Хадгаламжийн хүү буурсан ч зээлийн хүү хэвээр байна

2021-05-27
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Банкны шинэчлэлийн хүрээнд арилжааны банкуудыг хувьцаат компани болгох бэлтгэл ажил эхэлж зарим банкууд хувьцаагаа томоохон компаниудад санал болгож эхлээд байна. Түүнчлэн, банкны  хадгаламжийн хүү буурсан мөн хугацаагүй хадгаламжийн хүүг тэглэсэн, өндөр хүү амлахгүй байх, зээлийн хүүг урьдчилж авахгүй байх зэргээр шинэчлэл хийгдсээр байгаа тухай Монголбанкнаас мэдээлж байна.

Харилцагч салбар дээр ирээд мөнгөө авахыг хүсэхэд гаргаад өгөх бэлэн мөнгөгүй байж болохгүй. Эцсийн дүндээ банкны ашгийг нэмэгдүүлэх, тогтвортой түвшинд нь хадгалахыг актив, пассивын хосолсон удирдлагаар хийдэг. Энэ удирдлагаа зөв хийгээгүйгээс иргэд хохирох нь зээлийн хүү өндөр байгаагаас шалтгаалдаг. 2020 оны байдлаар, 18 их наяд төгрөг буюу ДНБ- ий 55 хувьтай тэнцэх хадгаламж банкууд дээр байршиж байна. Монголд зээлийн хэрэгцээ өндөр учраас банкуудын хадгаламж татах өрсөлдөөн ч гэсэн хүчтэй өрнөдөг. Харин 2020 оноос харилцахын болон хугацаагүй хадгаламжийн хүүг тэглэж банкууд хадгаламжид тусгай хүү өгдөг байсныг болиулсан.  Улмаар 2021 он гарсаар хадгаламжийн хүү 6.9 хувьд хүрэв. Түүнчлэн хадгаламжийн өртөг буурснаар зээлийн хүү ч буурч, 13.3 -15 хувьд хүрчээ.

 Тоймловол том банкуудын жилийн хугацаатай хадгаламжийн хүү 7-8 хувьтай байна. Тэр дундаа, Хас банк болон Төрийн банкны хүү хамгийн бага байна. Харин Капитрон болон Богд банкны жилийн хугацаатай хадгаламж энэ сарын эхээр 10 гаруй хувьтай хамгийн өндөр байсан бол яг өнөөдрийн байдлаар Тээвэр хөгжлийн банкных хамгийн өндөр буюу 10.5-11 хувьтай байна. Том банкуудтай харьцуулахад жижиг банкуудын эх үүсвэр татах чадавх бага байдаг учраас өндөр хүү амладаг. Тухайлбал, Тээвэр хөгжлийн банк яг энэ нөхцөлд зах зээлээс 40 гаруй тэрбум төгрөгийн хадгаламж татахаар бусад банкуудаас өндөр хүү амлаж буй дүр зураг ажиглагдаж байна. Гэхдээ энэ хэрээр зээлийн хүү буурах учиртай.

Харин өнөөдөр репо санхүүжилтын 10 хувьтай байгаа бизнесийн зээлийг эс тооцвол арилжааны банкуудын бизнесийн зээл жилийн  хүү 13.3-15 хувийн хүүтэй байна.

 

Эх үүсвэрийн зардал өндөр байгаа нь зээлийн хүүг өндөр байлгадаг

Түүнчлэн чанаргүй зээл ихтэй банкуудын хувьцааг авах аж ахуйн нэгж, иргэн тэр бүр байх уу, нөгөөтэйгүүр банкны нийт хөрөнгө буюу актив өссөөр байхад зээлийн хүү яагаад буурахгүй байгаагаас иргэд хохирдог гэхмэтчилэн асуудлууд урган гарч байна. Өөрөөр хэлбэл, зээлийн эх үүсвэрийн зардал өндөр байгаагаас зээлийн хүү өндөр байгааг зарим УИХ-ын гишүүн ч хэлдэг. Тиймээс Банкны тухай хуульд зээлийн хүү, хадгаламжийн хүүг банкууд олон нийтэд ил тод мэдээлж байх үүргийг хуульд тусгасан. Уг нь хадгаламжийн хүү буурвал зээлийн хүү буурч тэр хэрээр чанаргүй зээлийн хэмжээ буурах зүй тогтолтой гэдэг.

Банкны олгосон зээлийн тодорхой хэсэг нь чанаргүйтдэг. Монголд 1998 онд хоёр зээл тутмын  нэг, 2000 онд  таван зээл тутмын нэг, 2020 онд арван зээл тутмын нэг нь чанаргүй зээл болдог байна. Мэдээж банкуудын бүтцээс шалтгаалан зээлийг шалгах процесс янз бүр явдаг. Амьдрал дээр зээлээ маш найдвартай төлдөг харилцагч байх ч банкны үнэлгээний системд орохоор зээл нь хангалтгүй гарах тохиолдол олон бий. Заримдаа зээлийн төлөөх банкуудын өрсөлдөөн ч чанаргүй зээл бий болгох эрсдэлтэй. Тухайн харилцагчдаа зээлийн хэмжээг нь ахиу гаргаж өгөх гэснээс эргээд тухайн харилцагч нь зээлийн дарамтад орох үзэгдэл ажиглагддаг гэж эдийн засагч,шинжээч Г.Батзориг хэлж байна.  Өнөөдр банкуудын нийт актив сүүлийн арван жилийн дотор 9.2 их наяд төгрөгөөс  35.8 их наяд төгрөг болж зургаа дахин өссөн. Үүнээс 2020 оны сүүлээр нийт хадгаламжийн хэмжээ 17.2 их наяд, үүний 11.9 хувь нь чанаргүй зээлийн хэмжээ.

 Системийн хамгийн нөлөө бүхий Хаан банкны нийт хөрөнгө  12.1 их наяд төгрөг  үүнээс  5.0 их наядыг нь зээл болгон гаргасан. Харин чанаргүй зээлийн хэмжээ 7.1 их наяд. Мөнгө түүнтэй адилтгах актив нь 4.8 их наяд төгрөг.Тэгэхээр нийт хөрөнгийн 60 орчим хувь нь хадгаламж, 40 хувь нь активт ногдох хэсэг гэсэн үг.  Ер нь банкууд мөнгө  олох нь чухал боловч олох эх үүсвэрт илүү их эрсдэл үүрч  нийт хөрөнгийнхөө 40 хувийг зээлд зарцуулдаг байна.

Чанаргүй зээлийн хэмжээ хэр байхаас шалтгаалж зээлийн эрсдэлийн сан байгуулагдана. Тус сан нь банкны ашигт шууд нөлөөлдөг үзүүлэлт юм.

Нөгөө талаар тоо хэмжээг дангаар ярих нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл, тухайн банкны зээлийн багцын хэдэн хувь нь чанаргүйтсэн байгааг чанаргүй зээлийн харьцаа гэх үзүүлэлт илэрхийлнэ. Чанаргүй зээлийн харьцаа үзүүлэлтээр Хаан, Голомт, Хас банкных ойролцоо түвшинд байна. Харин Төрийн банкны хувьд сүүлийн таван жилд огцом өсчээ. ХХБанкны чанаргүй зээлийн харьцаа 18 онд огцом өссөн ч эргээд буурах хандлагатай байгааг эх сурвалжаас харж болно.

Зургийн эх сурвалж www.mandalasset.mn

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.27 ПҮРЭВ № 107 (6584)

 

DR. ADITYA
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
uy
Та бизнесээ эхлүүлэхийн тулд зээл авахыг хүсч байна уу эсвэл компанийн эзэн бол танд бизнесээ санхүүжүүлэхийн тулд зээл хэрэгтэй байна, бид маш бага хүүтэй, маш бага хүүтэй зээл олгодог тул өнөөдөр бидэнтэй холбоо бариарай. Танд бизнес хэрэгтэй, компанийн эзэн, төрийн байгууллага гэх мэт зээл хэрэгтэй байна Тиймээс өнөөдөр зээл авах бол бидэнтэй холбоо бариарай intesa.sanpaolo.insurance@gmail.com Та бидэнтэй холбоо барьсанд баяртай байгаа бөгөөд санхүүгийн амьдралаа сэргээхэд тань туслах болно, бид чин сэтгэлээсээ хүлээж байна
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

10 цаг 8 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

11 цаг 18 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

21 цаг 8 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

21 цаг 8 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

21 цаг 8 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09