COVID-19: Халдварын тохиолдол 60 мянга давж, 288 хүн нас барлаа

2021-06-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 9045 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1024 хүнээс коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 61396 боллоо. Мөн хугацаанд халдвар авсан 535 хүн эдгэрсэн бол хоёр хүн нас баржээ.  Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 51983 хүн COVID-19-өөр өвчлөөд эдгэрсэн бол 288 хүн уг өвчний улмаас нас бараад байгаа юм.

Шинээр илэрсэн 1024 тохиолдлын нэг нь зөөвөрлөгдсөн халдвар бол бусад нь дотоодын бөгөөд

883 нь Улаанбаатар хотод

140 нь орон нутагт бүртгэгдлээ.

Одоогоор Улаанбаатар хотод нийт 54,420 тохиолдол, орон нутагт 6,250 тохиолдол тус тус бүртгэгдээд байгаа юм.

Харин зөөвөрлөгдсөн тохиолдлын хувьд тавдугаар сарын 26-ны өдөр Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдийн дундаас нэг халдвар батлагджээ.

Мөн хугацаанд 535 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 51,983 болж нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 4854 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

Хөнгөн – 2,558

Хүндэвтэр – 1,714

Хүнд - 461

Маш хүнд - 121 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 4,248 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.Түүнчлэн өнгөрсөн хоногт 78 болон 80 настай хоёр хүн уг өвчний хүндрэлээр эндлээ. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

42 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

45 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

50 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

7 цаг 37 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

7 цаг 42 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

7 цаг 42 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

23 цаг 10 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин