарна. Түүх сөхье л дөө. Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга байсан, СоцДек Н.Алтанхуяг 2001 оноос АН-ын генсекээр ажилласан. УИХ-ын ээлжит сонгууль дөхөж, 2003 онд АН-ын дарга цэргээ солив. Н.Алтанхуяг намын дарга болохоор горьдож байсан ч М.Энхсайхан “дайрчихсан” гэдэг. Нүхтэд М.Энхсайхан АН-ын дарга болж байхад гомдож, өширхсөн Н.Алтанхуяг Залуу техникчдийн ордонд “Алтангадас” фракцаа байгуулж байжээ. М.Энхсайхан намаа “Эх орон” намтай эвсүүүлж 2004 оны сонгуульд оров. МАХН 37, АН 35, БНН нэг суудал авч Эвслийн 3асгийн газар байгуулагдлаа. Энэ Засгийн газарт “Алтангадас”-ынхан бөөнөөрөө орж суусан. Н.Алтанхуяг Сангийн сайд болов.

Ганцхан жилийн өмнө намын шинэ удирдлагаа эсэргүүцэж, гомдож туниад, сонгуулийн бэлтгэл, зохион байгуулалтаас хол явж байсан Н.Алтанхуяг “Алтангадас”-аа яаж ийм үнэд хүргэсэн сонирхолтой биш үү.

17 жилийн өмнө хөшигний ард олон үйл явдал өрнөсөн гэдэг. Мэдэх хүмүүс нь мэднэ. АН-ынхан, М.Энхсайхан нар Н.Алтанхуягийг “татгалзахын аргагүй санал”-ыг хүлээж авах, эсвэл намаа самруулж, эвслээ задлахын аль нэгийг сонгох сонголттой тулсан гэдэг юм.

Ер нь “Алтангадас” фракцын түүх гэвэл анх 2003 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын хөгжлийн төлөө, нийгэмд үйлчилдэг, ашгийн бус “Алтангадас Ассоциаци” нэрээр байгуулагдаж байсан. Гэвч юун улсын хөгжлийн төлөө байхав, улс төрийн намын зохион байгуулалтад орж улс төрийн үйл ажиллагаа эрхлэх болсон.

Н.Алтанхуяг бол математик тооцоолол сайтай нөхөр шиг байгаа юм. 2004 оны сонгуулиас хойш ялах сонгуулийн өмнөхөн, ялагдчихаад, навсайчихаад байхад нь нам дээрээ очиж дарга болдог. 2010 онд намын дарга болсон. 2012 онд АН ялсан. “Алтангадас” галзуурсан даа. Харин намынхан нь сөрөг хүчинтэйгээ нийлж байгаад 2014 онд дарж авсан байдаг. Ерөнхий сайдаас буулгаж, намын даргыг нь авав. Хамаг юмаа дээрэмдүүлсэн Н.Алтанхуяг  2016 оны сонгуулийн өмнө намтайгаа үзсээр хөөгдөв. “Аз болж” АН ялагдлаа. Эхний ялагдлын дараа Н.Алтанхуяг нам руугаа очих оролдлогыг олонтаа хийжээ. “Алтангадас” нь нэгэнт тарж одоод үлдсэн хүчээр нь явахаа больсон тул 2018 онд “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн байгууллаа гээд гарч ирсэн. Нам руугаа цөмөрч чадсангүй. Ингээд 2020 оны сонгуульд бие даав. Угийн тооцоо сайтай тэрээр “Эрдэнэт”-д очиж ижий ахай болж гүйсээр УИХ-ын гишүүн болж дөнгөлөө. Гишүүн болсноос нь хойш АН-ынхан гэдсэндээ хөлөө хийлцээд мань хүнд бас л боломж сиймхий үзэгдээд эхэллээ. Тэгэхээр нь “аав”-аар зуучлуулж, УИХ дахь бүлэгтээ нийлж аваад, дамжиж атгаад нэг АН-аас нь Ерөнхийлөгчид нэр дэвшихээр болов. Эв нь таарвал болчихоор ч “бодлогын хариу” харагдаж байсан биз. Мань эр нэлээн итгэл үнэмшилтэй зүтгэсэн. Гэвч төр Н.Алтанхуягийг нэр дэвшигчээр бүртгэсэнгүй. Өс нь дахиад л буцалж эхлэв.

Ингээд үлдсэн бүх хүчээрээ “цагаан сонголт”-ыг уриалах болов. Яг үнэндээ “цагаан сонголт” бол ердөө л Монгол Улсын иргэний сонгох эрхийн хулгай юм. Ятгаж чадвал шүү дээ. Тэгээд энэ нь үрх дүнд хүрлээ гэхэд АН-ын нэр дэвшигч л хохирох ёстой. Тэгэхээр Н.Алтанхуяг АН-ыг бүр ёроолд нь хүргээд өөрөө авралын элч болж очихоор тооцоолсон ч байж мэднэ. Ингэж Н.Алтанхуяг өөртөө таарсан хожил харчихаад л байгаа хэрэг. Тэр угийн математик тооцоотой гэж дээр хэлсэн дээ. Бас жоомноос илүүтэй байшиндаа өсөрхөж явдаг гэдгийг ч дурдсан.

Чухамдаа ийм л арга замаар Н.Алтанхуяг АН-аас авч болох бүгдийг авсан. УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Тэргүүн Шадар сайд, Сангийн сайд, АН-ын дарга хүртэл явсан. АН дахь илт шалгарсан лидер бус ч бялуунаас хоцордоггүй, ямагт ялалтаас хуваалцаж явдаг.

Одоо тэр ээлжит дайралтаа хийж байна. Түүний тархинд АН-ын даргын суудал, 2024 онд Ерөнхий сайд болох хүслэн бий. Харин халаасанд нь “Нэгдмэл Монгол” гэдэг “нам” нь яваа...

Эх сурвалж: www.polit.mn

Дутуу бичсэн байна гэхдээ үнэн нүүр царайг нь илчилсэн байна
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

9 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

8 цаг 36 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

8 цаг 51 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

8 цаг 51 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин