Ерөнхийлөгч 52 уяачид алдар цол хүртээлээ

2021-06-04
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.САРУУЛ

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр/2021.06.04/ уяачдад цол гардууллаа. Тэрбээр “Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас уяачдын цолыг олгоогүй учир Үндэсний их баяр наадмын тухай хуулийн болзлыг хангаж, 2019, 2020 онуудад улс, бүс, аймгийн наадамд амжилттай оролцсон уяачдад цолыг өнөөдөр хүртээлээ. Монгол наадмын салшгүй нэг хэсэг болсон хурдан морины уралдаан бол үндэсний өв их соёл Монгол үндэстний ижилсэл ба ялгарал билээ. Биднийг морьтон монгол таньдаг. Бид морио дээдэлдэг, мориороо бахархдаг. Морин уралдааныг спортын түвшинд хүргэдэг уяачдын амжилтыг бодитоор биежүүлж байдаг унаач хүүхдүүдийн асуудал нийгмийн хурц хэлэлцүүлэг болоод удаж байна. Нэг талаараа уламжлал, морин уралдааны нөхцөл хэдий ч нөгөө талаасаа хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн болон санхүүгийн асуудал энд хөндөгддөг. Олон жил яригдаж, тодорхой шийдлүүд гарч байгаа ч энэ асуудал нэг мөр шийдэгдээгүй байгаа гэдгийг уяачид маань анхаарах биз ээ. Улсын цолоор шагнагдсан та бүхэнд хариуцлага ирж байна” гэлээ.

Монгол Улсын Тод манлай уяач цолоор

Д.Дагвадорж – Завхан аймгйин Яруу сумын харьяат

Т.Ихбаяр – Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат

Н.Хүрлээ – Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат

Ч.Цэрэнбат – Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат

Д.Чулуунбат – Завхан аймгийн Цагаанхайрхан сумын харьяат

Монгол Улсын Манлай уяач цолоор

П.Алтансүх – Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат

Ү.Атарсайхан – Ховд аймгийн Дарви сумын харьяат

Н.Баасанжав – Ховд аймгийн Цэцэг сумын харьяат

Б.Батхүү – Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат

Х.Бадамсүрэн – Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат

З.Батбаяр – Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат

Г.Батболд – Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын харьяат

Б.Баярдорж – Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн харьяат

Б.Баярсайхан – Дундговь аймгийн Хулд сумын харьяат

Ч.Бямбасүрэн – Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат

Д.Ганхуяг – Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харвяат

Б.Ерөөлт – Ховд аймгийн Чандмань сумын харьяат

Ч.Махбал – Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат

М.Мөнхбат – Өвөрхөнгай аймгийн Баян-Өндөр сумын харьяат

Б.Нямжав – Төв аймгийн Баян сумын харьяат

Ч.Сугар – Төв аймгийн Зуунмод сумын харьяат

П.Сэргэлэн – Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат

Б.Цэдэв – Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат

Ц.Цэрэнболд – Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат

С.Эрдэнэбат – Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат

Т.Эрдэнэбулган – Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат

Ц.Батболд – Төв аймгийн Баянцагаан сумын харьяат

Монгол Улсын Алдарт уяач цолоор

Н.Алтан-Очир – Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат

Г.Ариунболд – Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат

Н.Баттөмөр – Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат

Г.Бат-Эрдэнэ – Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат

Э.Баянзул – Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат

Х.Баярсайхан – Орхон аймгийн Жаргалан сумын харьяат

Т.Ганболд – Архангай аймгийн Ихтамир сумын харьяат

Д.Ганзориг – Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат

Т.Ганзориг – Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат

С.Гансүрэн – Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат

Д.Лхагвасүрэн – Архангай аймгийн Хотонт сумын харьяат

Р.Мөнхтөр – Сүхбаатар аймгйин Халзан сумын харьяат

Ц.Мөнххуяг – Завхан аймгийн Завханмандал сумын харьяат

Э.Мөнх-Эрдэнэ – Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат

Ч.Отгонбаяр – Төв аймгийн Баянцогт сумын харьяат

Ч.Содном – Булган аймгийн Дашинчилэн сумын харьяат

Х.Түмэнбаяр – Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат

Х.Улам-Өрнөх – Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн харьяат

Ч.Хишигбаатар – Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат

Э.Цолмон – Улаанбаатар хотын харьяат

М.Цэрэнжав – Төв аймгийн Баянцогт сумын харьяат

Г.Чинзориг – Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат

Г.Чинзориг-  Говь-Алтай аймгйин Халиун сумын харьяат

Д.Эрболд – Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат

Ж.Эрдэнэтөгс – Дундговь аймгийн Хулд сумын харьяат

Эх сурвалж: www.polit.mn

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

9 цаг 34 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

13 цаг 23 мин
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Тодруулбал,  УИХ-ы

13 цаг 23 мин
МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Улстөрчид, олон нийт аль аль нь нэг үеэ бодвол судалгаанд ач холбогдол өгдөг болжээ. Энэ нь

13 цаг 23 мин
Говь, хангайн наадмуудын сонин хачнаас...

Говь нутгийн элгэмсэг найрсаг ард түмний өлгий, өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж байгаа оюун

Өчигдөр 15 цаг 40 мин
Мүн Жэ Инийн тэмдэглэл

Мүн Жэ Ин

Өчигдөр 15 цаг 28 мин
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Өчигдөр 13 цаг 19 мин
БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

Өчигдөр 10 цаг 19 мин
Ерөнхий сайдын танилцуулсан есөн шийдвэр

Арав гаруй хоног гадаад, дотоодын зочдын хөлд дарагдсан COP17 өндөрлөж, улс орон хичээлийн шинэ жил, ургац хураалт, ө

Өчигдөр 06 цаг 00 мин