Б.Лхагвасүрэн: Миний найз гарам дээр морио сольдоггүй хүн 

2021-06-06
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Дэврүүн сэтгэлтэй, найзынхаа төлөө юугаа ч өгөхөөс буцамгүй, найзынхаа тухай ярихаар нүд нь гялалзаад, найз нөхдийн нөхөрлөлийг өөрийн өнгөөрөө ярих нэгэн эрхэм бол Удирдахуйн ухааны доктор С.Эрдэнийн найз Б.Лхагвасүрэнг та бүхэнтэй уулзуулъя. 

-Та өөрийгөө танилцуулаач?

- Намайг Лхагвасүрэн гэдэг. Улаанбаатар хотод төрсөн. Тээврийн салбарт үйл ажиллагаа явуулдаг. Төмөр замын инженер мэргэжилтэй.

- Та хоёр хэдийд яаж танилцаж байв?

- 2000-аад оны үед. Ажил төрлийн гэхээсээ илүү хувийнамьдралаараа холбогдож нөхөрлөсөн найзууд юм.

-Найз гэж таныхаар хэн бэ. Найзгүйгээр амьдралыг төсөөлбөл. Найзынхаа талаар яриач?

-Хүний амьдралын олон нугачаанд бид хоёр хамт байж чаддаг. Жаргал, зовлонгийн аль ч үед хамтдаа байхыг хүсдэг. Миний найз гарам дээр морио сольдоггүй хүн шүү дээ. Мөн их хөдөлмөрч хүн. Нэг зангаараа, тууштай. Их тусч. Таних танихгүй хүнд тус болдог. Миний мэдэхийн олон ч хүнийг гэр оронтой болгосон. Хүнийг ядуу дорд, баян гэж харьцдаггүй зан нь магадгүй намайг найз болоход нөлөөлсөн байх.

-Эрчүүдийн нөхөрлөл арай өөр үү. Нөхөрлөл, найз хоёрын ялгаа?

-Өөр хоёр зүйл. Найз бол тэс өөр зүйл. Нөхөрлөл бол бас арай өөр.  Миний найз хүнийг яг хэрэгтэй үед нь тусалж чаддаг. Надад хэцүү зүйлд хамгийн ойр байж, тусалдаг хүн минь. Эрчүүдийн нөхөрлөлд хязгаар гэж байдаг. Хажууд минь найз байна гэдэг их том зүйл. Тэрнээс хүүхнүүд шиг хоорондоо долоон булчирхайгаа тоочдоггүй.

 -Зан чанарыг нь тодорхойлбол?

- Их сайн зөвлөгч. Ноён нуруутай. Өөрийн үзэлбаримтлалдаа үнэнч. Хэлсэн бол хэлсэн. Хийнэ гэсэн бол хийдэг. Хэзээ ч чадахгүй зүйлээ амлахгүй.

-Багын, ажлын, амьдралын гээд найз ер нь олон утгатай. Улстөрч хүнтэй нөхөрлөх хэр вэ. Ямар ч цензургүй найзлах бүр илүү гоё байх?

-Би  найзыгаа өндөр  албан тушаал хашиж явахад ашиг харж, ажил төрөл авч явсангүй. Албан тушаал энэ тэр гэж бид хоёр найзлаагүй. Хувь тохиолоор л учирсан хоёр эр хүн. Тэгээд л өнөөдрийг хүртэл найзалсаар явна. Бид гол төлөв хамт байхдаа ууланд гарч, хийморио сэргээнэ. Олон удаа ууланд хамтдаа гарсан. Найзынхаа ажил төрлийг сайн сайхан яваасай гэж бодож явдаг хүний л нэг би. Бид хоёрт найзын олон нандин холбоо бий.

-Найзыг тань элдвээр хэлэх,  балбах  үед  өөрөө ямар байдлаар хүлээн авдаг вэ?

-Би энэ хүнийг маш сайн мэднэ. Ажил төрөл, хувийн амьдралыг нь ч мэднэ. Мэдээж худал зүйлд нь миний дургүй их хүрдэг.  Тэр муулж буй хүмүүсийг энэ хүний хажууд нь хагас өдөр цуг яваад үзээсэй гэж боддог. Яг хамт байхаар ямар хүн бэ гэдгийг ойрын хүмүүс л мэддэг шүү дээ. Шөнө хэдэн цагт ч тарсан өглөө эрт ажил дээрээ байж л байна. Амралт гэж энэ хүнд байхгүй. Ажлын төлөө төрсөн хүн. Ер нь бол гэр бүлээ гэхээс илүүтэй ажил руугаа илүү их яардаг байх гэмээр.

-Та хоёрын хувьд хамгийн их ярьдаг, санаа нийлдэг зүйл юу вэ?

-Олон зүйл дээр санаа нийлнэ. Хөдөө явж байвал уул ус, эх орноо ярина. Наадмаар морио ярина. Уулзаад сууж байхад тухайн нөхцөл байдлаа ярина. Гол төлөв эх орон, улс орны хөгжил ярьдаг. Үр хүүхдүүд минь үлдэх орчлонд бид ямар ирээдүйг тэдэндээ үлдээх вэ гээд л  ярьж өгнө шүү дээ. (Инээв)

- Найзынхаа хийсэн ажлаас дурдвал?

-  Баянгол дүүрэгт маш их бүтээн байгуулалт хийсэн хүн. Бүр маш их ажил хийсэн хүн. 40 гаруй хууль батлуулсан хүн гээд та бод доо. Мундаг байгаа биз. Баянгол дүүрэг тохижилт, бүтээн байгуулалтаараа нийслэлийн хэмжээнд үргэлж нэгдүгээр байр эзэлдэг.  Энэ бол энэ хүний гавьяа юм. Мөн  ямар ч үед тойргоо сольж байгаагүй. Унасан боссон ч тойрогтоо үнэнч. БГД-ээс гурван удаа буюу 12 жил УИХ-д суусан хүн шүү миний найз.  -Найзынхаа ямар чанараар бахархдаг вэ? -Шударга зантай. Бас их тусч. Зарим хүнд шударга зан нь таалагддаггүй болов уу. Зөв бурууг их сайн ялгадаг хүн гэж хэлнэ.

- Найздаа ямар зөвлөгөө өгдөг вэ?

- Би төмөр замын хүн болохоор төмөр замын талаарнэлээд сайн ярьж өгдөг. Энэ талаар харилцан санал солилцдог мэргэжлийн хувьд. Монгол Улсын цаашдын төмөр замын хөгжил гээд олон зүйл ярина. Мэдээж өөр зөвлөлдөх зүйл бишгүй.

- Намын дотоод асуудал дээр та хэрхэн ханддаг вэ?

-  Намын асуудалтай холбоотой зүйлд нь би төдийлөноролцдоггүй. Гэхдээ зарим үед буруу зүйл ярьж байна шүү, нөхөр минь, гээд тонших үе байна. АН-ын гол үзэл баримтлалыг хамгаалж яваа хүн гэж найзыгаа хардаг.

-Энэ хугацааны нөхөрлөлд урвах, гомдох зүйл гарч байсан уу?

-Үгүй. Тийм зүйл огт байхгүй. Бид бие биеэ сайн мэддэг болохоор гомдоод, туниад байх нь үгүй. Эрчүүд шүү дээ. Найзлахад хүртэл хязгаар байдаг. Бас хүндэлж, хайрлаж байж илүү удаан нөхөрлөнө шүү дээ.

-Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас таны найз дэвшихээр эрхээ авлаа. Найзыгаа юу гэж хэлээд үдэж өгч байна?

-Төрийн хүн болж чадна гэж итгэдэг. Монголын ард түмний төлөө мөрөө сэтэртэл зүтгэх хүн гэж би бодож байна. Ерөнхийлөгч хүн ямар байх ёстой юм тэр талын бүх байр суурийг яг хэмжээнд нь сайн барьж ажиллаж чадах болов уу.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн сонгуулийн штаб.

АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

12 цаг 33 мин
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

14 цаг 4 мин
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

15 цаг 10 мин
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЗОГСООЛОО

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЗОГСООЛОО

15 цаг 19 мин
М.Р.Каримсаков: Манай зах зээлд төмс дутагдалтай байгаа

М.Р.Каримсаков: Манай зах зээлд төмс дутагдалтай байгаа

15 цаг 20 мин
Н.Учрал: Төр апп хөгжүүлэхгүй, хувийн хэвшлийг дэмжсэн нээлттэй бодлого баримтална

Ерөнхий сайд Н.Учрал Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх Үндэсний зөвлөлийн энэ жилийн анхны хуралдаанд оролцлоо.

22 цаг 18 мин
“Усны олон улсын байгууллага” байгуулах ерөнхийлөгч К.Токаевын санаачилгыг Монгол Улс дэмжинэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны анхны Төрийн айлчлалаа Төв Азийн бүс нутаг дахь манай улсын ан

22 цаг 18 мин
Би улстөрч болох гэж энд орж ирээгүй

Би улстөрч болох гэж энд орж ирээгүй

Уржигдар 18 цаг 53 мин
Б.Найдалаа: Шууд эрчим хүчний үнэ нэмэх нь гэж ойлгож болохгүй

Б.Найдалаа: Шууд эрчим хүчний үнэ нэмэх нь гэж ойлгож болохгүй

Уржигдар 18 цаг 43 мин
Буриадын Их сургуульд фото зургийн үзэсгэлэн нээгдлээ

Буриадын Их сургуульд фото зургийн үзэсгэлэн нээгдлээ

Уржигдар 18 цаг 40 мин