Дөрвөн баатар, гурван ардын цолтон, 26 гавьяаттай боллоо

2021-05-27
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Хөдөлмөрийн баатар, ардын багш,  гавьяат цол хүртээлээ.  Ерөнхийлөгчийн зарлигаар дараах дөрвөн эрхэм Хөдөлмөрийн баатар болов.

1. Дундговь, Дорноговь, Өмнөговь аймагт олон зуун мянган мод тарьж, байгаль орчноо хайрлах үйлсэд гаргаж буй гарамгай амжилтыг үнэлж “Ойн Хишиг” төвийн захирал Дэмчигийн Бараадууз

2. Үндэсний урлагийг хойч үедээ уламжлуулан үлдээх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж Үндэсний их урлагийн театрийн бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар

3. Ховордож буй тэмээн сүргийг өсгөн үржүүлэх үйлст оруулж буй хувь нэмрийг үнэлж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчин Жаалдүүгийн Тогтохсүрэн

4. Дундговь аймгийн Салхитын алт мөнгөний ордыг түшиглэн “Эрдэнэс Силвер Ресурс” компанийг богино хугацаанд чадамгай удирдаж, монгол хүн баялагтай эзэн болох үндэс суурийг тавьсан хэмээн үнэлж, “Эрдэнэс Силвер Ресурс” компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж,  Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэм­дэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

 

Ардын цолтон

 

1. Монголын жүдо бөхийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж гавьяат дасгалжуулагч Д.Баатаржав, гавьяат тамирчин Д.Баттулга нарт Ардын багш цолыг,

2.  Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, ард иргэдийн амь насыг авран хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж гавьяат эмч Д.Сэржээд Ардын эмч цол хүртээв.

 

26 гавьяат төрлөө

 

Мөн өчигдөр гавьяат эдийн засагч цолоор  Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Аж, үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор  “Магнай трейд” ХХК-ийн захирал Р.Ганзориг, “ГУМ” ХХК-ийн захирал Х.Гиймаа, “Мах Импекс” ХК-ийн ерөнхий инженер Д.Самдан, “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн тэргүүн дэд захирал Ч.Цогтсайхан нарыг, гавьяат аграномич цолоор Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19-р хорооны ахмад настан Р.Энхбат, гавьяат барилгачин цолоор “Жигүүр гранд” группийн арматурчин Л.Эрдэнэчимэгийг шагналаа.  Харин гавьяат дасгалжуулагчаар Дархан-Уул аймгийн Биеийн тамир спортын газрын дасгалжуулагч Д.Гүржав, гавьяат жүжигчин цолоор “Аримун” продакшны жүжигчин Д.Ганцэцэг, “Цирк” студийн захирал Г.Доржнамжил, Консерваторын төгөлдөр хуурын багш С.Саянцэцэг, Чөлөөт уран бүтээлч, жүжигчин А.Цэгмид, гавьяат тамирчин цолоор Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн тамирчин М.Анхцэцэг, Авто, мото спортын тамирчин Д.Болдбаатар, Холимог тулааны спортын дасгалжуулагч, байлдааны самбо бөхийн дэлхийн аварга Б.Дамланпүрэв, Сонирхогчдын боксын үндэсний шигшээ багийн тамирчин М.Нандинцэцэг, гавьяат хуульч цолоор хуульч Г.Балдан, ТЕГ-ын ахмад ажилтан Ш.Эрдэнэбаатар нарыг шагналаа.  Түүнчлэн Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор  МҮОНРТ-ийн сэтгүүлч Д.Баярсайхан, “Талын Монгол” телевизийн захирал, яруу найрагч Н. Баянмөнх, Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Хөгжмийн зохиолч М.Хатанбаатар, Үйлчилгээний гавьяат зүтгэлтэн цолоор Монгол үсчин, гоо засалчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Одонгоо, МИАТ ХК-ийн Тасалбар түгээгүүрийн төвийн ээлжийн ахлагч Д.Энхтүвшин, Худалдааны гавьяат ажилтан цолоор Нийслэлийн Баянгол дүүргийн ахмад настан, худалдааны байгууллагын ахмад ажилтан Г.Цэвээндорж, Шинжлэх ухааны гавьяат ажилтан цолоор ШУТИС-ын Эрчим хүчний сургуулийн ахмад багш Ц.Бат-Өлзий, Монголын Шинжлэх ухааны үндэсний академийн дэд ерөнхийлөгч Санжаагийн Бүдням нарыг тус тус шагналаа.

 

Х.Баттулга: Монгол Улс баялагтай бол иргэд нь үр шимийг нь хүртдэг байх ёстой

 

-Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “Төр байхуй дор зүтгэлийг үнэлэхүй байдаг. Улс эх орон, ард түмнийхээ өөдлөн дэвжих гэгээн ирээдүйн төлөө амьдрал үйлс, залуу халуун насаа сэтгэл дүүрэн зориулсан, одоо ч амжилт алдраа дуурьсгаж, тухайн салбартаа зогсолтгүй бүтээн хөдөлмөрлөсөөр яваа хүндэт иргэдийнхээ гавьяа зүтгэлийг төрийн дээд шагналаар мялаалаа. Өнөөдөр амжилт бүтээлээ үнэлүүлж байгаа манлайлагчдын дундаас Хөдөлмөрийн баатар цол шагнагдсан “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Төмөрийн Мөнхбаяр, Гавьяат эдийн засагч цол шагнагдсан Монголбанкны Ерөнхийлөгч Бядраны Лхагвасүрэн нарыг онцлон дурдаж, ахмад настнууд, нийт ард түмнийхээ өмнөөс талархал илэрхийлмээр байна. Дээрх эрхэм хүмүүсийг онцлохын учир нь 2019 оны арваннэгдүгээр сард бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж, нотлон баталгаажуулсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хамгийн гол үзэл санаа нь Монголын ард түмэн, монгол иргэн бүр байгалийн асар их баялгаа өөрсдөө тэгш хүртдэг байх үндсэн агуулгыг шингээж өгсөнд байгаа юм. Монгол Улс баялагтай бол иргэд нь түүний үр шимийг хүртдэг байх ёстой” гэв.

 

ФОТО: ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ТӨРИЙН ДЭЭД ЦОЛ, ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.27 ПҮРЭВ № 107 (6584)

 

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

9 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

8 цаг 36 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

8 цаг 51 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

8 цаг 51 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин