Д.Энхбат “Сайд нарын II”-т, У.Хүрэлсүх цахимаар, С.Эрдэнэ МҮОНТ дээр мэтгэлцэх санал гаргаж, намуудынх нь төлөөлөл маргалдаж байна

2021-06-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

Монголын түүхэн дэх зургаа дахь, харин анх удаа зургаан жил суух Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөө шөнө зогсоно. Нэг өдөр “0” зогсолт хийгээд нөгөөдөр саналаа өгцгөөнө.

Нэр дэвшигчдийн хоорондох мэтгэлцээний боломж ч өнөөдрөөр дуусна.

Мэтгэлцээн МҮОНТВ дээр зохиогдохоор хэд хоногийн өмнөөс ярьсан. Телевизийнхэн бэлтгэлээ хангасан. Улмаар өнөөдөр 17 цагт дамжуулна гэж байв. Гэтэл нэр дэвшигч Д.Энхбат коронавирусын халдвар авснаас болоод байдал өөрөөр эргэчихээд байна.

Нам намын зүгээс өөрсдийгөө хамгаалах гэсэн мэдээллүүдийг өгч байна. Энэ ч аргагүй. Мэтгэлцээнээс бултагч онцгүй нэр авна.

Намуудын төлөөлөл сая 13 цагаас уулзацгаав.

Коронавирусын халдвар авч тусгаарлагдсан Д.Энхбат “Мэтгэлцээнийг “Сайд нарын II-т хийе. Эсвэл намайг МҮОНТВ дээр тусгаарлалттайгаар авааччих” гэжээ. Аль аль нь хуулиар хориотой аж. Мэдээж хэрэг, халдварын улаан бүсэд мэтгэлцээн зохионо гэж байхгүй. Тэгээд ч техникийн хувьд боломжгүй. Мөн халдвар тээгчийг эмнэлгийн зориулалтын бус, олон зуун хүн ажилладаг, улсын онцгой бүс МҮОНТВ рүү аваачна гэвэл бас л бүтэхгүй. Эдгээр нь хэн ч хариулт нь яаж ирэхийг мэдэхээр, “NO” гэх нь тодорхой санал байгаа юм.

С.Эрдэнийн хувьд Д.Энхбатын халдвар авсан нь өөрийнх нь хариуцлагын асуудал гэж үзэж байна. Тэгэхээр “...МҮОНТВ дээр У.Хүрэлсүхтэй хамт суугаад, Д.Энхбатыг цахимаар орж ир гэе” гэсэн байна. Харин  Д.Энхбат оролцох үгүй нь өөрийнх нь асуудал, ингэж эрхлээд байх нь зохимжгүй гэсэн байр суурьтай байна.

У.Хүрэлсүх нь С.Эрдэнийн саналыг “...Боломжтой” гэжээ. Бас нөхцөл байдал ийм болсон учраас цахимаар мэтгэлцсэн ч болохгүй зүйлгүй гэсэн байна. Гэхдээ мэтгэлцээнийг цахимааар зохион  байгуулах нөхцөлд МҮОНТВ оролцохгүй. Хийлээ гэж бодъё. Clubhouse-т “өрөө” гаргаад хийж болно. Гэвч энэ бол Монгол төрийн сонгууль шүү дээ. Үнэлэмжийг үгүй хийсэн явдал болно гэдгийг талууд бас ярьж байна.

Ийн мэтгэлцээнийг хэрхэх талаар намууд, нэр дэвшигчдийн төлөөлөл маргалдсаар байна.

Эх сурвалж: www.polit.mn

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

9 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

8 цаг 37 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

8 цаг 52 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

8 цаг 52 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин