Ерөнхий сайдад асуулга тавьжээ

2021-05-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Л.Хэрлэн

УИХ-ын гишүүд Н.Ганибал Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан асуулга тавьжээ. Тэрээр асуулгадаа “Монгол Улсад тулгамдаж буй асуудлын нэг бол хог хаягдал. 2009 оны байдлаар улсын хэмжээнд 840 мянган тонн хог хаягдал гаргаж байсан бол 2019 онд 3.3 сая тонн хог хаягдал үүсч, 10 жилийн дотор 4 дахин нэмэгдсэн байна. Энэ нь жил ирэх тусам хүний хэрэглээ өсөн нэмэгдэж байгаатай шууд холбоотой. Хог хаягдал нь Монгол Улс төдийгүй Дэлхий нийтийн тугамдсан асуудал болоод байгаа бөгөөд хүн төрөлхтөн гаргаж буй хатуу хог хаягдлаа дахин боловсруулахад онцгой анхаарал хандуулж байна. Тухайлбал, Швед улс нийт хог хаягдлынхаа 90 хувийг дахин боловсруулж байгаа сайн жишээ байна. Харин манай улс одоогийн байдлаар 20 гаруй хувийг л дахин боловсруулж байна. Иймд нийтээрээ хогоо ангилж хэвших, дахин боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь хүрээлэн буй орчны аюулгүй байдал төдийгүй өнөө үеийн болон ирээдүйн хүн амын эрүүл мэндийг хамгаалахад нэн тустай билээ” хэмээн онцлоод, тус салбарын эрхзүйн орчныг сайжруулсан ч, хэрэгжилт нь хангалтгүй байгаатай холбогдуулан, тодорхой чиглэлүүдээр ямар арга хэмжээ авч, хэрэгжүүлж байгаа болон төлөвлөж байгаа талаар зургаан зүйл асуулт тавьжээ.

 Эх сурвалж: Polit.mn

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

12 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

8 цаг 39 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

8 цаг 54 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

8 цаг 54 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин