Совесть где, Д.Энхбат?

2021-06-07
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

 “Датаком”-ын Д.Энхбат гэж, одоо болохоор “интернэт өвөө” гэж өргөмж ч юм шиг, егөө ч юм шиг нэртэй болсон хүн Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч болчих гээд үзэж буй. Үүнийг нь бид бүгдээрээ л мэднэ. 
Бидний мэддэг Д.Энхбат бол Монголд интернэтийг “оруулж” ирсэн, түгээсэн “Датаком” компанийн эзэн. “Соросын сан”-гийн төслийг Монголд хариуцаж хэрэгжүүлсэн. Монголд өгч өгч байгаад яваад өгсөн энэ сангийн талаарх элдвийн мэдээлэл их гардаг. Тэр тусдаа асуудал.  Д.Энхбат арав гаруй жилийн өмнө “Соросын сан”-гаас дамжаад Монголын улс төрд оролцож явсан эр. Миний мэдэхийн энд тэнд жижиг намуудыг байгуулж нэг, тарааж нэг явсан үе Д.Энхбатад бий. УИХ-ын гишүүн ч болж үзсэн. Улс төрийн оргил үе нь тэр цаг байх. 
Тэгээд л улс төрөөс сураг алдарч, интернэтдээ идэвхтэй үлдээд байв. Маш ухаантай пост, жиргээ бичдэг. Олон хүн тэрийг нь уншдаг, цааш түгээдэг. Монголдоо зусна. Гачууртад хаустай. Тайландад өвөлжинө. Ху Хин гэж хааных нь амралтын хотод хаустай. 
Энэ хүн энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН-ыг төлөөлж нэр дэвшсэн. ХҮН-ынхан захиа явуулж, мань эр эхнэрээсээ зөвшөөрөл аваад нэр дэвшихийг зөвшөөрсөн хариу өгсөн гэдэг. Ингээд өрсөлдөөд явж байгаа ажээ. Энэ бол хэвлэлд гарсан, олон нийтийн сүлжээнд тарсан мэдээллүүд юм. Бүгд мэддэг гэсэн үг.
Харин Д.Энхбат гэдэг хувь хүнийг нь сайн мэддэггүй бололтой юм. Гэхдээ Д.Энхбат уржигдар өөрийгөө өөрөөр таниулж өглөө. Д.Энхбатыг Эрдэнэтээс Булган руу явахын өмнөх шинжилгээний хариу эерэг гарч л дээ. Халдвартай гэсэн үг. Эхнэр нь, эмч нь, хамгаалагч нь ч халдвартай байжээ. Ингээд Улаанбаатарт нисч ирээд Сайд нарын II эмнэлэгт тусгаарлагдсан байна. Тэр хүн уржигдар тэндээсээ “live” хийв. Тэрийг үзээд хачин бодлууд тархинд цуврав. Дарга хэн бэ, төр юу вэ, нэр дэвшигч хэн бэ, сүүлдээ “...Би хэн бэ” гэж ч бодож үзэв. 
Д.Энхбат “...Хөдөө явахдаа сөрөг байсан, хөдөөнөөс эерэг дүнтэй ирлээ” гэж мэдэгдэв. Сэтгүүлчтэй мэтгэлцэхдээ “...Би халдвар тараах биш халдвар авсан хүн” гэж байна. “...Би хохирогч” гээд л бараг хэлээд байна лээ. Бас  “...Надад хоёр сонголт байсан. Явах эсвэл үгүй. Нэг нь бол энэ сонгуульд арав хоног явахгүй байх. Энэ бол аравхан хоног сонгуульд явж байгаа хүнд бол эрсдэл. Энэ чинь оролцохгүйтэй адилхан. Нөгөөдөх нь чи эрсдлээ үүрээд өөрөө явах” гэлээ. Түүнчлэн тавдугаар сарын 8-нд “Синофарм”-ын эхний тун хийлгэсэн. Хоёр дахь тун хөдөө аймгуудаар нисэхэд таарсан учраас биеэ хямрахаас болгоомжлоод хийлгэлгүй хойшлуулсан гэв.
Вакцинаа гүйцэд хийлгэх хугацаа байсан ч тэр өөрийнхөө биеийг хямарна гээд хийлгээгүй. Гэтэл халдвар авсан. Хотоос эрүүл яваад хөдөөнөөс халдвар авчихлаа гэж мэдэгдсэн байна. Совесть где, Д.Энхбат.
Үнэнийг хэлэхэд эндээс л элдвийн бодлууд төрөхгүй юу. “...Нээрэн, энэ Д.Энхбат гуай чинь яах гэж аймаг аймгаар нисээд яваад байгаа билээ? -Аан тийм, Ерөнхийлөгч болох гээд явж байгаа”, “...Ерөнхийлөгч хэн байх ёстой билээ? -Сүүлийн үед шуудханаар айлын аав адил гэж тодорхойлох болсон” гээд л эхэлж байгаа юм.
Ерөнхийлөгч хэн байх ёстой вэ гэвэл “Хүн” л байх ёстой. Монголчууд ярьдаг даа. За даа, хүүгээ хүн шиг л хүн болгочих юм сан гэж. Хүн гэдэг бол жудаг. Тэр тусмаа жудгийг Д.Энхбатын хүсээд байгаа төрийн өндөр албан тушаалд горилогчдоос хамгийн их хардаг юм. Өнөөдөр УИХ-д боловсролоор бус жудгаараа шалгарч сонгогдсон гишүүд олон байдаг юм шүү. Монголд л байдаг болов уу даа, энэ шалгуур. Харин жудаггүй хүнийг хэн ч байсан таалдаггүй ард түмэн дээ. Хэдэн диплом өвөртөлсөн, хэчнээн хэлээр ярьдаг вэ гэдэгтай холбоогүй. Системийн инженер үү, сансрын нисгэгч үү, монголчуудын “...Хүн шиг хүн” хэмээх тодорхойлолтод хамаагүй. 
Тэгэхээр Д.Энхбат бол энэ талаараа төрд тэнцэхгүй. Төрд ажиллана гэдэг чинь золиос их шаарддаг. Магадгүй, хотоос сөрөг яваад, хөдөөнөөс эрүүл ирсэн нь үнэн гэж үзэх байсан ч ингэж тайлбарлах “дүрмийн дагуу” хориотой. Гэвч Д.Энхбат түүнийгээ “...Би бол хохирогч, би буруугүй, надаас болоогүй” гэх байдлаар тайлбарлаад байгаа нь “...Жудаг нет” гэдгийг шууд харуулна. Дээрээс нь вакцины тунгаа хийлгээгүй шалтгаан нь их хөгийн. “...Өөрийнхөө биеийг хямрахаас сэргийлээд хойшлуулсан” гэж байгаа юм. Үүнийг нь юу ч гэмээр юм бэ дээ. 
Дунд сургууль төгстөл хамт явсан нэг ангийн “найз” маань бий л дээ. Ангид зохиогдсон ажлын зөвхөн өөртөө хэрэгтэйд оролцдог. Бүгдээрээ сахилгагүйтэхэд мань хүн оролцохгүй. Санаандгүй нэр нь гарвал “..Би буруугүй” гэдгээ хэлж буруутныг багшид олж өгдөг. Хэний ч төлөө илүү хөдөлгөөн хийхгүй. Манайхан түүнийг “...Зожиг” гэдэг. Тэр өнөөдөр ч хэн нэгний төлөө ажилладаггүй. Хувийн жижиг аж ахуйтай, өөрийгөө болгоод л яваа дуулддаг юм.
 

ЭХ СУРВАЛЖ "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин  2021.6.7 ДАВАА № 113, 114 (6590, 6591)

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

9 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

8 цаг 36 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

8 цаг 51 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

8 цаг 51 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин