Ерөнхийлөгчийн сонгуулийн автоматжуулсан системийг туршлаа

2021-06-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд сонгуулийн үйл ажиллагаанд ашиглах автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийн бэлэн байдлыг шалгах, ирц бүртгэлийн болон санал тоолох төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор туршилтын ажлыг ээлж дараатай зохион байгуулж эхэлжээ.

Улсын хэмжээнд байгуулагдсан сонгуулийн 2087 хэсгийн хороонд байрлуулсан хяналтын камерын холболт, тусгал, нэгдсэн сүлжээнд холбосон байдал, ирц бүртгэлийн программын ажиллагааг туршив. Энэ ажилд мэдээллийн технологийн багийн 148 гишүүд, мэдээллийн технологийн 2481 даамлууд болон иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтнууд оролцон Мэдээллийн технологийн төвийн удирдлаган дор хийж гүйцэтгэлээ.Туршилтын ажилд сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулах, гэрчилгээ олгох Ажлын хэсэг хяналт тавьсан юм.

Өнөөдрийн туршилтаар СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс өгсөн зааврын дагуу камерын нэгдсэн системын туршилтыг 728 хэсэгт хийж, камерын тусгалыг сонгогчийн саналын нууцлалыг хангасан байдлаар суурилуулан, тусгалыг тохируулсан эсэхэд онцгойлон анхаарал хандуулсан бөгөөд сонгуулийн автоматжуулсан системийн найдвартай ажиллагааг хангах ийм төрлийн туршилтыг сонгуулийн санал авах хүртэл нийтдээ 3 удаа явуулж, ажиглагчдад танилцуулах ажлыг зохион байгуулах болно.

Эх сурвалж: www.polit.mn

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

9 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

8 цаг 36 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

8 цаг 51 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

8 цаг 51 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин