У.Хүрэлсүх: Хүчирхэг эдийн засагтай Монгол Улсыг бий болгоно

2021-05-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

СЕХ-ноос Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулснаар  сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байна.  Монгол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудын дарааллын дагуу МАН-ын дагуу У.Хүрэлсүх СЕХ-нд мөрийн хөтөлбөрөө хүргүүлж, үнэмлэхээ гардан авав. Түүний дараа АН-ын дарга С.Эрдэнэ, "Зөв ХҮН электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нар үнэмлэхээ авч байна. 

Нэр дэвшигч У.Хүрэлсүх: "Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Надад итгэл хүлээлгэсэн намын нөхөд болон ард иргэддээ талархаж байна. Мөн нэр дэвшиж байгаа С.Эрдэнэ, Д.Энхбат нартаа амжилт хүсье.

Ерөнхийлөгчийн сонгуулийг зөвхөн Монголчууд биш дэлхий нийтээрээ анхаарч байгаа. Сонгуулийн дүнг ард иргэд төдийгүй олон улс ажиглаж байгаа. Тиймээс сонгуульд өрсөлдөж байгаа болон сонгуулийн кампанит ажилд ажиллаж байгаа хүмүүстээ ил тод, шударга өрсөлдье гэж уриалж байна. Түүнчлэн цар тахал хэмээх аймшигт өвчин дэлгэрсэн энэ үед сонгуулийн зардлыг аль болох хэмнэж, хямд зардлаар явуулахыг анхаарч ажиллах нь зүйтэй.  

Хэрэв би Ерөнхийлөгчөөр сонгогдвол дараах зүйлүүд дээр анхаарч ажиллана.

Нэгдүгээрт, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхэд анхаарна. Хараат бус шүүх, прокурорын тогтолцоог бэхжүүлэх, эрх зүйн орчныг бэхжүүлэхэд ихээхэн анхаарна.

Хоёрдугаарт, хүний эрх, эрх чөлөө, эрх зүйт төрийг бэхжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллана. Монголын ард түмний үнэт зүйл, ололт амжилтын нэг бол парламентын засаглал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн зах зээлийн эдийн засагтай нийгэм. Энэ тогтолцоог хадгалах, улам бэхжүүлэхийн төлөө ажиллана.

Дээр нь улс, үндэсний эв нэгдлийн асуудлыг ард түмэн хөндөж, ярьдаг болсон байна. Монгол Улс бол нэгдмэл нэг улс. Тиймээс улс орны эв нэгдлийг илэрхийлэг, сахин хамгаалагчийн хувиар ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно.

Түүнчлэн Монголчууд байгалийн баялагтаа эзэн байх ёстой. Байгалийн баялаг гэдэг бол хэн нэг хүний хийсэн бүтээгдэхүүн биш. Байгалийн баялаг бол бурхны хишиг. Тэр утгаараа монголын иргэн бүр байгалийн баялагаас ижил тэнцүү хүртэж байх ёстой. Тиймээс баялгийн сан байгуулж, түүнээсээ бүтээн байгуулалтуудаа санхүүжилт, иргэддээ ногдол ажиг олгодог байхад анхаарал тавьж ажиллана.

Дараагийн асуудал бол гадаад харилцааны ажил. Төрийн тэргүүний нэг чухал ажил нь гадаадад улс орноо төлөөлөх явдал байдаг. Энэ онд Монгол Улс НҮБ-д элссэний түүхт 60 жилийн ой, Ардын хувьсгалын 100 жилийн болно. Хэрэв би Ерөнхийлөгчөөр сонгогдвол НҮБ болон гадаад улсад Монгол Улсын олж авсан нэр хүндийн улам өргөжүүлэхийн төлөө бүхий л боломж нөөцөө зориулан ажиллах болно.

Эцэст нь хүчирхэг эдийн засагтай Монгол Улсын бий болгох ёстой. Үүний тулд 4-10 жилийн хугацаа хэрэгтэй гэж бодож байна. Ирэх 30 жилд Монгол Улсыг хөгжүүлэх алсын хараа, төлөвлөгөөгөө бид баталсан. Тиймээс Ерөнхийлөгчийн хувиар Засгийн газар, УИХ-т бүхий л дэмжлэгийг үзүүлж, хамтран ажиллах болно" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

57 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

9 цаг 25 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

9 цаг 40 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

9 цаг 40 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин