“ДОХ/ХДХВ-ын халдвартай иргэдийг гадуурхах нь COVID-19-ийн тархалтыг нэмэгдүүлж байна”

2021-06-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ноос Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран зохион байгуулсан ДОХ/ХДХВ-ын асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний цахим уулзалтад Монголын парламентыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн оролцлоо.

 Энэ удаагийн цахим уулзалт “2030 он гэхэд ДОХ-ыг даван туулахад тэгш бус байдлыг шийдвэрлэхэд парламентын үүрэг” сэдвийн хүрээнд болсон юм. Оролцогчид ДОХ-той тэмцэх тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд улс орнуудын парламентуудын үүрэг оролцоо, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийн талаар ярилцаж, санал солилцлоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “COVID-19 цар тахлын халдвар нь бидний өмнө урьдчилан таамаглаагүй сорилтуудыг авчирч, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд хүндрэл үүсгэлээ.Цар тахлын үед ХДХВ/ДОХ-ын халдвартай иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар ярих хэрэгтэй. Одоогоор олон улсын эрдэмтэд COVID-19 болон ХДХВ/ДОХ-ын талаарх судалгааг хийж байна. Эрүүл мэндийн тогтолцооны хүчин чадлыг сайжруулах, тархалт өндөртэй улс орнуудад сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг хийхэд дэмжлэг үзүүлэх шаардлагатай. ДОХ/ХДХВ-ын халдвартай иргэдийг ялгаварлан гадуурхах, жендэрийн байдлаар тэгш бусаар хандах, эрүүл мэнд, боловсрол болон бусад шаардлагатай үйлчилгээ авах эрхийг хязгаарлах зэрэг сөрөг хандлага буурахгүй байгаа нь халдварын тархалтыг нэмэгдүүлэхэд нөлөөлж байна. Иймээс хүний эрхийг хангах, эрүүл мэндийн салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ХДХВ-ын хариу арга хэмжээнд үзүүлэх хууль тогтоомжийн үр нөлөөг сайжруулахад парламентын үр дүнтэй оролцоо, дэмжлэг чухал юм” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

9 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

8 цаг 36 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

8 цаг 51 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

8 цаг 51 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин