Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг цогцоор нь шийдэх гурван жилийн төлөвлөгөөг засгийн газар хэлэлцэнэ

2021-06-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсын 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзалт хийж тулгамдаж буй асуудлыг нь сонсож, шийдэх арга замын талаар ярилцлаа. Энэхүү уулзалт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд боллоо.
Иргэд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээл болон орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дөнгөж 55 хувь нь сургууль, цэцэрлэгт хамрагдаж байна. Бүгдийг тэгш хамруулах, хөгжүүлэхэд Засгийн газар анхаарахыг тэд хүслээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг дэмжих сан байгуулах, тэргэнцэртэй иргэд зорчих автобустай болох, явган хүний зам дагуу тэргэнцэртэй иргэдэд зориулсан зам байгуулах, телевизүүдийн хөтөлбөр бүрт дохионы хэлмэрчтэй болох зэрэг саналыг иргэд Ерөнхий сайдад тавилаа.


Иргэдийнхээ асуудлыг Засгийн газар цогцоор нь шийдэх ёстой. Энэ уулзалтын үеэр гарсан санал бүрийг нэгтгэж ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад үүрэг болгоод гурван жилийн ажлын төлөвлөгөө гаргаж ажиллана гэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулахад дэмжихэд бэлэн. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань нийгмийн дунд ажиллаж амьдрах учиртай. Харин орон сууц, албан байгууллага бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй нэг стандартай байх ёстой гэдгийг Засгийн газрын тэргүүн онцлоод анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулаагүйн төлбөрт аж ахуйн нэгж байгууллагаас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлдэг хөрөнгийн хэмжээ жил бүр нэмэгдэж байна. 2020 онд төвлөрсөн 8,3 тэрбум төгрөгийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд бүрэн зарцуулах шийдвэрийг Засгийн газар гаргаад байна.

Хөдөлмөрийн тухай хуульд 25 ба түүнээс дээш ажилтантай ААН, байгууллага ажилтан, албан хаагчдынхаа 4 ба түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулахаар заасан. Гэвч энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа юм. Ерөнхий сайд энэ асуудалд шан татаж, Ерөнхий сайдын нэг зөвлөхөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллөөс ажиллуулахаа энэ үеэр мэдэгдлээ. Мөн төрийн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах хуулиа хэрэгжүүлэхийг үүрэг болгож, аж ахуй нэгж байгууллагуудад уриаллаа.

Төрийн бүх шатны байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажилласнаар 108 мянган иргэдийн өмнө тулгамдсан асуудлууд шийдвэрлэгдэх боломж бүрдэнэ гэж Ерөнхий сайд хэллээ. Засгийн газрын хуралдааны мэдээллийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч олон нийтэд танилцуулдаг. Энэхүү мэдээллийг ирэх долоо хоногоос эхлэн дохионы хэлний хэлмэрч орчуулж хамт хүргэнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Эх сурвалж: www.zasag.mn

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

11 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

8 цаг 38 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

8 цаг 53 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

8 цаг 53 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин