С.Эрдэнэ: Ардчиллыг хамгаалах үүрэг, хариуцлага надад ирлээ

2021-05-24
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Монгол  Улсын  Ерөнхийлөгчийн  сонгуульд  Ардчилсан  намаас  нэр  дэвшигч  С.Эрдэнэ нэр  дэвшигчийн  үнэмлэхээ  гардан  авч,  сонгуулийн  сурталчилгаагаа  албан  ёсоор эхлүүллээ. СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авах үеэр хэлсэн түүний үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Түүхийн  энэхүү  эмзэг  бөгөөд  хариуцлагатай цаг  үед  үндэснийхээ төлөө хоёргүй сэтгэлээр  зүтгэж,   хүнд байдлаас  гаргах нэр  төртэй Ерөнхийлөгч байна. Би Ардчилсан намд  шургалсан  хар  хүчийг ялж, одоо Ерөнхийлөгчийг сонгуульд ялах хоёр дахь тулаандаа  бэлэн  зогсч  байна. Нэг намыг өөрсдийн өчүүхэн эрх ашиг, шунал хүсэлд мулгуйдан бидний үнэт зүйлийн нэгдлийг хуваагдмал болгох гэсэн энэхүү хар хүч өнөөдөр өөрсдийн эрх мэдлээ алдаж чадахгүй, өчүүхэн эрх ашгийнхаа төлөө нэг цул үндэстнийг хагалж, хуваан үнэт зүйлсийг маань дэвсэлж, устгахаар улаарч байгааг бид харж байна. Тиймээс бид өөрт байгаа хүч чадлаа дайлчлан энэхүү тулаанд итгэл төгс ялна гэдгээ илэрхийлж байна. Энэ хар хүчний учруулах хор хохирол дэндүү том гэдгийг маш сайн ойлгож байгаа. Бид энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялж чадахгүйд хүрвэл сүүлийн чөлөөт сонгууль болно гэдэгт сэтгэл эмзэглэж байна. Улс орон, ард түмнийхээ хувь тавиланг ямар ч мэдлэг, туршлагагүй популист эсвэл дарангуйлалд амташсан анхлан суралцагч хүмүүсийн гарт өгөх нь  аюултай бөгөөд бид чөлөөт нийгэм байгуулах гэж тэмцсэн бүх цаг хугацааныхаа хичээл зүтгэлийг үгүй хийхэд хүрэх болно. Монгол Улс дэлхий дахинд чөлөөт ардчилсан улс гэх онцгой статусаа алдвал монгол хүний эрх, эрх чөлөө тэр даруйд хумигдаж, улс орны маань эдийн засгийн чадавхийг хөгжүүлэх суурь болсон гадаадын хөрөнгө оруулагчид татгалзах суурь үндэс болно. Хатуу дарангуйллын дэглэмтэй улс орнуудын нэгэн адил гадаадын хөрөнгө оруулалт, аялал жуучлалын өмнө үүд хаалгаа бүрэн хааж, бидний эх орон дэлхийгээс тусгаарлагдахад хүрнэ. Хүчирхэг хөршүүд маань ч халддаггүй энэ дархлаагаа бид алдахад хүрнэ. Зургадугаар сарын 9-ний өдөр бид шийдвэрлэх түүхэн сонголтоо хийх болно. Энэ бол аль намыг, аль нэр дэвшигчийг сонгох сонгууль биш. Харин ирээдүйн гурван салаа замын нэгийг нь сонгох сонгууль юм. Та бүхэн гурван төрлийн амьдралын алинаар нь амьдрах сонголтоо хийгээрэй.

МАН-ын нэр дэвшигчийн санал болгож буй хязгааргүй эрх мэдэлд төвлөрсөн төрийн дарангуйллыг сонгох уу гэдгээ өөрсдөөсөө дахин  нэг  асуугаарай. Эсвэл сайн ч, муу ч юм хийхгүй.  Ерөөсөө  бидний хувь  заяаг тоохгүй, Монгол Улсын ирээдүйг хэрхэн дараагийн шатанд гаргаж, эрх чөлөөг дархлах талаар бодит ойлголтгүй, дэмий онолоор сайхан ярих популист этгээд хэрэгтэй юу. Монголын ард түмэнд эерэг зүйлийн наалдацгүй зөвхөн нэг хүний байр суурь чансаа зэргийг өсгөх сонголт хэрэгтэй юу гэдгийг өөрөөсөө асууж үзээрэй. Монголчууд маань бидний амьдралын сонголтуудыг хүндэлдэг, эрх, эрх чөлөөг дээдэлдэг, баталгаажуулдаг, зүтгэдэг тийм л төрийн байгуулалт, төрийн тэргүүнийг хүсч байгаа. Монголын  Ардчилсан  нам  ч  ийм  л төрийн тогтолцоо,  төрийн  тэргүүнийг сонгуулахын төлөө зорьж байна. 1992 оноос хойш анх удаагаа Монголын ардчилал устан үгүй болоход ойртлоо. Өнөөгийн эрх баригчид коммунистууд Монгол үндэстнийг нэг дээвэр дор хорьсон, томоохон нээлттэй хорих лагерь болгохыг зорьж байна. Харин бид эрчимтэй орчин үеийн нэгдмэл үнэт зүйлтэй эрх чөлөөт нийгэм байгуулахыг зорьж байгаа. Би  ардчиллыг  хамгаалах  үүрэг  хариуцлага  надад ирсэн гэж нэрээ дэвшүүлсэн. Би юуны өмнө монгол хүний алдагдсан эрх чөлөө, аз жаргал, чөлөөт бизнес, арилжаа худалдаа, айдасгүй хэвийн амьдралыг эргүүлэн авчрахад оршино гэж зорилгоо тодорхойлж байна.

Ковидизмоор далдалсан дарангуйллыг зогсоож, нураах болно. Ковидизмоор өнгөлөн далдалж, дарангуйлал тогтоох технологи зохиосон этгээдүүд ардчилал руу эрээ цээргүй  халдаж эхэлснийг та бүхэн харж байгаа. Ковидизм бол социализмын нэг хэлбэр бөгөөд вирусээр айлган сүрдүүлж, хүний эрх, эрх чөлөө хязгаарлаж, эдийн засгийн бие даах эрх чөлөө болон бизнесийг нь хураан авч чөлөөтэй зорчих, идэвхитэй амьдрах нийгмийн харилцааг нэг мөр зогсоож, бүгдийг хяналтандаа авах замаар хэмжээшгүй эрх мэдэлтэй төрийн аппаратыг бий болгохыг хэлнэ. МАН-аас нэр дэвшигч ковидизмыг дэмжигч  этгээд  биш  харин  үүсгэн  бий  болгосон  хүн  нь.  Энэ  системийг  хэрэгжүүлэгч,  хэрэглэгч,  үр шимийг  нь  хүртэгч  юм.  Тэрээр  өчигдөр  Covid-19  гэх  нэрээр  хүмүүсийг  баривчилж  байсан  бол  маргааш  эдийн  засгийн  хямралыг  зарлахад  түүнийг  бас  ашиглана.  Та  бүгдийн  эрх,  эрх  чөлөөг  хязгаарлах,  хөрөнгийг  хураах,  төсвийн  мөнгийг  шамшигдуулах  зэрэг  бүхий  л  замаар  ковидизмыг  ашиглан  эцэстээ  хэмжээлшгүй  эрх  мэдлийг  төрд,  өөртөө  төвлөрүүлж,  та  биднийг  өөрийн  мэдэлгүй түүнд  зүтгэх ганцхан эрэг, шурга болгож өөрчилнө. МАН-аас нэр дэвшигч, миний өрсөлдөгч  улс орныг удирдсан хугацаандаа улс орны амьдрал, эдийн засгийг үндсэндээ зогсоож, ард түмэнтэйгээ жаахан хүүхэд хуурч байгаа мэт харьцаж ирсэн. Учир нь тэрбээр хэмжээлшгүй төвлөрсөн эрх мэдлийг нэг гарт атгахыг хүссэн дарангуйлагч юм. Ковидын аюул бодитоор орж ирэхэд тэрбээр хурууны үзүүрээ ч хөдөлгөөгүй. Тэд өөрсдийгөө алдаа гаргасан гэж дүгнэсэнгүй. Харин ч дарамтлал, дарангуйллын эхний туршилтуудаа амжилттай болсныг тэмдэглэж, наадам, шинэ жил, 100 жилийн ойн баяраа дараалан бидний мөнгөөр хийж наргилаа. Тэд цаашдаа үүнийг улам илүү бататган, туршлагажиж биднийг туйлдуулах болно. Харин бид үүнийг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Ковид бус ковидизмыг эмчлэх цаг ирлээ. Үүний вакцин бол эрх чөлөө юм. Бид үндсэн гурван зарчмыг хатуу баримтална. Энэ нь эрх чөлөө, эрх чөлөө дахин эрх чөлөө. Монголчууд бид төвлөрсөн нэг эрх мэдэлд захирагдах ард түмэн бишээ. Бид эрх чөлөөг эрхэмлэж, уудам талдаа морин дэл хийсгэн амьдарч ирсэн ард түмэн. Бидний цусанд эрх чөлөөний үзэл санаа уламжлагдан ирсэн ард түмэн.

 

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

1 цаг 0 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

9 цаг 27 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

9 цаг 42 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

9 цаг 42 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин